LOTUS

<script type="text/javascript">
// <![CDATA[
var colour="#666666";
var sparkles=40;

var x=ox=400;
var y=oy=300;
var swide=800;
var shigh=600;
var sleft=sdown=0;
var tiny=new Array();
var star=new Array();
var starv=new Array();
var starx=new Array();
var stary=new Array();



var tinyx=new Array();
var tinyy=new Array();
var tinyv=new Array();
window.onload=function() { if (document.getElementById) {
var i, rats, rlef, rdow;
for (var i=0; i<sparkles; i++) {
var rats=createDiv(3, 3);
rats.style.visibility="hidden";
document.body.appendChild(tiny[i]=rats);
starv[i]=0;
tinyv[i]=0;
var rats=createDiv(5, 5);
rats.style.backgroundColor="transparent";
rats.style.visibility="hidden";
var rlef=createDiv(1, 5);
var rdow=createDiv(5, 1);
rats.appendChild(rlef);
rats.appendChild(rdow);
rlef.style.top="2px";
rlef.style.left="0px";
rdow.style.top="0px";
rdow.style.left="2px";
document.body.appendChild(star[i]=rats);
}
set_width();
sparkle();
}}
function sparkle() {
var c;
if (x!=ox || y!=oy) {
ox=x;
oy=y;
for (c=0; c<sparkles; c++) if (!starv[c]) {
star[c].style.left=(starx[c]=x)+"px";
star[c].style.top=(stary[c]=y)+"px";
star[c].style.clip="rect(0px, 5px, 5px, 0px)";
star[c].style.visibility="visible";
starv[c]=50;
break;
}
}
for (c=0; c<sparkles; c++) {
if (starv[c]) update_star(c);
if (tinyv[c]) update_tiny(c);
}
setTimeout("sparkle()", 40);
}
function update_star(i) {
if (--starv[i]==25) star[i].style.clip="rect(1px, 4px, 4px, 1px)";
if (starv[i]) {
stary[i]+=1+Math.random()*3;
if (stary[i]<shigh+sdown) {
star[i].style.top=stary[i]+"px";
starx[i]+=(i%5-2)/5;
star[i].style.left=starx[i]+"px";
}
else {
star[i].style.visibility="hidden";
starv[i]=0;
return;
}
}
else {
tinyv[i]=50;
tiny[i].style.top=(tinyy[i]=stary[i])+"px";
tiny[i].style.left=(tinyx[i]=starx[i])+"px";
tiny[i].style.width="2px";
tiny[i].style.height="2px";
star[i].style.visibility="hidden";
tiny[i].style.visibility="visible"
}
}
function update_tiny(i) {
if (--tinyv[i]==25) {
tiny[i].style.width="1px";
tiny[i].style.height="1px";
}
if (tinyv[i]) {
tinyy[i]+=1+Math.random()*3;
if (tinyy[i]<shigh+sdown) {
tiny[i].style.top=tinyy[i]+"px";
tinyx[i]+=(i%5-2)/5;
tiny[i].style.left=tinyx[i]+"px";
}
else {
tiny[i].style.visibility="hidden";
tinyv[i]=0;
return;
}
}
else tiny[i].style.visibility="hidden";
}
document.onmousemove=mouse;
function mouse(e) {
set_scroll();
y=(e)?e.pageY:event.y+sdown;
x=(e)?e.pageX:event.x+sleft;
}
function set_scroll() {
if (typeof(self.pageYOffset)=="number") {
sdown=self.pageYOffset;
sleft=self.pageXOffset;
}
else if (document.body.scrollTop || document.body.scrollLeft) {
sdown=document.body.scrollTop;
sleft=document.body.scrollLeft;
}
else if (document.documentElement && (document.documentElement.scrollTop || document.documentElement.scrollLeft)) {
sleft=document.documentElement.scrollLeft;
sdown=document.documentElement.scrollTop;
}
else {
sdown=0;
sleft=0;
}
}
window.onresize=set_width;
function set_width() {
if (typeof(self.innerWidth)=="number") {
swide=self.innerWidth;
shigh=self.innerHeight;
}
else if (document.documentElement && document.documentElement.clientWidth) {
swide=document.documentElement.clientWidth;
shigh=document.documentElement.clientHeight;
}
else if (document.body.clientWidth) {
swide=document.body.clientWidth;
shigh=document.body.clientHeight;
}
}
function createDiv(height, width) {
var div=document.createElement("div");
div.style.position="absolute";
div.style.height=height+"px";
div.style.width=width+"px";
div.style.overflow="hidden";
div.style.backgroundColor=colour;
return (div);
}
// ]]>
</script>



Та баасан гаригийн орой хувцасны шүүгээнээсээ өөрт тохирсон ямар нэг зүйл олохгүй байна уу? Хэр олон удаа ийм асуудалтай тулгарч байсан бэ? Эмэгтэйчүүд та бүхэн үргэлж сэтгэл татам сайхан байх ёстой, гэхдээ үүнийг хэтэрхий төвөгтэй болгож болохгүй. Ямар ч тохиолдолд өөрийгөө хамгийн сайхнаар харах ухаалаг загварын санаануудтайгаар та амьдралаа илүү хялбар болгож чадна. Үүнд таны стилл, биеийн галбир, хувийн шинж чанар зэргээс шалтгаалах зарим ялгаа бий, гэхдээ эдгээр зөвлөгөөнүүдийн ихэнх нь ямар ч эмэгтэй хүнд тус болох болно.

Эмэгтэйчүүдийн хэзээ ч мартаж болохгүй хувцаслалтын талаар 25 зөвлөгөө


1. Хуучин зүйлсийг хаях ёстой.
Энэ бол таны эхлэх ёстой газар – хэрэв та үүнийг хийхгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Хувцасны шүүгээгээ онгойлгоод хувцаснуудаа сайн ажиглаж хар. Та өөрөөсөө нэгэн энгийн асуултыг асуух хэрэгтэй – хэрэв та яг одоо дэлгүүрт байсан бол, аль алийг нь худалдан авах байсан бэ? Энэ бол таны нэг удаа заавал тоглож үзэх хэрэгтэй тун үр дүнтэй тоглоом шүү. Хэрэв та хувцасны шүүгээнийхээ өмнө цагаа үрэхийг хүсэхгүй бол, таны сонголт цэвэрхэн бөгөөд өнгөний хувьд зохимжтой байх хэрэгтэй – хуримтлуулсан хувцас үргэлж замбараагүй байдал үүсгэдэг. Бүх хувцаснуудаасаа та алийг нь хаях, алийг нь хүнд өгөх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Энэ арга танд сэтгэл амар, сайхан мэдрэмж төрүүлэх болно.

www.caak.mn

2. Том үйл явдалд бэлдэж байна уу? Төлөвлөгөөтэй дэлгүүр хэс.
Та ямар нэгэн үйл ажиллагаанд зориулж хувцас авахаар шийдсэн бол, та мэдээж яг тохирсон хувцас хайж маш их цаг үрэх болно. Үр дүнтэй бөгөөд сэтгэл хангалуун сонголт хийхийн тулд , та дэлгүүр хэсэхдээ тохиромжтой үс засалт, нүүр будалт хийлгэж, зохимжтой гутал өмсөх хэрэгтэй. Мөн та дотуур хувцсандаа анхаарал хандуулахаа мартаж болохгүй, учир нь та дотуур өмднийхөө ирмэгэнд анхаарал хандуулахгүйгээр даашинзныхаа үзэмжийг бүрэн олж харж чадахгүй.

www.caak.mn

3. Ноолууран хэрэглэлийнхээ эдлэгээг уртасга.
Хувцасныхаа эдэлгээг уртасгахын тулд чанартай зүйлс худалдан авах. Ноолууран материал нь чанаргүй ноосон цамцнаас илүү сайхан харагддаг. Чанаргүй ноосон эдлэл бөөсөрч, будаг гарч, өнгө хэлбэрээ амархан алддаг бол, ноолууран эдлэл таны арчилгаанаас хамаарч үргэлж, үнэтэй бөгөөд сайхан харагдана. Зөвхөн ноолуур гэлтгүй бүх чанартай материал бүхий хийц загвар сайтай хувцасны эдэлгээ илүү удаан байдаг. Энэ нь та чанаргүй муу зүйл худалдан авснаараа харин ч илүү төлнө гэсэн үг юм.

www.caak.mn

4. Шинэ гутлаа өвчингүйгээр сунгах
Чухал өдрийг тань үнэхээр хүнд болгодог холголтоос зайлсхийх хэд хэдэн арга бий. Эдгээр асуудлуудын ихэнх нь өндөр өсгийтөөс үүдэлтэй байдаг, зөв үү? Одоог хүртэл, би янз бүрийн арга туршиж үзсээр байдаг бөгөөд хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол хөлдөөгч, итгэнэ үү байн уу өөрөө л мэд. Та 2 савтай ус дүүргэж хөлдөөгөөд, гутлан дотроо байрлуулаад шөнийн туршид хөлдөөгчинд байлгавал, өглөө нь том өөрчлөлтийг харах болно. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ...

www.caak.mn

5. 2 секундэд гангал
Өдөр хэрвээ арай урт байсан бол бид үүнийг илүү бодитой үнэлэх байсан боловч, танд маш хурдан гангалах бүх төрлийн олон зөвлөгөөнүүдийг ашиглахыг санал болгож байна. Эрвээхий зангиа бол үргэлж сайхан сонголт байх болно.

www.caak.mn

6. Хүрэм худалдаж авахдаа ухаалаг бай.
Хүрэм, пальто, пиджак худалдан авахад цорын ганц дүрэм бий – таны мөрөнд таарч байх ёстой. Хэрэв танд таалагдсан ч, мөрөөрөө том эсвэл хэт бариу байвал түүнийг дэлгүүрт нь үлдээ. Учир нь та чадварлаг оёдолчин байсан ч үүнийг өөрчлөхөд тун хэцүү байх болно.

www.caak.mn

7. Биеэ ил гаргах дүрэм
Дүрмийн талаар ярихад, бид заавал биеэ ил гаргах талаар дурдах хэрэгтэй. Энэ тун энгийн – нэг удаа биеийнхээ нэг хэсгийг л гаргах. Тиймээс хэрэв та цээжээ ил гаргаж байгаа бол богино банзалтай хослуулах хэрэггүй. Таны сэтгэл татам байдал хэр их нүцгэлэхээс хамаарах ёсгүй. Бяцхан нууц нь гэвэл аль хэсгээ яаж гаргах вэ гэдэг дээр мэдрэмж сайтай байх хэрэгтэй.

www.caak.mn

8. Өөртөө хатан мэт ханд
Гоо үзэсгэлэн гэдэг эрүүл мэндтэй таны бодож байгаагаас илүү холбоотой. Амралттайгаар өөртөө анхаарал хандуулж эхэл – таны нэг өдрийн үүрэг хариуцлага хэр их байх нь хамаагүй, тэднийг хийхийн тулд та шаардлагатай унтах цагаасаа хумслах ёсгүй. Та "beauty sleep" гэдэг зүйлийн талаар сонсож л байсан байх, та үүнийг домог биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс цэвэр торгон ор хөнжлийн даавуу хэрэглэж, гоо сайхан болоод эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.

www.caak.mn

9. Өөртөө зориулж хувцаслалтанд цаг гарга
Зарим хүмүүс яаж яг тохиромжтой хувцаслаж чаддагийг та мэдэх үү? Үүнд ямар ч нууц зүйл байхгүй бөгөөд үнэндээ та зүгээр л өмссөн зүйлийнхээ талаа илүү анхаарал хандуулж бодох хэрэгтэй. Эдгээр нь таны биеийн галбираас хамаарна – зөв аргаар өөрийн биеийн онцлогийг чимэх хандлагатай байх хэрэгтэй. Жишээлбэл, V хоолойтой зүйл өмсөх нь таны биеийг илүү урт харагдуулна, харин задгайдуу зүйл нь таны хөлийг урт харагдуулдаг. Хувцаслалтаар хэрхэн биеийнхээ төгс бус хэсгүүдийг сайхан харагдуулахад суралцаарай.

www.caak.mn

10. Жинс тань асуудал үүсгэж байна уу?
Та жинсгүйгээр загварлаг хувцасны цуглуулгатай болж чадахгүй боловч танд төгс тохирсон чиг хандлагыг тэнцвэртэй байлгахад тун хэцүү. Жинс худалдан авах эхний дүрэм бол жаахан жижгдүүлж авах – учир нь ихэнх жинс 2 угаалтын дараа л суначихдаг. Хэрэв таны өдөр тутмын хувцаслалтанд ихэвчлэн жинс багтдаг бол, та цавууны буутай байх шаардлагатай. Энэ бол өөрийн дуртай жинсээ тохируулан чимэглэх энгийн арга. Хэрвээ оёдолчин орох шаардлагатай бол өмнө 2 дахин угаасан байх хэрэгтэйг санаарай. Өөр нэгэн зөвлөгөө – таны жинсний зах яг гутлын чинь дээд хэсэг хүртэл л байхад хангалттай.

www.caak.mn

11. Үнэр дарагч, толбо, makeup ул мөргүй байх
Тэдгээр бүх толбоны төрлүүд зөвхөн үзэмжгүй байхаас гадна, угаахад төвөгтэй. Толбонуудаас зайлсхийхэд хэр ихийг төлөхөд санаа зовох хэрэггүй, тэднийг хараад үргэлж тээртэй мэдрэмж төрдөг. Тийм биз дээ? Илүү үнэтэй материал дээр толбо үүсвэл, би шууд танд бохирдсон хэсгийг бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Хэрэв энэ тус болохгүй бол, ямар нэг угаалгын бодистой усаар чийглээрэй. Шинэхэн толбонуудын ихэнх нь багахан чийг нэвчсэн жижиг алчуураар үрэхэд арилна.

www.caak.mn

12. Тод өнгө бүхий аксесуар
Аксесуар буюу нэмэлт тоноглол бол таны хувцаслалтанд хувийн онцлогийг шингээж өгдөг. Аксесуар бол таны стиллийн чухал хэсэг. Ихэнх гадуур хувцас завсрын өнгөтэй байдаг, тийм ч байх хэрэгтэй бөгөөд та түүнийг тохиромжтой ямар нэг зүйлтэй хослуулж болно. Тиймээс та аксесуар худалдаж авахдаа, илүү хурц тод, чөлөөтэй өнгөтэйг сонгох хэрэгтэй. Мөн сувд, гинж, өд гэх мэт янз бүрийн материал холилдуулахаас санаа зовох хэрэггүй. Зарим хүмүүс аксесуарыг хэрэгсэхгүй орхих хандлагатай байдаг – өөрийн сонголтоороо, хувцаслалтандаа нэг аксесуар хэрэглээрэй. Үүнд ямар нэгэн оёдолчны ур чадвар шаардлагагүй бөгөөд ямар ч төсвөөр үүнийг хийж болно. Та өөрийн хувцаслалтаа аксесуар ашиглан хэрхэн төгс харагдуулахаа мэддэг байх хэрэгтэй, тиймээс гайхалтай санаануудтай байхад цаг гаргаарай. Мөн тунг нь тааруулахаа мартуузай.

www.caak.mn

13. Ороолтуудыг нөөцлө
Аксесуарын талаар ярихад хамгийн чухал зүйлийн нэг бол яах аргагүй ороолт. Ороолтууд өнгө, хэлбэр, хэмжээ, загвараараа маш олон төрөл байдаг учраас та тэндээс өөрт таалагдсанаа олж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Ороолт бол аксесуар хийх хамгийн хурдан арга бөгөөд зохицуулж чадвал ямар ч хувцсыг сая доллар шиг харагдуулж болно.

www.caak.mn

14. Үдшийн зугаандаа зохимжтой хувцасла
Та хувцаслалтын санаагаа болгоомжтой сонгохгүй бол, та хэдэн минут тутам хувцсаа янзалсаар, таатай хөгжилдөх боломжгүй болно. Эхлээд өөрт тохиромжтой гутлуудыг сонгож, дараа нь гутлан дээрээ бусад зүйлсийг түүнд тохируулах нь зүйтэй. Бүх зүйл хоорондоо төгс зохицож байгаа эсэхийг сайн нягтал. Мөн чанартай бөх цүнхийг авч явахыг санал болгож байна .

www.caak.mn

15. Тодорхой хязгаар бүхий төсөвтэй бай.
Дэлгүүр хэсэхэд хамгийн хэцүү хэсэг бол хангалттай эсэхийг шийдэх. Энэ нь худалдаж авсан зүйлсээ авч явахаас илүү хэцүү боловч, та бяцхан төлөвлөгөө гаргаж чадвал, бүх зүйлийг шийдэж чадна. Хоёрдугаар алхам бол боломжит хямдрал юм уу өөрт чинь ямар нэгэн купон байгаа эсэхийг хайх юм. Гэсэн хэдий ч хямд гэдэг шалтгаанаар ямар нэг зүйл худалдаж авахгүй байх хэрэгтэй. Зардал багатай, хямд үнэтэй гэдэг хоёр ижил утгатай биш гэдгийг санаарай. Энэ танд төлөвлөгөөгөө гаргаж, өөртөө зарим нэг зүйл дээр зөвшөөрөл олгоход нэн чухал зүйл шүү. Мөн үргэлж тоо хэмжээнээс чанарыг илүүд үз. Хэрэв та үнэтэй зүйл худалдаж авахдаа эргэлзэж байгаа бол, материалыг нь сайн шалгаад үнэхээр чанартай гэдэгт итгэлтэй болвол түүнийг ав. Сайн дотор бол дизайнерийн гарын үсэг юм шүү.

www.caak.mn

16. Өөрийн үзэл бодлоо сайн анхаар
Та өөртөө хувцас хэрэглэлийг хэзээ ч битгий яарч аваарай. Толины өмнө зогсоод аль аль талаас нь анхааралтай ажигла. Хэрэв танд таатай, сэтгэл татам сэтгэгдэл төрвөл авч болно гэсэн үг. Түүнээс гадна, зарим гадуур хувцаснуудыг магадгүй өдөржин шалгах хэрэгтэй ч болж магадгүй, тиймээс тэднийг өөр өөр гэрэлд сайн ажиглахыг хичээгээрэй.

www.caak.mn

17. Санаа бодлоо нээ.
Таны хувцасны шүүгээнд зөвхөн нэг л төрлийн хувцаснууд байдаг бол, та нэлээд уйтгартай хүн юм. Энэ таны аксесуар болон хувцас аль алинд хамаатай, танд үнэхээр сайхан харагддаг зүйлсээ туршаад үзээрэй – та үр дүнг нь хараад гайхах болно. Шинэ өнгө загвар, нүүр будалтуудыг туршаад үз. Энэ нь хөгжилтэй байхаас гадна магадгүй та жинхэнэ өөрийнхөө өнгө төрхийг олох ч юм билүү.

www.caak.mn

18. Бүс бол таны хамгийн сайн нөхөр.
Тохиромжтой бүс таны хувцсыг илүү сайхан харагдуулна. Хэрэв та бүсийг зөв хэрэглэж чадвал, та бэлхүүсээ илүү нарийхан харагдуулж чадна. Тиймээс та өөртөө хамгийн тохиромжтойгоор бүснүүдийг ашиглаж сураарай. Хамгийн сайн арга бол бүс таны хувцаснаас өөр материалтай байх хэрэгтэй.

www.caak.mn

19. Хэзээ нэгэн цагт эрэгтэйлэг хувцаслалтыг туршаад үзээрэй.
Хамгийн сүүлийн үеийн хүчирхэг загварын чиг хандлагаас илүү өөр зүйл тантай таатай санагдаж болох юм. Эрэгтэй хувцас ихэнх эмэгтэй хувцаснаас илүү эвтэйхэн байдаг. Гэхдээ та хэтэрхий салбагар, сэтгэлд нийцгүй зүйл өмсөх хэрэггүй. Та эмэгтэй хувцас сайхан харагддаг шигээ биш гэдгийг олж мэднэ. Ингэснээр та эмэгтэй байдлаа алдахгүй, зүгээр л илүү хүчирхэг байдлыг мэдэрнэ.

www.caak.mn

20. Нөөц хувцас тохиромжтой газарт хадгал
Гэнэтийн санаандгүй явдлыг та зохицуулж чадахгүй. Гэнэтийн зүйлээс хэрхэн болоомжлох талаар санаа зовох хэрэггүй хэдий ч хэзээ ч хэнд ч тохиолдож болно. Тиймээс боломжтой бүх үед нөөц хувцастай байх хэрэгтэй. Ажлын байран дээрээ хэдийд ч өмсөхөд тохиромжтой цагаан цамц хадгалахаас эхэл. Та гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй.

www.caak.mn

21. Оёсон хувцаснаас илүү юу ч байхгүй – чадварлаг оёдолчноор хувцсаа хийлгэ.
Оёсон хувцас үнэтэй байдгийн хамгийн сайн шалтгаан бол тэд төгс таардаг. Цөөхөн см-т та том өөрчлөлт харах болно. Тиймээс оёдолчин орохдоо эргэлзэх хэрэггүй. Хэрэв танд зарим нэг зүйлийг өөрчлөх, эсвэл өөрт тохирсон гайхалтай загварын санаа байвал, оёдолчин орох хэрэгтэй. Ингэснээр та худалдаж авсан хувцсаа ч өөрчилж чадна. Мөн сайн оёдолчинтой найзал. Энэ таны хичээл зүтгэлийг илүү хялбар болгоно.

www.caak.mn

22. S, M, L цүнхнүүд
Гар цүнх бол эмэгтэй хүний хамгийн өргөн хүрээтэй, чухал аксесуаруудын нэг. Түрийвч болон цүнхнүүдэд нэг эсвэл хэтэрхий олон гэсэн ойлголт байхгүй ч, танд аль нь хамгийн тохиромжтой вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай. Танд мэдээж өөр өөр тохиолдлуудад өөр өөр цүнх шаардлагатай боловч хамгийн ерөнхий 3 хэмжээтэй цүнх заавал байх хэрэгтэй – жижиг, дунд, том.

Уламжлалт стиллээс авч үзвэл энгийн эмэгтэйчүүдийн өндөр чанартай гар цүнх нь хүчирхэг байдлыг илтгэдэг боловч, нөхцөл байдлаасаа шалтгаалаад зөв хувцсан дээр хослуулахгүй бол юу ч биш болж хувирна. Үүний дараа, та өөрийн хамгийн их өмсдөг хувцсан дээр зохисон загвар авахад анхаарлаа хандуулах нь зүйтэй.

www.caak.mn

23. Ачаагаа бэлдэж сур
Та үргэлж таны бүх олон цүнхтэй ачааг зөөж явах жентлемэнд найдаж болохгүй. Тиймээс хэрэв та хэт олон зүйлд дарагдахыг хүсэхгүй л байгаа бол, үр дүнтэй ачаа бэлдэж сур. Мөн энэ нь танд бүх хувцсаа үрчийлгэхээс зайлсхийх энгийн арга - хувцаснуудаа ангилаад, тус бүрээр нь нямбай эвхэж уутлаад, чемадондаа хий. Энэ нь цаг их авах ажил байх боловч танд хувцсаа цэвэр цэмцгэр хадгалахад тусална.

www.caak.mn

24. Юм оёх чадвараа хөгжүүл
Хэрэв та хэзээ ч зүү барьж юм оёж үзээгүй бол харамсах цаг ирэх болно. Тиймээс та одооноос эхлээд үүнийг ажил хэрэг болго. Оёдлын хэрэгслүүдийг ашиглах мэдлэгтэй байх хэрэгтэй. http://howtosew.com/sewing-basics эндээс та зарим нэг хэрэгтэй зүйл олж магадгүй юм.

www.caak.mn

25. Хувцаснууддаа анхаарал тавь
Та сонгосон хувцаснууддаа анхаарал, халамж тавьдаггүй бол, шүүгээнийхээ өмнө тийм ч их цаг зарцуулах шаардлагагүй. Нэг сайн чанарын индүү, сайн угаалгын бодис, болон хувцсан дээрх арчилгааны зааврыг шалгах 2 секунд л хангалттай. Бүү залхуур. Нямбай цэвэрлэж индүүдсэн хувцас тань таныг илүү гоо зүйн мэдрэмжтэй харагдуулна.

www.caak.mn
Эх сурвалж: саак.mn

Миний мэргэжил - Маркетингийн менежер

2014 оны 09-р сарын 06 Нийтэлсэн badmaa

Миний мэргэжил-Маркетингийн менежер

Маркетинг ба би

Энэхүү эссэгээ би ‘’Маркетинг бол бизнесийн философи юм гэсэн афоризмоор эхлүүлж байгаадаа баяртай байна. Эссэний маань сэдэв маркетинг учраас энэ сэдвийн хүрээнд би өөрийнхөө сонгон суралцаж байгаа мэргэжлийн талаар буюу мэргэжлийнхээ давуу тал мөн энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан, ер нь маркетинг гэж яг юуг хэлдэг, бидний амьдралд ямар ач тустай талаар, цаашлаад монгол дахь маркетингийн өнөөгийн нөхцөл байдлын тухай өөрийн үзэл бодлын хамт бичих болно.

Миний хувьд маркетингийн менежер гэсэн мэргэжлийг сонгон суралцаад 2 дахь жилдээ болж байна. 3 жилийн өмнө би Монгол улсын их сургууль хэмээх улсынхаа нэр хүндтэй том сургуулийн япон хэлний ангид элсэн орох батламж гардаж аваад хөл газар хүрэхгүй шахам баярлаж явсан цаг саяхан л юм шиг санагдаж байна. Учир нь улсынхаа нийслэл гэх Улаанбаатар хотод хүртэл тоотой хэдхэн удаа орж ирж байсан хөдөөний охины хувьд энэ том сургуульд суралцах боломж олдсон нь маш том аз завшаан байсан нь мэдээж. Гэсэн хэдий ч нэг л өдөр өөрийн сонгосон мэргэжилдээ эргэлзэх болж, хийхийг хүсэж, мөрөөдөж байсан зүйл минь биш болохыг ойлгосон юм. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж байхдаа л хамгийн аз жаргалтай бас амар тайван байж чаддаг юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгох шиг болж билээ. Аз жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн асуултанд нэгэн хүн өглөө ажилдаа яардаг, орой гэр лүүгээ яардаг хүнийг хэлнэ хэмээн хариулсан байдаг. Тийм ээ... Миний цаг хугацаа, нэр хүндээ хүртэл орхин байж сонгосон мэргэжил минь маркетингийн менежер. Гэсэн ч би хийсэн сонголтондоо хэзээ ч харамсдаггүй. Учир нь надад нэр хүндээс илүү хүсэл мөрөөдөл минь чухал. Нэг хэсэг гудамжаар дүүрэн ажилгүй маркетингийн менежерүүд байна гэх мэтчилэн сөрөг мэдээллүүд маш их гарч, түүнийг нь ч ээж аав 2 минь хүртэл сонсчихоод миний шийдвэрийг эсэргүүцэж, шантрах зүйл их байсан ч эцэст нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө хийсэн зоригтой алхам минь бүх зүйлийг миний талд шийдэж чадсанд би баяртай байдаг. Бага байхаасаа л бүх зүйлийг өөрийнхөөрөө хийж, үргэлж ямар нэг шинэ зүйл санаачилж бас шийдвэр гаргахдаа хэнийг ч дагуулдаггүй байсан болохоор ч тэр үү, одоо бодоход тэр зан минь л намайг эргэлт буцалтгүй энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн байх. 3 жилийн өмнө анх Улаанбаатар хотод орж ирчихээд хамаатныхаа нэг айлд очтол ширээн дээр нь Маркетинг гэсэн нэртэй нэг сэтгүүл байж билээ. Түүн дээр бичсэн Шилдэг удирдагч болохын тулд танд байх ёстой чанаруудгэсэн гарчигтай нэг нийтлэл одоо ч хүртэл миний сэтгэлд тодхон байдаг юм. Түүнийг уншаад л би бага байхаасаа өдий хүртэл (яг ямар нэртэй мэргэжил гэдгийг нь мэдэхгүй ч) хайж байсан зүйлээ тэгэхэд л олох шиг болсон.

Хотоос алслагдсан хөдөөний сум, суурингуудын хувьд мэдээлэл дутмаг байдгаас ч болдог уу, ихэнхи хүүхдүүд нь тэр бүр хүссэн мэргэжлээрээ суралцах боломж төв газрынхтай харьцуулахад харьцангуй ховор байдаг гэж би боддог. Би ч гэсэн тэдний л нэгэн адил ямар хичээл гүнзгийрүүлж судлавал маркетингийн менежер болох боломжтой талаар, тэр ч бүү хэл маркетингийн менежер гэж ямар мэргэжил байдаг, энэ мэргэжлээр сургууль төгсөөд ямар албан тушаалд ажилладаг, юу хийдэг талаар бидэнд ямар ч мэдээлэл байдаггүй. Бидний мэддэг мэргэжил бараг 10 хуруунд багтахаар цөөхөн. Ихэнх сурагчид багш, эмч, орчуулагч, эдийн засагч (энэ салбар сүүлийн үед л түгээмэл болж байгаа) гэх мэт цөөхөн хэдэн мэргэжлүүдэд л хуваагдаж сургуулиа сонгодог нь хөдөө орон нутгийн сурагчдад маш том асуудал болдог гэж би боддог. Энэ тогтолцоог өөрчилж, тэднийг сонирхож байгаа мэргэжлээрээ амжилттай суралцахад нь бага ч гэсэн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж би боддог.

Миний мэдэх маркетинг...

Миний хувьд хамгийн анх маркетинг гэдэг үгийг зөвхөн зар сурталчилгаа гэсэн үгээр л төлөөлүүлж ойлгодог байсан. Тэгээд ойр дотныхоо хэдэн хүнээс энэ үгийг юу гэж ойлгодог талаар асуутал тэд ч гэсэн надтай адилхан зар сурталчилгаа эсвэл урамшуулал гэсэн 2 үгээр л төлөөлүүлж ойлгодог болохыг олж мэдсэн юм. Энэ бол маш буруу ойлголт. Маркетинг гэдэг зүйл хоёрхон үгээр тайлбарлагдахгүй шүү дээ. Миний хувьд цаг хугацаа өнгөрөх тусам энэ үгний утга санааг илүү их ойлгож, тэр ч бүү хэл онолын хичээлийг нь хүртэл дэлгэрүүлэн судлах болсноор зар сурталчилгаа гэдэг үгийг зах зээл судлал гэдэг үгээр орлуулах хэмжээний ойлголттой болж чадсан юм. Ингээд маркетингийн шинжлэх ухааны талаарх өөрийн үзэл бодол болоод монголын маркетингийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч өгүүлье.

Маркетингийн шинжлэх ухааныг зөвхөн маркетингийн менежерүүд л судлах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Маркетинг нь богино хугацаанд түгэн дэлгэрч бүх нийтийн хэрэгцээ болж, зөвхөн бизнесийн хүрээ төдийгүй улс төр, урлаг соёл, шашин, төрийн ба төрийн бус байгууллагууд үйлчлүүлэгч хэрэглэгчдийнхээ эрэлт шаардлагыг нарийн мэдэрч зах зээлд зохицон ажиллах болсон бөгөөд энэ нь маркетингийн хөгжлийн чиг хандлагыг харуулж буй мэт санагддаг. Маркетингийн бас нэг чухал дэвшил бол онолд уялдуулан төлөвлөгөөгөө зохион байгуулдаг байсан бол одоо бизнесийн практикт үндэслэдэг болсон байна. Маркетингийг бид хэрэглэгчийн болон иргэний байр сууринаас ойлгодог байх хэрэгтэй гэж би боддог. Бид өөрсдөө л анзаарч мэддэггүй болохоос биш өдөр бүр л ямар нэг байдлаар маркетингийн үйл ажиллагаатай холбогдож байдаг. Жишээ нь: өдөр тутам бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаж авдаг, ингэхдээ аль болох урамшуулалтай эсвэл хямдралтайг нь сонгодог. Аль эсвэл өөрсдөө бүтээгдэхүүнээ худалдахын тулд buzz marketing, viral marketing гэх мэт маркетингийн төрлүүдээс ашигладаг. Гэхдээ тэд ихэвчлэн үүнийгээ мэддэггүй. Ингээд бодоод үзэхээр маркетинг гэгч зүйл 19-р зуунаас өмнө ч үүссэн байж болох юм шиг. Ер нь хүмүүс бидний идэж уух, өмсөж хэрэглэх, урлаг соёл, боловсролын үйл ажиллагаанд оролцох гээд бүх л зүйлд маркетинг тусладаг. Гэтэл би өдий насалтлаа тэр маркетинг гэдэг зүйлийг хэрэглэх нь битгий хэл сонсооч үгүй гэж хэлдэг хүн олон байдаг. Энэ нь тэдний маркетингийн талаар мэдлэг дутмаг байдгаас үүдэлтэй юм. Маркетингийн шинжлэх ухааны талаар наад захын мэдлэгтэй болох нь бид өдөр тутмын амьдралдаа ямар нэг зүйл худалдаж авахдаа хэрэглэгчийн байр сууринаас илүү ухаалаг ханддаг болоход нь туслана. Энэ бол бидний амьдралд хэрэгтэй хамгийн наад захын давуу тал. Үүнээс гадна бид маркетингийн тусламжтайгаар цаг хугацаа, зардлаа хэмнэх, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хялбархнаар сонгох гэх мэт маш олон давуу талуудыг бидэнд авчирдаг. Энэ мэтчилэн бидний амьдралд маркетингийн гүйцэтгэх үүрэг, ач тус маш олон.

Манай орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хүн бүр, аж ахуйн нэгж байгууллага бүхэн хүссэн хүсээгүй зах зээлийн үйл ажиллагаанд татагдан орсон. Тэгэхээр хүн бүр зах зээлийн нөхцөлд амьдрахын тулд маркетингийн арга ухааныг олж түүнд үйл ажиллагаагаа зохицуулах зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг. Өнөө үед зах зээлийн харилцаанаас гадуур амьдрах боломж нэг ч хүнд байхгүй болсон. Ийм учраас зах зээлийн харилцааны нөхцөл байдалд зохицон амьдрах арга ухаанд хүн бүр суралцах нь хувь хүний болон монгол улсын амин чухал үйлс болоод байгаа билээ. Харин энэ үйлсэд маркетингийн ухаан л тус болж чадна. Харин маркетингийн арга ухаан гэдэг бол хүсэн мөрөөдөж, алга тоссон бүхний аманд аяндаа ороод ирдэг шар тос биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Суусан газраасаа алт атгаж чаддаг, хамгийн овсгоотой сэргэлэн хүмүүст л өгөөжөө хайрладаг амьдралын хэрэглүүр учраас үнэхээр энэ мэргэжлийг гүнзгийрүүлэн судлахыг зорьж, хүсэж байгаа бол шаргуу хичээллэх хэрэгтэй. Учир нь бидний хэн нь ч зах зээлийн жам хуулийг дур мэдэн өөрчилж чадахгүй шүү дээ. Жам ёсоороо л явдаг учраас бид бүхэн ухааран ойлгож, түүнд зохицон амьдрахаас өөр замгүй.

Монгол дахь маркетинг

Манай улсад 1990-ээд оноос маркетинг хэмээх нэр томъёо орж ирсэн гэж үзвэл маркетинг хөгжихөөс өмнө монголын ард иргэдэд сонголт гэж бараг байдаггүй байсан бөгөөд энэ үед үйлдвэрлэлийн эрин үеийн хүч суларч, бүтээгдэхүүний эрин үе эрчээ авч байжээ. Дөнгөж маркетинг хөгжиж, пүүс компаниудын хооронд өрсөлдөөн бий болсноор ард иргэд өөрсдийн хүсэл сонирхолдоо нийцэх чанартай, өөр өөр төрлийн загвар хийцтэй бараа бүтээгдэхүүнүүдээс сонголт хийх боломжтой болсон байна. Хэдий маркетингийн шинжлэх ухаан монгол улсад хожуу орж ирсэн ч хөгжил нь асар хурдацтай явагдаж байгаа гэж би боддог. Монголын маркетингийн өнөөгийн нөхцөл байдал гэдэг зүйлийг ярихад хамгийн түрүүнд бренд гэдэг үг санаанд бууна. Зах зээлд хүмүүсийг татах, сэтгэл зүйд нь нөлөөлөх гол арга хэрэгсэл болоод байгаа бренд нь өнөөгийн нийгмийн гол үзэл баримтлал болоод байгаа билээ. Манай монголын ард иргэд төдийгүй дэлхий даяар бренд эд зүйлсийг ихээр чухалчилдаг болсон. Брендийн бүтээгдэхүүний ач холбогдол нь гэвэл тухайн бүтээгдэхүүний борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлэх тулгуур болох юм. Энгийнээр тайлбарлахад бренд гэдэг нь нэг талаасаа чанарын асуудал яригдах ч нөгөө талаараа брендээр дамжуулан тухайн зах зээлээ сурталчлах нь маш том зар сурталчилгаа болох юм. Монголчуудын хувьд маркетинг залуу шинжлэх ухаан ч гэсэн өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн асар хурлацтай өргөжсөөр байгаа билээ.

Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд ямар ч байгууллага, хувь хүн маркетинггүй байхаа больсон энэ зах зээлийн өрсөлдөөнд хэн илүүг санаачилж, хэн сайныг бүтээж, давшлагч байж чадна, тэр хүн ялж байна. Тэгэхээр маркетинг гэдэг маш чухал болсон нь бидний амьдралд алхам тутам мэдрэгдэж байх шиг. Миний хувьд ч гэсэн цаашдаа мэргэжлийнхээ дагуу илүү гүнзгийрүүлэн суралцаж, хувь хүн талаасаа болоод улс орныхоо хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулж чадахуйц шилдэг маркетер болно гэдэгтээ итгэлтэй байна.

Удиртгал

Энэхүү бие даалтын сэдэв нь Монгол улсын аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн үндсэн үзүүлэлтүүдийн харьцуулсан судалгаа. Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь нийтлэг утгаараа хөлс орлоготой эсэхээс үл хамааран зорилготой, үр ашиг бүхий хөдөлмөрийн бүх төрөл хэлбэрүүдийг хамааруулан авч үздэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлт нь иргэд хөдөлмөрийн болон иргэний гэрээ хэлцэл, бусад үндэслэлээр байнгын орлоготой хөдөлмөр эрхэлж байгаа үйл ажиллагаа юм.

Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь хүн ам хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцохтой холбоотойгоор гарч байгаа харилцааг илэрхийлэгч эдийн засгийн категори бөгөөд хүн ам хөдөлмөрийн үйл явцад хэр зэрэг оролцож байгааг нийгэмд шаардлагатай ажиллагчдын зэрэгцээ, хувийн хэрэгцээний хангамж, ажлын байрны үнэ, ажиллагчдын орлогын түвшин зэргийг хамруулсан ойлголт юм.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага ажил эрхлэлтин түвшинг ажил эрхлэлт болон хүн амын харьцаагаар тодорхойлдог. Энэ статистикийн харьцаа нь тухайн улсын ажиллах насны хүмүүсийн ажиллаж буй хэмжээг тодорхойлдог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас сүүлийн нэг долоо хоногт дор хаяж 1 цаг ажилласан хүнийг ажилтайд тооцно гэжээ. Ажил эрхлэлтийн түвшин ерөнхийдөө 70-аас дээш хувьтай бол өндөр, 50-аас доош хувьтай бол доогуур үзүүлэлттэйд тооцогддог. Бага үзүүлэлттэй орнууд нь ихэвчлэн Хойд Америк болон Ойрхи дорнодод байрладаг байна. ажил эрхлэлтийн түвшин ихэвчлэн эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн эмэгтэйчүүд үр хүүхдээ асрах гэх мэт гэрийн ажлыг эрхэмлэдэгээс үүдэлтэй байдаг байна.

Энэхүү сэдвийг судлах болсон шалтгаан нь Монгол улсын аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг аймаг тус бүрээр нь дэлгэрэнгүй мэдэж аваад зогсохгүй, цаашлаад хөдөлмөр эрхлэлтээрээ аль аймаг бусдыгаа тэргүүлдэг болоод мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин хаана хамгийн доогуур байгаа, цаашлаад юунаас шалтгаалсан зэргийг нь дэлгэрэнгүй судлахыг хүссэн юм. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төрөөс ямар бодлого авч явуулдаг, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах ёстой зэргийг мэдэж авахын тулд энэхүү сэдвийг сонгон судалж байна

Судалгааны зорилго:

Энэхүү судалгааны гол зорилго нь аймаг тус бүрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дэлгэрэнгүй судлан, хооронд нь харьцуулж мэдэх зорилготой

Судалгааны зорилт:

¾ Дээрх дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд Монгол улсын бүх аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг судлан, харьцуулалт хийх

¾ Ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр болон доогуур байгаа аймгуудыг судлан шалтгааныг нь илрүүлэх

¾ Аймгуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төрөөс ямар бодлого авч явуулдаг талаар судлах

Онолын хэсэг

Хөдөлмөр эрхлэлт буюу ажиллах хүчийг тооцохдоо Үндэсний статистикийн хорооноос жил, улирлаар гаргадаг ажиллах хүчний судалгаа, аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын цалингийн мэдээ, бүртгэлтэй ажилгүй иргэдийн сарын мэдээ, зэрэг хөдөлмөрийн статистикийн түүвэр судалгаа, , мэдээ тайлангийн үр дүнг ашигласан. Монгол улсад ажиллах хүчний судалгааг анх удаа 2002-2003 онд олон улсын нийтлэг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын нөлөөллийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон юм.

Монгол улсын статистикийн тухай хуулинд хуулинд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор 2006 оноос эхлэн жил бүр ажиллах хүчний судалгааны үр дүнг нэгтгэн улирлын давтамжтайгаар тархааж байна. Ажиллах хүчний судалгаанд сонгогдсон өрхөөс мэдээллийг сар бүр цуглуулж, улирлаар нэгтгэн үр дүнг нь гаргадаг байна. Улсын болон аймгуудын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, тайлан гаргах, судалгаа явуулахад Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны тушаалаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал-ын дагуу тооцдог.

Эдийн засгийн үйл ажиллагаанд зах зээлд болон хувийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний үйл ажиллагааг хамруулна. Үндэсний тооцооны системийн хүрээнд бараа, үйлчилгээг худалдах, солилцох, өөрийн аж ахуйд хэрэглэх зорилгоор боловсруулсан түүхий эл материал, зах зээлд нийлүүлж байгаа бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлд худалдах, өөртөө хэрэглэх зорилгоор өрхөд үйлдвэрлэж байгаа бараа үйлчилгээг хамруулна

Эдийн засгийн бус үйл ажиллагаанд хүүхэд, өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй үйл ажиллагааг хамруулна.

Эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажиллах хүчинд тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхитэй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхитэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхитэй хүн ам гэж 2 ангилна. Доор дурьдсан эмпирик судалгааны хэсэгт мэдээллийг эдийн засгийн тухайн үеийн идэвхитэй хүн амаар гаргасан байгаа.

Эдийн засгийн идэвхигүй хүн амд эдийн засгийн идэвхигүй хүн амд хамаарахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам, хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхигүй хүн амд хөдөлмөрийн нөхцөл, онцлогоос шалтгаалан тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон хүн ам, хөдөлмөрийн чадвараа 6 сараас дээш хугацаагаар түр болон бүрэн алдсан хүн ам, хөдөлмөрийн насны өдрөөр суралцагч, хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхигүй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхигүй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхигүй хүн ам гэж 2 хуваана.

Ажиллагч нь цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг хэв шинжид хамрагдаж буй иргэнийг ойлгоно. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн 7 хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ хэмээн дээр дурьдсан байгаа.

Ажилгүй иргэн нь тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг хамруулна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд хэмээх ойлголтонд Монгол улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн иргэдийг бүртгэлтэй ажилгүй иргэдэд хамруулдаг байна.

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал

2014 оны 09-р сарын 06 Нийтэлсэн badmaa

Удиртгал

Монгол улсын эдийн засаг нь сүүлийн жилүүдэд төлбөрийн тэнцлийн тэнцвэргүй байдал нэмэгдэж байгаа болон эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалан нилээн их асуудалтай тулгараад байгаа билээ. Гэсэн ч Монгол улсын эдийн засаг нь 2009 онтой харьцуулахад сүүлийн жилүүдэд онцгой дэвшилтэй байгаа бөгөөд үүнийг уул уурхай болон барилгын салбарын хөгжлөөр тайлбарлаж болох юм. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийд хамгийн хурдан өсч буй эдийн засаг болж гарч ирсан бөгөөд орлого нэмэгдсэнээр энэ хугацаанд ядуурлын түвшин 11.3 хувиар буурахад маш том түлхэц өгсөн байна. Мөн Монгол улсын эдийн засгийг хөдөлгөгч томоохон салбарууд болох уул уурхайн голлох үйлдвэрлэлүүд, зэс, нүүрс болон алтны үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа нь мөн Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд их хэмжээгээр нөлөөлж байгаа юм.

2011 онд 17.5 хувийн өсөлт гаргасан нь гадаадын хөрөнгийн дотогшлох урсгал болон төсвийн тэлэх бодлогын үр дүн байсан. Хоёр оронтой өндөр өсөлт нь гадаад шокод өртөх байдлыг нэмэгдүүлсэн. Импорт бараг жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдсэн нь тухайн цаг үед уул уурхайн зах зээл сайн байснаас экспорт 65 хувиас илүү хэмжээтэйгээр нэмэгдсэн нь импорт нь экспортын өсөлтийг даван гарсан. Энэ нь дэлхийн уул уурхайн зах зээлд гэнэтийн уналт болоход их хэмжээний худалдааны алдагдал бий болсныг үзүүлэх бөгөөд гадаад худалдааны алдагдлыг их хэмжээний гадаадын хөрөнгийн дотогшлох урсгалаар нь тогтоон барих боломжтой. Дэлхийн уул уурхайн зах зээлийн байдал хүчтэй сулрахад 2012 онд гадаад нөхцөлд өртөмтгий байдал илт нэмэгдсэн. Дэлхийн нүүрсний зах зээл унаснаар нийт экспорт буурч, 2011 онд бий болсон импортын хүчтэй эрэлт нь 2012 онд урсгал дансны алдагдлыг өсгөж, ДНБ-ий 32 хувиас дээш хэмжээнд хүрсэн. Гэвч хэрвээ эдийн засагт их хэмжээний хөрөнгийн дотогшлох урсгал орж урсгал дансны алдагдлыг бүрэн санхүүжүүлж байвал урсгал дансны алдагдал нэмэгдэх нь том эрсдэл бус юм.

2013 онд Монгол улсын эдийн засаг нь ГШХО урсгал буурсан, уул уурхайн экспорт сул байгаагаас гадаад тэнцвэргүй байдлаас үүссэн асуудалтай тулгараад байна. Хөрөнгийн дотогшлох урсгал буурч байгаа нь урсгал дансны алдагдлын зөвхөн тал хувийг л санхүүжүүлэх боломжтой байна. Төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа нь гадаад валютын нөөц болон гадаад валютын зах зээлд тусч эхэллээ. Гадаад валютын нөөц 2012 оны эцэст хамгийн өндөр түвшинд хүрч байснаас ойролцоогоор 30 хувиар буурчээ. Гадаад нөхцөл байдал муудснаас дотоодын мөнгөн тэмдэгт дарамтад орж, 7 сараас эхлэн их хэмжээний хэлбэлзэлтэй байна.

Төлбөрийн тэнцэл асуудалтай байгаа нь 2011 оноос хойш эхэлсэн мөчлөгийг дагасан эдийн засгийн удирдлагын үр дүн нь нийт эрэлтийг өсгөснийг мөн илэрхийлж байна. Уул уурхайгаар эхэлсэн хөгжлийн эхэн үед улс орон худалдааны алдагдал өндөр байдаг талтай учир нь уул уурхайн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжийг өсөлтийг шаарддаг. Оюу толгойн уурхайн бүтэн хүчин чадал нь – бүрэн дүүрэн ашиглавал нийт эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 50

бүрдүүлэх боломжтой – боловч түүний далд уурхайн хөрөнгө оруулалт дуусаагүй үед хэрэгжих боломжгүй. Гэвч сүүлийн хоёр жилийн мөчлөгийг дагасан эдийн засгийн удирдлага нь нийт эрэлтийг ихээхэн нэмэгдүүлж гадаад худалдааны ихээхэн тэнцвэргүй байдалд хүргэсэн нь уул уурхайн зах зээлийн сунжирсан уналт бий болж байгаа үед дунд болон урт хугацаанд тогтворгүй байх талтай.

Макро эдийн засгийн бодлогууд нь зөвхөн эдийн засгийг болон өсөлтийг урамшуулахад чиглэгдэж байгаа нь төлбөрийн тэнцэл болон инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна. Сүүлийн хоёр жилд үргэлжлүүлэн хуримтлагдсан төсвийн алдагдлын дараа ч 2013 онд төсвийн бодлого нь тэлэлт өндөртэй хэвээрээ байгаа нь их хэмжээний төсвөөс гадуурхи улсын хөрөнгө оруулалтын зарлагаас үүдэлтэй бөгөөд энэ нь төсвийн алдагдлыг ДНБ-ий 12 хувиас илүү түвшинд авчирч байна. Мөнгөний бодлого нь мөн 2013 онд тэлэх болсон бөгөөд ДНБ-ий 20 гаран хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг төв банкны татаас бүхий зээллэгийн хэлбэрээр салбаруудад оруулсан. Эдгээр тэлэх бодлогууд нь эдийн засгийг эхний хагас жилд хоёр оронтой байлгахад тусалсан боловч дотоодын хүчтэй эрэлтийн өсөлт болон импортоос хэт хамааралтай барилгын салбарын өсөлтөөс бий болсон өсөлт нь төлбөрийн тэнцлийн дарамтын эрчимжүүлж байна. Монгол улсын эдийн засгийн удирдлага нь нэлээд тэлэлт бүхий байсан нь их хэмжээний урсгал дансны алдагдал болон өндөр инфляцид хүргэлээ. (Хайрцаг 9).

Одоогийн хэрэгжүүлж байгаа эдийн засгийн сул бодлогууд нь төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед тогтворгүй бөгөөд макро эдийн засгийн ирээдүйн тогтвортой байдлыг муутгаж байна. Засгийн газраас нэмэгдэж байгаа гадаад тэнцвэргүй байдал болон төсвийн санхүүжилтийн ялгааг бууруулах чиглэлээр хэд хэдэн эерэг арга хэмжээг авсан. Гэчв өнөөгийн эдийн засгийн бодлогын хүрээнд, их хэмжээний төлбөрийн тэнцлийн дарамт нь ойрын ирээдүйд ихээр буурахгүй байхаар байгаа нь их хэмжээний импортын эрэлттэй, уул уурхайн зах зээлийн сэргэлт тодорхой бус байдалтай байна. Тухайн бүс нутгийн улс орнуудтай харьцуулбал Монгол улсын эдийн засгийн удирдлага нь их хэмжээний тэлэлтийн байдалтай байгаа нь их хэмжээний урсгал дансны алдагдал болон өндөр инфляцийг бий болгож байна. (Хайрцаг 9). Хэрвээ одоогийн тэлэлт, эдийн засгийн сул бодлого үргэлжилбэл төлбөрийн тэнцлийн нэмэгдэж буй дарамт тогтворгүй бөгөөд дунд хугацаанд эдийн засгийн хүчтэй зохицуулалт хийх хэрэгтэй болно. Өнөөгийн эдийн засгийн бодлогын хүрээнд төлбөрийн тэнцлийн их хэмжээний дарамт үргэлжилэхээр байна: (i) импортын эрэлт нь– одоогоор экспортоос 1.6 дахин илүү байгаа бөгөөд – зээлийн хурдац хэвээрээ, МУХБ төсвөөс гадуурхи зарлага нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэрэглээ болон барилгын үйл ажиллагаа хурдасвал илүү хурдан өсөх болно; (ii) гол нүүрсний уурхайнуудад үйлдвэрлэл нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа тул Хятад улсад нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа болон хүчтэй өрсөлдөөний дүнд нүүрсний экспорт ирэх саруудад сул хэвээрээ байхаар байна; (iii) ОТ уурхайгаас үүсэх төлбөрийн тэнцлийн нөлөө ирэх саруудад хязгаарлагдмал байх болно учир нь уурхайн бүрэн хүчин чадлыг түүний хоёрдахь үе шат дууссаны дараа мөн экспортын орлогын нэлээд их хувийг нь уурхайн гадаад хөгжлийн зардлыг эргэн төлөхөд ашиглагдсны дараа гарч ирнэ; (iv) хэдийгээр шинээр Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан ч гадаадын их хэмжээний хөрөнгийн дотогшлох урсгал эргэн бий болоход цаг хугацаа шаардлагатай учир нь боломжит хөрөнгө оруулагчид өөрсдийн бизнесийн төлөвлөлт болон шинэ хөрөнгө оруулалтын амлалтуудад тохируулга хийгдэнэ.

Төлбөрийн тэнцэл үргэлжлүүлэн муудаж байгаа нь валютын нөөц болон гадаад валютын зах зээлд нэмэлт дарамт бий болгох талтай. Хэдийгээр гадаад валютын нөөц нь хангалттай түвшинд байгаа ч өнөөгийн байдлаар нөөц буурвал дунд хугацаанд тогтворгүй болох талтай. Хэдийгээр өнөөгийн ханшны сулралт нь импортын эрэлтийг

Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 51

бууруулах, экспортын өрсөлдөх чадварыг тодорхой хэмжээнд сайжруулахад тустай боловч импортын дотоодын хэрэглээ импортоос хамааралтай байдалд инфляцийн дарамтыг нэмэгдүүлж, банкны салбарын эрүүл байдалд сөрөг эрсдлийг үүсгэх талтай.

Төсвийн алдагдал болон улсын өр нэмэгдэж байгаагаас гадаадад байдалд үүсч болох шок болон уул уурхайн салбарын байдалд улам муудах үед удирдах төсвийн орон зай улам багасаж байна. Улсын өрийн ДНБ-д харьцуулах харьцаа нь 2010 онд 35 хувь байснаа 2012 онд их хэмжээний гадаад өр гаргасан мөн дотоодын өр хуримтлагдснаас уг харьцаа 63 хувьд хүрсэн. Төсвийн чадавхи муудаж байгаа нь эдийн засгийн уналтын үед засгийн газрын гадаад санхүүжилтийг хийх чадавхид хязгаарлагдмал байдал үүснэ учир нь олон улсын санхүүгийн зах зээл нь төсвийн суларч байгаа байдлаас үүдэж илүү өндөр өртэгтэй зээллэгт хүрэх болно.

Хэдийгээр ГШХҮ буурч байгаа үед зээлийн өсөлтийг хадгалж байх нь чухал байсан боловч мөнгөний нэмэлт сулруулалт нь банкны тогтолцооны өртөмтгий байдлыг нэмэгдүүлж, эдийн засгийн тэнцвэргүй байдалд орох талтай. Хувийн зээлийн өсөлт нь 9 дүгээр сард 48 хувь хүртэл хурдассан нь банкны салбарыг эдийн засгийн учирч болзошгүй уналтад илүү өртөмтгий болгож байна учир нь зээлийн өсөлт нь барилгын болон орон сууцны салбарт төвлөрсөн түүний эдийн засгийн мөчлөгт өртөмтгий байдал хэвээрээ байна. Үүнээс гадна зээлийн хурдацтай өсөлтийн макро эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө нь валютын ханшны сулралт хурдасч байгаа, инфляци нэмэгдэж байгаагаар илэрч байх талтай. Мөнгөний сулруулах хөтөлбөрийг хүрээнд оновчтой зохицуулалтыг бодлогын зээлүүдэд сулруулсан нь банкны зээлжилтэнд ёс суртахууны гажуудлыг нэмэгдүүлж, банкны салбарын ил тод байдлыг муутгана.

Хэрвээ Монгол улсын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдалд өртөж буй байдал нэмэгдвэл сөрөг эрсдэл нь улам өсөхөөр байна. Өнөөгийн бодлогуудад, эдгээр гарч болох гадаад шокыг давж гарах бодлогын хавхавчууд хязгаарлагдмал байна, учир нь төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа, төсвийн алдагдал болон улсын өр өсч байгаа мөн инфляци өсч байна. Хятадын эдийн засгийн хөрөнгө оруулалтад чиглэсэн өсөлтөөс илүү хэрэглээнд суурилсан өсөлтөд оновчгүй замаар чиглүүлбэл энэ нь хятадын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Хөгжсөн эдийн засгуудад сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байсан тоо хэмжээний сулруулалтыг ойрын ирээдүйд зогсоовол шинээр үүсч буй эдийн засагт орох хөрөнгийн урсгалыг сулруулж, зээлжилтийн өртөгийг нэмэгдүүлнэ. Зарим шинээр үүсч буй орнууд– ялангуяа их хэмжээний урсгал дансны алдагдалтай, гадаадын хөрөнгөөс хэт хамаарсан – нь хэдийнээ хөрөнгийн хүчтэй гадагшлах урсгалыг амсөөд байгаа бөгөөд сүүлийн саруудад дотоодын валют суларч, дэлхийн санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөх үед макро эдийн засгийн бодлогын халхавчуудыг бэлтгэж, өөрсдийн хөрөнгө оруулалтынхаа орчинг сайжруулж эхлээд байна. Уул уурхайн зах зээл ойрын ирээдүйд сул хэвээрээ байхаар байгаа нь нийлүүлэлтийн нөхцөл байдал сайн, гол бүтээгдэхүүнүүд, нүүрс болон зэсийг оруулаад экспортлогчдын дунд өрсөлдөөн нэмэгдэж байна. Хайрцаг 10. Монгол улс болон тус бүс нутагийн орнуудын макро эдийн засгийн бодлогууд

Эдийн засгийн бодлогуудын үнэлгээгээр, Монгол улсын эдийн засгийн бодлогын нөхцөл байдлыг тухайн бүс нутаг дахь орнуудынхтай харьцуулж болно. Энэ хайрцаг нь Зүүн Ази болон Номхон далайн орнуудын бусад орнууд болон Монгол улсын хооронд эдийн засгийн үндсэн параметрүүд болон бодлогын хувьсагчдыг харьцууллаа. (Зураг 51).

Хэдийгээр Монгол улс бүс нутагтаа хамгийн өндөр өсөлттэй байгаа боловч бусад орнуудтай харьцуулбал их хэмжээний үргэлжилсэн гадаад болон дотоод тэнцвэргүй байдалтай байна.

• Сүүлийн гурван жилд тус бүс нутаг дахь бусад орнуудтай харьцуулбал урсгал дансны тэнцлийн ДНБ-д харьцуулсан харьцаа нь хамгийн өндөр байсан. Мөн Лаос болон Папуа Шинэ Гвинейн улсуудын урсгал дансны ДНБ-д харьцуулах харьцаа нь 15-20 хувьд оршиж байна. Бусад эрдэс баялаг экспортлогч орнууд (жишээ нь Индонез, Мьяанмар) зэрэг улсуудад урсгал дансны алдагдал нь муудай байгаа боловч түүний ДНБ-д харьцуулсан харьцаа нь Монгол эсвэл бусад хоёр оронтой харьцуулбал бага байна.

• Монгол улсын инфляцийн түвшинд нь бүс нутагтаа Вьетнамаас бусдаас нь хамгийн өндөр байна. Гэвч Вьетнам улсын инфляцийн түвшин нь сүүлийн хоёр жилийн хугацаанд буурах хандлагатай байсан. Индонез улсад инфляци 2013 онд 9.8 хувь байсан нт 2005 оноос хойш анх удаа татаастай байсан түлшний үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой.

• Монгол улсын нь сүүлийн гурван жилд их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Монгол улс нь ДНБ-тэй харьцуулсан ГШХО урсгал нь хамгийн өндөр хувь байсан бол түүний хувь 2011 онд 58 хувь байснаа 2013 онд 20 хувиас доош буухаар байна.

Төсвийн болон мөнгөний бодлогын хувьсагчдаас харахад тэлэх бодлогууд нь өндөр өсөлтийг суурь нь байсан бөгөөд их хэмжээний гадаад болон дотоод тэнцвэргүй байдлын ч суррь болжээ. Монгол улсын төсвийн алдагдал сүүлийн хоёр жилд бүс нутагтаа хамгийн өндөр байсан бөгөөд 2013 онд цаашид өсөхөөр байна. Ихэнх орнууд дэлхийн санхүүгийн хямралыг удирдахын тулд бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн улмаас төсвийн өндөр алдагдалтай байгаа нь түүний ДНБ-д харьцуулсан харьцаа нь Монгол улсынхаас хамаагүй доогуур байна. Эдийн засгийн параметрүүд болон бодлогы хувьсагчдын бүс нутгийн харьцуулалтаас харахад Монгол улс нь илүү тэлсэн эдийн засгийн бодлогуудаар дамжих илүү өндөр өсөлтөд хүрч байна. Үүний үр дүнд Монгол улс нь бүс нутгийн улсуудтай харьцуулбал их хэмжээний гадаад тэнцвэргүй байдалд орж инфляци өндөр байна.

Үндсэн хэсэг

Монгол улсын эдийн засаг 2013 онд Оюу толгойн уурхайн зэсийн үйлдвэрлэл эхэлсэн, эдийн засгийн тэлэх бодлогуудын үр дүнд хоёр оронтой тоонд хэвээрээ байсан бөгөөд энэ байдал 2014 онд ч үргэлжлэх хандлагатай байна. Гэвч эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал багассан, уул уурхайн экспорт сул байгаатай холбоотойгоор төлбөрийн тэнцэлийн хүчтэй дарамттай тулгарч байна. Төлбөрийн тэнцлийн энэхүү томоохон тэнцвэргүй байдал нь уул уурхайн зах зээл сул байгаагаас гадна сүүлийн хоёр жилд үргэлжилсэн эдийн засгийн мөчлөгийг дагасан удирдлагын үр дүнг илтээр илэрхийлж байгаа юм. Түүнээс гадна Монгол улсад дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал болон уул уурхайн зах зээлийн цаашдын сулралаас үүдэж эрсдэл учрах талтай. Их хэмжээний төсвөөс гадуурхи зардал болон зээлийн хурдацтай өсөлтөд суурилан үргэлжилэн тэлж байгаа сангийн бодлогын улмаас макро эдийн засаг болон санхүүгийн өртөмтгий байдал улам нэмэгдэж байна. Засгийн газар үүсч байгаа асуудлыг даван туулах зорилгоор сүүлийн саруудад хэд хэдэн томоохон эерэг арга хэмжээг авч хэрэгжүүлсний дотор Хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасан, төсвийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулсан явдал юм. Гэвч гадаад нөхцөл байдал тодорхой бус байдалтай байгаа, төлбөрийн тэнцэлийн тэнцвэргүй энэ нөхцөлд эдийн засгийн тогтвортой байдалд хүрэх, макро эдийн засгийн халхавч бодлогуудад чиглэгдсэн өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд илүү хүчин чармайлт шаардлагатай байна.

Бодит салбарын хөгжил

Монгол улсын эдийн засаг 2013 онд дахин хоёр оронтой тоонд байхаар байгаа боловч эрсдэлд өртөмтгий хэвээр байна. Төсвийн болон мөнгөний тэлэх бодлогууд болон ОТ уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдийн засаг 2013 онд хоёр оронтой тоонд хэвээрээ байхаар байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл, барилгын салбар хүчтэй тэлсэн нь өсөлтөд нөлөөлсөн. Дэлхийн банк дөрөвдүгээр сарын эдийн засгийн тоймын үед хийгдсэн таамаглалаа (13 хувь) бууруулж 2013 онд 12.5 хувь болгон, БНХАУ-ын өсөлт суларсан, уул уурхайн салбарт сэргэлт таамаглаж байснаас удаан байгааг илэрхийлэн өөрчиллөө. Эдийн засгийн өсөлт 2014 онд мөн хоёр оронтой тоонд хэвээрээ байхаар байгаа бөгөөд энэ нь ОТ уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Гэвч эдийн засгийн төлөв байдалд гадаад орчны тодорхой бус байдал, төлбөрийн тэнцлийн тэнцвэргүй байдал нэмэгдэж байгаа энэ үед үргэлжлүүлсэн эдийн засгийн бодлогоос үүдэлтэй эрсдэл байсаар байна.

Инфляци

.

Төсвийн байдал ба хэтийн төлөв

Төсвөөс гадуурхи зарлага нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал хэвээрээ байгаа бөгөөд Чингис бондын орлогын томоохон хэсэг нь төсвөөс гадуурхи улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг, голчилон МУХБ-аар дамжуулан хийж байна. Засгийн газар ойролцоогоор 0.7 тэрбум ам.долларыг – энэ нь ДНБ-ий 6 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг – бондын орлогоос 9 дүгээр сар хүртэл зарцуулсан бөгөөд жилийн үлдсэн саруудад дахин 0.2-0.3 сая ам.долларыг зарцуулахаар байна. МУХБ нь 2012 оноос хойш төсвөөс гадуурхи зарцуулалтыг хийдэг гол санхүүжигч болсон бөгөөд түүний нийт төсвөөс гадуурхи зарцуулалт нь Чингис бондын төслүүдийг оролцуулаад 2013 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Чингис бондын орлого болон 2013 онд МУХБ-ны үйл ажиллагааны талаарх албан ёсны тайлан гараагүй бөгөөд энэ нь төсвөөс гадуурхи төслүүдийн ил тод байдал болон үр ашгийг талаар дахин санаа зовоосон асуудлыг үүсгэж байна.

Томоохон хэмжээний төсвөөс гадуурхи зарцуулалтын улмаас төсвийн бодлого 2003 онд хүчтэй тэлэх хэвээрээ байгаа ч төсвийг сайжруулах төлөвлөгөө гаргасан нь илүү тогтвортой төсвийн зам руу чиглэсэн эерэг алхам боллоо. Албан ёсны төсвийн зарцуулалтыг – энэ нь Монгол улсын Хөгжлийн банкны (МУХБ) зарцуулалтыг хасч тооцсон – хийхэд болгоомжтой байгаа бөгөөд учир нь төсвийн орлого анх Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 5 төлөвлөж байснаас нэлээд сул байна. Төсвийн удирдлагууд орлого дутагдаж байгаа энэ үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 2 хувьд хүргэж бууруулахын тулд төсвийг сайжруулах төлөвлөгөөг зарласан боловч төсвөөс гадуурх томоохон хэмжээний улсын хөрөнгө оруулалт нь төсвийн бодлогыг тэлэх хэлбэрт оруулж, төсвийн алдагдлыг төсвөөс гадуурхи томоохон улсын хөрөнгө оруулалтыг оруулан тооцвол ДНБ-ий 12 гаран хувьд хүргээд байна. Засгийн газрын зарлага 2010 онд 36.6 хувь байснаа огцом өсч 2013 онд ДНБ-ий 47 гаран хувьд хүрэхээр байна.

Мөнгөний болон банкны салбар

Мөнгөний бодлогын удирдлагууд энэ оны эхэнд зээлийн өсөлт сул байсныг даван гарах зорилгоор 2013 онд мөнгөний хүчтэй сулруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Мөнгөний сулруулах бодлого нь хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр зээлжих бодлогын хөтөлбөрүүдээр дамжин хэрэгжиж байна: (i) Үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд сонгогдсон салбаруудад 718 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох; (ii) эдийн засгийг тэтгэхийн тулд нэг жилийн хугацаатай 900 тэрбум төгрөгийн хадгаламжийг банкуудад 5 сараас хойш байршуулсан; мөн (iii) нэмэлт барилгын болон орон сууцны хөтөлбөрүүд үүнд 6 сараас эхлэн бага хувийн хүүтэй 1.1 их наядын моргейжийн зээллэг мөн барилгын компаниудад 430 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан. Зээлийн бодлогын хөтөлбөрүүдээр дамжуулан төв банкны арилжааны банкуудад өгсөн зээл 2012 оны 11 сараас эхлэн буюу Үнийг Тогтворжуулах Хөтөлбөр эхэлнээс огцом 3.4 их наядаар өссөн байна.

Мөнгөний суларсан бодлого нь сүүлийн саруудад зээлийн өсөлтийг хурдасгаж байна, ялангуяа барилга болон орон сууцны салбарт өссөн байна. Хувийн салбарын зээлийн өсөлт 1 дүгээр сард 23.9 хувь байснаа 9 дүгээр сард 48 хувь болсон байна. Зээлийн хурдацтай өсөлтийн улмаас зээл хадгаламжийн харьцаа 2012 оны эцэст 99 хувь байсан бол 128 хувь болж огцом хурдацтай өсчээ. Зээлийн өсөлт барилгын салбарт голлон төвлөрсөн байна. Мөнгөний сулруулах хөтөлбөрийн гаргаж буй чөлөөтэй хөрвөх капиталын 60 гаран хувийг барилгын салбар болон орон сууцны салбаруудыг дэмжихэд хэрэглэсэн. Үүний үр дүнд, барилгын салбарт өгсөн банкны зээлийн өсөлт хоёрдугаар улиралд 67.7 хувьд хүрч өсөн, түүний банкны нийт зээлд эзлэх хувийн жин нь 37.7 хувь болон нэмэгджээ.

Зээлийн өсөлтийн одоогийн энэ огцом өсөлтөд мөнгөний бодлогын удирдлагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөнгөний бодлогыг сулруулсан нь эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд барихад нэмэр оруулж байгаа боловч ГШХО-ын урсгал буурч байгаа энэ үед зээлийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Гэвч эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүдээс харахад сүүлийн саруудад гарсан хурдацтай зээлийн өсөлт нь гадаад болон дотоод тэнцвэргүй байдлыг муутгаж эхэллээ. Макро эдийн засгийн тогтвортой байдалд зээлийн огцом өсөлтийн сөрөг нөлөө нь валютын ханшны сулралтыг хурдасгаж, инфляцийг нэмэгдүүлэх байдлаар илэрч байна. Зээлийн өсөлт огцом байгаа энэ үед банкны салбар одоогийн эдийн засгийн байж болох уналтад нэрвэгдэх байдал улам нэмэгдэж байна, ялангуяа барилгын болон орон сууцны салбарт зээлийн төвлөрөлтэй энэ нөхцөлд. Төрөл бүрийн бодлогын зээлүүдэд тавигдах зөв зохицуулалтыг сулруулж, зөвшөөрөх нь ухамсрын эрсдлийг (moral hazard) нэмэгдүүлж, банкны тогтолцооны ил тод байдлыг бууруулснаар банкны салбарын эмзэг байдлыг улам нэмэгдүүлэх талтай байна.

Гадаад салбар Төлбөрийн тэнцлийн дарамт улам нэмэгдэж байгаа нь ГШХО-ын урсгал буурч байгаа, уул уурхайн экспорт сул хэвээрээ байгаа энэ эдийн засагт улам том асуудал болж байна. Дэлхийн уул уурхайн зах зээл сул байгаа нь уул уурхайн экспорт, импортын эрэлтэд нөлөөлж байна – энэ нь ГШХО урсгал их байх үед 2011 онд хоёр дахинаас илүү хэмжээгээр нэмэгдэж байсан бол – дотоодын нийт эрэлт нь дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлаасаа даван гарсан хэмжээнээс их хэвээрээ тогтлоо. Гадаадын хөрөнгийн дотогшлох урсгал нь буурсан нь хөрөнгө оруулалтын тогтолцоонд санаа зовниулах асуудал нэмэгдэж байгааг мөн ОТ уурхайн хөрөнгө оруулалт дууссаныг илэрхийлж байна. Урсгал дансны томоохон алдагдалтай байгаа энэ үед хөрөнгийн дотогшлох урсгал буурч байгаа нь их хэмжээний гадаад санхүүжилтийн цоорхойг үүсгэж, энэ нь ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэж байна. Төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа нь гадаад валютын нөөцийн байдал болон гадаад валютын зах зээлд илэрч эхэллээ. Дотоодын валютад гадаад нөхцөл байдал муудснаас үүдэж дарамт нэмэгдэн, 7 сараас эхлэн хүчтэй хэлбэлзэлтэй байлаа. Валютын ханшны саяхны огцом хэлбэлзэл нь төлбөрийн тэнцлийн нэмэгдэж байгаа дарамтыг бууруулах, хөрөнгийн шинэ дотогшлох урсгалыг татахад чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого хэрэгтэйг илэрхийллээ. Богино хугацааны зээллэг болон богино хугацааны гадаадын багцын хөрөнгө оруулалтын улмаас гадаад валютын зах зээлд хөрөнгийн огцом гадагшлах урсгалаас үүдэлтэйгээр томоохон Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 6 эрсдэл үүсдэггүй, гэвч энэ нь хэд хэдэн сөрөг мэдээллийн улмаас “онцлог эрсдэл”-д өртөмтгий болгож байна. Саяхан баталсан шинэ Хөрөнгө оруулалтын хууль нь төлбөрийн тэнцлийн тэнцвэргүй байдлыг зөөлрүүлэх, зах зээлийн сул сентиментыг сайжруулахад эерэг алхам болох талтай. Одоогийн байгаа гадаадын хөрөнгө, өр төлбөрийн бүрэлдэхүүнээс харахад, тухайн бүс нутагт бусад хэд хэдэн орнууд өртөөд байгаа хөрөнгийн гадагшлах урсгалын том сөрөг нөлөө хараахан алга байна. 2013 оны 6 дугаар сарын байдлаар, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл хэмжээ 15 тэрбум ам.доллар байна. Монгол улс дахь гадаадын багцын хөрөнгө оруулалтын үлдэгдэл хэмжээ зөвхөн 2.7 тэрбум ам.доллар байгаагаас ихэнх нь урт хугацааны бондын хөрөнгө оруулалт ажээ.

Ерөнхий үнэлгээ болон бодлогын зөвлөмжүүд

Төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед одоогийн суларсан эдийн засгийн бодлогууд нь тогтвортой бус бөгөөд макро эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Засгийн газраас эдийн засагт тулгарч байгаа эрсдлийг даван гарах зорилгоор хэд хэдэн эерэг нааштай алхамуудыг авч хэрэгжүүлсэний дотор хөрөнгө оруулалтын шинэ хуулийг баталсан мөн төсвийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулсан явдал юм. Гэвч одоогийн эдийн засгийн бодлогын хүрээнд, импортын эрэлт тогтмол өндөр байгаа, мөн уул уурхайн зах зээл сэргэх байдал тодорхойгүй энэ үед төлбөрийн тэнцлийн томоохон дарамт нь ойрын жилүүдэд шууд их хэмжээгээр арилгахгүй байх талтай байна. Бүс нутгийнхаа орнуудтай харьцуулбал, Монгол улсын эдийн засгийн удирдлага нь өндөр тэлэлттэй байгаа бөгөөд энэ нь их хэмжээний урсгал дансны алдагдал, өндөр инфляцийг үүсгэж байна. (Хайрцаг 9). Хэрвээ одоогийн энэхүү тэлсэн, суларсан эдийн засгийн бодлогууд үргэлжилбэл төлбөрийн тэнцлийн дарамт тогтворгүй болох бөгөөд дунд хугацаанд эдийн засгийн хүчтэй зохицуулалтын үйл явц хийхэд хүргэх талтай.

Монгол улсын эдийн засаг нь гадаад эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдалд өртөх байдал улам нэмэгдэж байх талтай. Хятад улсын эдийн засаг нь хөрөнгө оруулалтад чиглэсэн өсөлтөөс илүү хэрэглээнд суурилсан өсөлт бий болгохоор өөрчлөгдөж байгаа нь Хятадын өсөлтийг цаашид бууруулах талтай. Хөгжсөн орнуудад сүүлийн жилүүдэд огцом нэмэгдүүлж байсан тоон сулруулалтыг багасгаж эхэлж байгаа нь шинээр үүсч байгаа орнуудад орох хөрөнгийн дотогшлох урсгалыг сулруулж, зээллэгийн өртөгийг нэмэгдүүлэх талтай. Дэлхийн уул уурхайн зах зээл ойрын жилүүдэд хангалттай нийлүүлэлт, голлох эрдэс бүтээгдэхүүн экспортлогч орнуудын дунд өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед уг зах зээл сул хэвээрээ байхаар байна.

Өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогуудыг эдийн засгийн тогтвортой байдалд чиглэсэн болгон өөрчлөх шаардлагатай байна. Макро эдийн засгийн удирдлагын тэргүүлэх чиглэлүүд нь дараах зүйлд үндэслэх шаардлагатай: (i) дотоод хүчин зүйлээс үүсч байгаа төлбөрийн тэнцэлийн дарамтыг бууруулах; (ii) тэлж байгаа бодлогуудаас үүсэх гарч болох макро эдийн засгийн болон санхүүгийн эрсдлийг шийдвэрлэх; (iii) урт хугацаанд тогтвортой, тогтмол өсөлтийг хангах халхавч бодлогуудыг дахин сэргээх. Төсвийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн чангалж, төсвийн орон зайг дахин бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Зардлаа танах талаар саяхан мэдэгдсэн нь мэдэгдэхүйц амжилт; гэвч ихээхэн хэмжээний төсвөөс гадуурхи зарлага нь төсвийг сайжруулах төлөвлөгөөгөөр удирдагдахгүй хэвээрээ үлдэж байна. Төсөв нь орлогын бодитой таамаглал, үндэслэл сайтай зарцуулалтын төлөвлөгөөнүүд дээр үндэслэн ТТБТХуулийн дүрмүүдийг чандлан сахих ёстой. Нэн тэргүүнд төсвөөс гадуурхи зардлыг төсвийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дунд хугацааны төсвийг сайжруулах стратеги нь төсвөөс гадуурхи зарцуулалтыг оролцуулаад нэгдсэн төсвийн алдагдлыг аажмаар бууруулж, тухайн жилд ТТБТХуулийн 2 хувийн хязгаарт барих зөв хөшүүрэг болж өгнө. Урт хугацаандаа төсвийн бодлого нь хамгаалалтын зорилго бүхий бодлогын халхавчуудыг бүрдүүлж эхлэх хэрэгтэй юм. Одоогоор боловсруулж байгаа баялагийн сангийн хууль эрх зүй нь институцийн сайн суурийг бүрдүүлнэ.

Төсвийн бодлого “сайн зарцуулахад” чиглэгдэх ёстой. Дэд бүтцийн салбарын зарлагын хэрэгцээг өсгөхдөө Засгийн газрын төлөвлөлт, хэрэгжүүлэх хүчин чадал болон тухайн эдийн засгийнхаа шингээх чадвартай уялдуулах хэрэгтэй. Үндэсний хөгжлийн стратегид тогтвортой төсвийн замд оруулах дунд хугацааны оновчтой улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө чухал байна. Монгол улс нь хөгжлийн эхэн үе шатандаа байгаа энэ үед бүх зүйл нь чухал санагдах боловч тэргүүлэх чиглэлээр нь ангилах нь төсвийн хязгаарлагдмал нөөц бололцоотой үед урт хугацааны хөгжлийн амжилттай эх суурь чухал үүрэгтэй.

Мөнгөний бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой. Сүүлийн саруудад бий болсон зээлийн хурдацтай өсөлт нь мөнгөний бодлого боловсруулагчид удирдлагуудад мөнгөний бодлогыг сулруулснаар эдийн засгийн чухал үзүүлэлтүүд, тухайлбал төлбөрийн тэнцэл болон инфляцид хэрхэн нөлөөлж байгааг дахин үнэлэх, зээлийн хурдацтай өсөлт нь сүүлийн саруудад буурч байгаа хандлага ажиглагдаж байгаа боловч голлох зээлийн

Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 7 хөтөлбөрүүд үргэлжилж байгаа тохиолдолд мөнгөний бодлогын сулралт хэвээрээ байна. Нийгмийн чанартай, зорилготой бодлогын зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай бол, тэд хэрвээ үнэхээр шаардлагатай бол төсвөөр дамжин хэрэгжих ёстой.

Банкны тогтолцооны хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй. Энэ жилийн эхээр хөрөнгийн хүрэлцээтэй байдлыг сайжруулах, Хадгаламжийн Даатгалын Корпорацийг байгуулсан нь сайн эхлэлийг тавьсан. Санхүүгийн салбарын эрсдлүүдээс зээлийн хурдацтай өсөлтөөс сэргийлэхийн тулд зохицуулалтын болон хяналт шалгалтын хүрээг илүү хүчтэй болгох, ялангуяа системийн хувьд чухал банкуудын хөрөнгийн хүрэлцээтэй байдлын үзүүлэлт, зээл гаргах явцыг сайжруулах, дотоод хяналтыг дээшлүүлэх нь чухал байна. Одоогийн зээлийн өсөлт хурдацтай байгаа энэ үед барилгын болон орон сууцны салбаруудад илүү өндөржүүлсэн хяналт шалгалт хэрэгтэй. Бодлогын зээлүүдэд оновчтой зохицуулалтыг зөөлрүүлсэнийг зогсоох шаардлагатай бөгөөд энэ зээлийн эрсдэл нь банкны тогтолцоонд муугаар нөлөөлөх талтай.

Хөрөнгө оруулалтын орчинг үргэлжлүүлэн сайжруулах. Саяхан баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн илүү таатай орчинг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд тусална. Хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалт, бодлогын уялдаатай хэрэгжилтийг хийснээр энэхүү эерэг эхлэлийг улам сайжруулна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт

Энэхүү графикаас харахад Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оноос харьцангуй өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

Инфляци

2013 онтой харьцуулахад Монгол улсын инфляцийн түвшин 1 оронтой тоонд шилжсэн амжилттай байгаа ч сүүлийн саруудад инфляцийн түвшин өсөх хандлага ажиглагдсаар байна. 2013 оны эхэн үед үндэсний хэмжээнд инфляцийн түвшин тогтвортой байсан боловч 8 дугаар сард 9.4 хувьд, 9 дүгээр сард 9.9 хувьд хүрч өссөн байна (График 2). Харин нийслэл хотын инфляцийн түвшин нь 1 дүгээр сард 12.7 хувиас буурч 7 дугаар сард 7.0 хувь хүрэн буурч 8 болон 9 дүгээр саруудад 8.4 хувь болон хурдассан байна. Монголбанкнаас Үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр үнийн ерөнхий түвшнийг барьж инфляцийг нэг оронтой тоонд багтааж байсан ч 2013 оны сүүлийн саруудад гарсан валютын ханшны сулралт нь импортлогдсон бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, нийлүүлэгчдэд борлуулалтын үнийг тогтвортой барих боломжийг багасгасан байна.

График 2: Инфляцийн түвшний хэлбэлзэл

Хүнсний бүтээгдэхүүний инфляци 8 дугаар сард 5.6 хувь байснаа 9 дүгээр сард 9.7 хувьд хүрэн хурдасч, өмнөх саруудад байсан тогтвортой удааширч байсан хандлагаас эргэсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний инфляцийг 8 дугаар сард 5.1 хувь байснаа 9 дүгээр сард 9.6 хувь болгон хурдасгахад махны үнүүд нөлөөлсөн. Ихэнх махны бус хүнсний бүтээгдэхүүний үнүүд 8 болон 9 дүгээр саруудад мөн өсчээ. Талх болон тарианы үнийн өсөлт нь– мөн гол үзүүлэлт бөгөөд – 7 дугаар сард 10.9 хувь байснаа 8 дугаар сард 12 хувиар, 9 дүгээр сард 14 хувьд хүрчээ. Сүү, бяслаг болон өндөгний үнүүд 7 дугаар сард 6.7 хувиас 8 дугаар сард 9.7 хувь, 9 дүгээр сард улам хурдсан 18.5 хувьд хүрчээ.

Сүүлийн саруудад суурь инфляци нэмэгдэж байгаа нь инфляцийн дарамт нэмэгдэж байгааг харуулж байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан суурь инфляци 7 дугаар сард 7.9 хувьтай байсан бол 8 дугаар сард 9.8 хувьд хүрч өсөөд харин 9 дүгээр сард 9 хувьд болж буурчээ. Суурь инфляци өсч байгаа нь 7 сараас хойш валютын ханшны хэлбэлзэлд тохируулга хийж хэрэглээний үнүүд өөрчлөгдсөн, мөн макро эдийн засгийн тэлэх бодлогуудаас үүдэх эрэлтийн дарамт нэмэгдэж байгааг илэрхийлж байна. 7 болон 9 дүгээр саруудын хооронд суурь инфляцийн үнүүд хурдасч байгаа нь дараах зүйлд ажиглагдсан: тээврийн үйлчилгээ (1.6 хувиас 3.6 хувь) орон сууцны бүтээгдэхүүний үнэ (3.9 хувиас 11.8 хувь), боловсролын зардал (16.1 хувиас 28.4 хувь). Эрчим хүчний үнүүд 2012 оны 5 сараас хойших үнээс 11.4 хувиар өсчээ. Ирэх саруудад инфляци өсөх хандлагатай байна. Зээл тэлж байгаа, мөнгөний бодлого суларч байгаа ч Монголбанк инфляцийг жилийн туршид нэг оронтой тоонд багтааж байна. Өнгөрсөн 11 сард эхлүүлсэн – Үнийг тогтворжуулах хөтөлбөр нь – гол үнүүдийг, тэдгээрийн нийлүүлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар тогтвортой барихад дэмжлэг үзүүлсэн. Гэвч сүүлийн саруудад валютын ханш буурч байгаа нь импортын бүтээгдэхүүний өртөгийг нэмэгдүүлж, нийлүүлэгчдэд дотоодын үнээ бариад байхад төвөгтэй байдал үүсгэж байна. Валютын ханшны өнөөгийн байгаа байдал, макро эдийн засгийн тэлэх бодлогуудын нэмэлт дарамтаас үүдэж мөнгөний бодлогын удирдлагуудад инфляцийг нэг түвшинд барихад улам төвөгтэй болгох талтай.

Компьютэрийн үндсэн ойлголт

2014 оны 03-р сарын 29 Нийтэлсэн badmaa


Компьютэр нь мэдээллийг хүлээн авч ямар нэгэн програмын тусламжтай түүнийг боловсруулж үр дүнг нь гаргаж өгдөг төхөөрөмж юм. Мэдээлэл боловсруулна гэдэг нь баримт бичиг боловсруулах тоо бодох график байгуулах зураг зурах дууны болон видео мэдээллийг засварлан боловсруулах гэх мэт...

Компьютэр нь ерөнхийдөө 2 хэсгээс бүтнэ.

1.Техник хангамж (hardware)

2.Програм хангамж (software)

1.Компьютэрийг бүрдүүлдэг электроник механик эд ангиудыг хэлнэ.

2.Техник хангамжийг удирдан ажиллуулдаг системийг хэлнэ.

Компьютэрийг хүчин чадал овор хэмжээ хэрэглэх шаардлагаар нь хэд хэд ангилна. Жишээ нь:

- Personal computer

-Notebook

-P D A

-Workstation

Personal компьютэр

Энэ нь ширээний компьютэр бөгөөд энгийн хэрэгцээнд ашиглана. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа процессор гар хулгана дэлгэц зэрэг үндсэн төхөөрөмжүүд туслах төхөөрөмжүүд нь тусдаа бие даасан хэлбэртэй бөгөөд тэдгээр нь хоорондоо холбогдож personal компьютэрийг бүрдүүлнэ. IBM, Dell, Acer, LG зэрэг компаниуд үйлдвэрлэнэ. Эдгээрийн дотоод эд ангиудыг үйлдвэрлэгч нь Intel, SIS, NVADIA, Via, Samsung, Asus зэрэг компаниуд юм.

Notebook

Процессор дэлгэц гар хулгана нь хамт байрлах бага оврын компьютэрийг хэлнэ. Notebook нь тэжээл залгахаас гадна батерегаар ажиллах боломжтой овор хэмжээ бага тул нэг газраас нөгөө газар луу авч явахад тохиромжтой. Жишээ нь: онгоц, ажил, номын сан гэх мэт...

Зөөврийн компьютэрийн ердийн жин нь 2.5 кг-аас ихгүй, зузаан нь 7.5см ба түүнээс ч бага байдаг. Зөөврийн компьютэрийг үйлдвэрлэхэд нарийн ажиллагаа шаарддаг учир яг адил үзүүлэлттэй ширээний компьютэрээс илүү үнэтэй байдаг. Зөөврийн компьютэр ердийн компьютэрээс хэмжээгээрээ бага тул дотоод сүлжээ нь болон интэрнэтэд холбогдоход шаардагддаг модем дотоод сүлжээний карт нь мөн жижиг байх шаардлагатай. Зөөврийн компьютэрт зориулагдсан картыг PC card буюу PCMCIA гэж тэмдэглэнэ.

Компьютэрийн техник хангамж

Техник хангамжийг өөр өөр компаниуд үйлдвэрлэдэг. Intel, Celeron, LG, Asus, Samsung, Sony зэрэг олон компаниуд нэг стандарттай үйлдвэрлэдэг.

1.Оролтын төхөөрөмж (удирдлагын хэсэг )

2. Санах ой (дамжуулах хэсэг)

3. Төв процессор (боловсруулах хэсэг)

4. Эх хавтан,нэмэлт карт (бусад оролт гаралт )

5. Гаралтын төхөөрөмж (мэдээлэх хэсэг)

6. Хадгалах байгууламж

7. Бусад гадаад төхөөрөмж

Компьютэр нь мэдээллийг оролтын төхөөрөмжийн тусламжтайгаар гаднаас оруулж тоон хэлбэрт шилжүүлж санах ойгоор дамжин төв процессороор боловсруулагдан хадгалах төхөөрөмжинд хадгалах эсвэл гаралтын төхөөрөмж болох дэлгэцэнд гарах принтерээр хэвлэгдэх зэрэг үйлдэл гүйцэтгэдэг. Эдгээр үйлдлийг удирдах хэсэг удирдана.

Оролтын төхөөрөмж

Мэдээллийг компьютэрт ямар нэг хэлбэрээр оруулах хөрвүүлж удирдах үүргийг гүйцэтгэнэ. Гаднаас оруулж байгаа мэдээлэл нь янз бүрийн хэлбэртэй байх бөгөөд оролтын төхөөрөмжүүд эдгээрийг ямар нэг байдлаар хөрвүүлэн компьютэр ойлгох түвшинд хүргэнэ.

Оролтын төхөөрөмжинд:

1. Keyboard – гар

2. Mouse - хулгана

3. Scanner – скайннер

4. Microphone – микрофон

5. Digital camera – дижитал камер

Keyboard – гар

Гар нь компьютэрийг удирдах компьютэрт үсэг тоо тэмдэгт оруулах үүрэгтэй. Стандарт гар товчлууртай бөгөөд үндсэн функцнал тоон хос гормийн гэж хуваана. Сүүлийн үед компьютэр дэх гарыг залгагдар порт нь: PS/2, USB эдгээр хэлбэрүүд хооронд хөрвүүлэгч залгуур байдаг. Din fort, Bluetooth, USB post

Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:

Esc – командыг үгүйсгэнэ (гарах, буцах, хүчингүй болгох)

Tab - курсорын байрлалыг тодорхой зайнд шилжүүлэх

Caps lock – үсгийг тогтмол томоор бичих

Shift – товчны хамт дарахад тэмдэгт шилжүүлэх үүрэгтэй

Ctrl + alt –товчнуудтай дарагдаж команд биелүүлнэ

Space – үг хооронд сул зай авна

Backspace – курсор байрласанаас өмнөх тэмдэгтийг устгана

F1-F12- функциональ товчнууд

Enter – командыг зөвшөөрөх дараагийн мөрөнд шилжүүлэх

Delete – устгана

Home – курсорыг мөрийн эхэнд шилжүүлнэ

End – курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлнэ

Page up – нэг хуудас урагш шилжүүлнэ

Page down-нэг хуудас доош шилжүүлнэ

Print screen-дэлгэц дэх цонхыг санах ойд хуулах

Pause break-хийж байгаа үйлдлийг түр зогсоох

Num lock-тоон товчлуурыг идэвхижүүлэх

Хулгана буюу mouse

Хулгана нь хэрэглэгч компьютэрийг удирдах болон сонголт хийх зэрэгт хэрэглэнэ. Хулгана нь механик мэдрэгчтэй байснаа окток мэдрэгчтэй болсон. Хулгана нь ерөнхийдөө 2 товчлуур 1 гүйлгэгчээс тогтоно. Эдгээр нь өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Процессорт залгагдах хэсэг нь одоогийн байдлаар serial port, USB port, PS/2 port гэсэн 4

Сүүлийн үед залгагдах port нь USB, PS/2 байгаа.

Скайнер ба scanner

Цаасан дээр бэлэн байгаа мэдээллийг компьютэрт оруулахад ашиглана. Өөрөөр хэлбэл фото зураг текст зэрэг цаасан дээр байгаа зурган мэдээллийг уншаад түүнийгээ тоон хэлбэрт шилжүүлж тусгай програмын тусламжтайгаар компьютэрт оруулж зурган файл болгон хадгалах үүрэгтэй. Скайнерийн хүчин чадлыг текст болон зургийг хэдэн DPI буюу нягтралтайгаар татаж байна гэдгээс хамааран тодорхойлдог. Скайнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн 72-600 dpi байна. Dpi гэдэг нь dip per inch үгнүүдийн товчлол бөгөөд утгачилан орчуулбал 1 инчэд багтах цэгийн олонлог юм. Жишээ нь: 300 dpi скайнэр нь нэг инчэд босоо 300 цэг хөндлөн 300 цэг багтаах бөгөөд энэ нь нэг инч квадратад 90 мянган цэг байна гэсэн үг. Photoshop Adobe photo deluxe гэх мэт зургийн програмуудаас скайнэрт татаж буй зураг буюу текстийг IWAIN програмаар уншдаг.

Микрофон

Дуу авиаг компьютэрт оруулах үүрэгтэй бөгөөд компьютэрт Sound card төхөөрөмжийн тусламжтай ажиллана. Микрофон ашиглан утсаар ярих интерактив хичээл үзэхэд зориулагдсан.

Санах ой буюу memory

Санах ой нь компьютэрийн өгөгдлийг микро процессорт богино хугацаанд хүргэх командыг түргэн гүйцэтгэх үүрэг буюу микро схем юм.

Санах ойг 3 ангилна.

1. Шуурхай санах ой RAM (Random Access Memory)

2. Тогтмол санах ой ROM (Read Only Memory)

3. Бусад төрлийн санах ой

Санах ой нь өөрийн гэсэн хэмжээтэй. Хэмжээ нь:

1 byte=8 bit

1024 byte=1K byte

1024K byte=1M byte

1024M byte= 1G byte

1. Шуурхай санах ой

Компьютэр ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг Ram нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг хурдан хугацаанд бүх төрлийн диск төхөөрөмж рүү бичих эсвэл тэдгээрээс буцааж уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютэрийг асаастай байх хугацаанд байх ба хэрэв унтраасан тохиолдолд ачаалладаг. Комдьютэрээр хийгдэж байгаа бүх үйлдэл нь санах ойгоор дамжина. санах ойгоор дамжина. Ram нь цаг хугацааны хувьд шинэчлэглэж сайжирсаар байгаа.

DD Ram

SD Ram

DD Ram-2

Ram bus зэрэг олон төрлийг ашиглаж байна.

2. Тогтмол санах ой

Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютэрийг асаахад ажиллуулдаг Boot програм хадгалагддаг. Түүний Ram – аас ялгагдах гол онцлог нь компьютэрийг унтраасан байхад өөр дээрээ мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино.

Central processing unit – CPU буюу төв удирдах байгууламж

Компьютэр бүр Cpu chip буюу микро процессор байна.

Chip дугаар нэмэгдэхэд процессорын хурд өндөрсөж улмаар үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх чадалтай болсон. Процессорын хурдыг мегагерц нэгжээр хэмжинэ.

Pentium I, II компьютэрийн CPU 100-300 мегагерц

Pentium III компьютэрийн Cpu 600 мегагерц – 16 герц

Pentium IV компьютэрийн CPU 1e–56герц

Motherboard буюу эх хавтанг 2 хуваадаг.

- On board

- On board биш нь өөр дээрээ нэмэлт карт агуулдаггүй бөгөөд үйл ажиллагаа нь сайн.

Нэмэлт картууд

Өөр өөрийн гэсэн онцлог үүрэгтэй бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд эх хавтан дээр expansion soft ашиглан суурьлана.

Гаралтын төхөөрөмж

1. Дэлгэц - monitor

2. Хэвлэгч - printer

3. Өсгөгч - speaker

4. Тэжээлийн блок

Дэлгэц нь мэдээллийг дүрс хэлбэрээр харуулах гаргах үүрэгтэй. Display нь мониторын кран бөгөөд хар, цагаан, өнгөт, шингэн, кристал зэрэг төрлүүдтэй. Өнөө үед ихэвчлэн VGA ( Video Graphics Adapter ) SVGA (Super Video Graphics Adapter) зэрэг display хэрэглэхээс гадна LCD буюу шингэн кристал display бүхий монитор хэрэглэж байна. Хэдэн өнгөөр хир сайн өнгө ялгаруулалт хийж хийж байгаагаар нь resolution буюу өнгөний үзүүлэлтийг тодорхойлно. Жишээ нь: 15 inch display-тэй бол 32 bit color 32 сая өнгийг 1024x768 pixel-тэйгээр сонгох боломжтой.

Хэвлэгч буюу printer

Принтэр нь өнгөт хар гэсэн төрлүүдтэй. Хэвлэх төрлөөр нь 3 ангилна.

1. Dot matrix( матрицын принтэр)

2. Ink jet( бэхэн хортой)

3. Laser(буюу лазерын принтэр)

гэж 3 ангилна.

Лазерын принтэр нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг учир их хэрэглэнэ. Мөн фото зураг хэвлэхэд зориулагдсан фото принтэр байдаг. Фото принтэр нь бэхэн хортой. Сүүлийн үед хэвлэх төдийгүй хувьлах fox дамжуулах хүлээн авах скайнердах зэрэг үйлдлүүдийг хийдэг принтэрийг үйлдвэрлэн гаргаж байна. Мөн янз бүрийн материал (даавуу, хулдаас, шил) дээр хэвлэх чадвартай принтэр гарч байгаа.

Принтэрийн чанарыг үнэлэх зүйл:

- DDI ба нягтрал

- Хэвлэх хурд

- Санах ой

- Цаасны формат

Тэжээлийн блок

Компьютэрт тэжээллийг хангах үүрэгтэй. Тэжээлийн блокоос эх хавтан, тэжээлийн блок CD drivers гэх мэт бүх эд ангиудад 12V, 5V, 3.5V гэх мэт бага хэмжээтэй тэжээл хэрэгтэй байдаг. Тэжээлийн блокын чадал их байх тусмаа ерөнхийдөө

Pentium III – 300V

Pentium IV – 400V байхад тохиромжтой байдаг.

Диск төхөөрөмжийн хүчин чадал

Нэр хэмжээ төхөөрөмж

Floppy 1.44mb floppy driver

Hard ATA 20-750mb IDE

Hard SATA 80mb-1000GB SATA

CDR 750MB CD driver

DVD CD 4.7GB DVD Rom, DVD writer

Flash mp3 mp4 32mb-16 GB USB Post

Компьютэрийг хэмжих нэгж

Мэдээлэл агуулах багтаамж : компьютэрт мэдээллийг byte нэгжээр хэмжинэ.

Компьютэр нь мэдээллийг 2тийн тооллийн систем дээр дүрслэх ба энэ нь 0:1 гэсэн 2 тэмдэгтээс бүрдэнэ.

Мэдээлэл боловсруулах хурд: компьютэрийн хурдыг мегагерц нэгжээр хэмжинэ.

1мегагерц хурд нь 1 секундэд 1 сая цикль хийгдэнэ гэсэн үг.

1024мегагерц = 16 герц

Компьютэрийн програм хангамж

Програм хангамжийг хэд хэд ангилна.

1. Систэмийн (үйлдлийн систэм)

2. Хэрэглээний (word, excel)

3. (Техник хангамжийг ажиллуулах)

4. Мэргэжлийн (AutoCAD, MathCAD)

5. Utility програм (Norton antivirus, scan disk, portion magic)

Үйлдлийн систем

Техник хангамж болон програм хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютэртэй харилцах боломж өгч байгаа системийн програм юм. Дэлхий дээр windows Unix, lunix гэх мэт үйлдлийн системүүд хэрэглэгдэж байна.

Хэрэглээний програм хангамж

Хүмүүсийн харилцааны хэл дээр хийгдсэн ямар нэг мэдээлэл боловсруулахад зориулагдсан програмуудыг хэлнэ. Програм хангамж нь файл гэдэг мэдээлэл хадгалах үндсэн хэлбэр юм. Файл болгон өөрийн нэртэй ямар програм дээр хийгдсэн файл гэдгээсээ хамааран өөр өөрийн өргөтгөлтэй байна.

Системийн exe, dll, ini, sys, com, vxd

Баримт бичиг – doc, txt, xls, pmd

Зураг – jpg, bmp, gif, psd

Дуу авиа –mp3, wav, mov, avi

Utility програм

Техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих түүнийг засах шалгах зэрэгт хэрэглэнэ. Энэ төрлийн програм хангамж нь компьютэрийн гэмтэл засварт хэрэглэнэ. Жишээ нь: scandisk, disk төхөөрөмжийн гадаргууг шалгах түүнийг засварлахад хэрэглэнэ. Компьютэр буруу унтраасан тохиолдолд энэ нь автоматаар ажилдаг програм юм.

Backup and restore

Энэ програм нь компьютэрийн үйлдлийн систем болон тодорхой 1 файлийг архивлан хадгалахад зориулагдсан. Жишээ нь: Үйлдлийн систем бүрэн төгс ажиллаж байхад нь back up хийчихээд дараа нь ямар нэг доголдол харах үед restore буюу сэргээх үйлдэл хийдэг.

Direct X

Энэ програм нь техник хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шалгах үүрэгтэйгээс гадна техник хангамжийн ажиллагааг зөв хуваарьлан өгдөг. Ялангуяа AGP картны video дүрслэл дууны гаралтыг сайжруулна.

Norton antivirus

Компьютэрийг вирусээс хамгаалах вирус цэвэрлэх үүрэгтэй.

Partion magic Хатуу диск төхөөрөмжийг ажилд бэлтгэхэд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл устгах өөрчлөх форматлах

Мэргэжлийн програм

Хэрэглээний програмтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь: барилга техникийн зураг зурах solitworks 3D max, хэвлэлийн эх бэлтгэх график adobe, photo shop, page maker, indesign, corel draw мөн програм зохиоход зориулагдсан java Delphi ctt pascal

Driver програм

Энэ нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл техник хангамжийг ажиллуулахад зориуглсан програм нь тухайн тоног төхөөрөмжийг дагалдан ирэх бөгөөд ямар ч үйлдлийн систем тус бүрд зориулагдсан байдаг.

Bios

Компьютэрээ асаах юмуу ачааллах үед page break товчон дээр дарж press F2 /del/ to enter bios set up гэсэн мөрийг олж хараад control+alt+del товчийг дарж restart оруулаад буцааж ачаалахгүй F2 del товийг дарж bios руу орно.

Bios-ийн мэдээлэл

Bios ажиллаж эхлэх үед түүний мэдээллийг харах болно. Тухайлбал компьютэрийн биос нь ямар хувилбартай аль үйлдвэр компани хэдэн онд үйлдвэрлэсэн ямар сериал дугаартай зэргийг харна.

Системийн тухай ойлголт

Биос дискнээс үйлдлийн системийг ачааллахын өмнө компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл компьютэрийн хүчин чадлын шалгана гэсэн үг.

Үүнд: биосын үйлдвэрлэсэн компаний нэр он сар өдөр зэрэг мэдээлэл.

Жишээ нь: award soft were 1984-2006 эх хавтаны мэдээлэл

Жишээ нь: AS Rock LGA 77s Intel 9456 процессорын төрөл хурд нэр зэргийн мэдээлэл

Жишээ нь: Intel Pentium II 2,8 GHz санах ой (RAM)

524 288 Kb 512 Mb

Windows-ийн үүсэл хөгжил, хувилбарууд

Microsoft компаний танилцуулга

Анх 1975 онд харвардын их сургуулийг төгссөн Билл Гейтс нь найз Паул Аллентэй хамтран өнөөгийн Microsoft компанийг байгуулсан түүхтэй. IBM компаниас өөрсдийн шинээр гаргаж байгаа компьютэрт билл гейтсийг програм хангамж бичиж өгөхийг хүсчээ. Харин Билл QPOS (Quick And Operating System) хэмээх үйлдлийн системийг худалдан авч нэрийг нь MC-Dos болгон өөрчлөөд түүнийг IBM компанитай гэрээ хийн худалдан авсан байна. 1981 оноос персональ компьютэрууд их хэрэгцээтэй болж Microsoft компани хөл дээрээ боссон түүхтэй. Ингээд 1987 онд тус компаниас Windows үйлдлийн системийн анхны хувилбаруудыг дэлхий нийтэд танилцуулсан байна. Мөн хэрэглэгчдэд хялбар ашиглах Microsoft word Microsoft excel зэрэг програмуудыг зохиож эхэлсэн байна. Яг одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж байгаа бүх компьютэрүүдийн 85% нь windows үйлдлийн системийг ашигладаг гэсэн судалгаа байна.

Windows үйлдлийн системийн давуу тал

- Windows үйлдлийн системийн бусад үйлдлийн системээс ялгагдах давуу тал нь түүнийг хэрэглэхэд хялбар байдаг.

-Бусад техник төхөөрөмжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай.

- Одоогоор зохиогдоод байгаа програм хангамжийн дийлэнх хэсэг нь Windows үйлдлийн системд зориулагдсан байдаг.

- Бусад үйлдлийн системтэй харьцуулбал маш хямд

-Системийн нийт хэмжээ нь харьцангуй бага байдаг.

- Жил бүр сайжруулсан хувилбар нь гарч байдаг.

Сул тал

- Хамгийн том сул тал бол түүний хамгаалалтын асуудал. Хэрвээ сүлжээнд чухал өгөгдлийг холбон ашиглах бол Windows үйлдлийн системийг ашиглах нь маш тохиромжгүй. Учир нь хакрууд түүнд төвөггүй нэвтэрч өгөгдлийг нь хулгайлж чадна. Хэдийгээр тийм боловч сүүлийн үеийн хувибаруудад хамгаалалтын асуудлыг тусгаж өгөхийг оролдож байгаа бөгөөд тухайлбал windows NT систем нь арай хамгаалалт сайтай болсон гэж мэргэжилтнүүд үздэг.

- Тусгай зориулалтын системээр ашиглагдах боломж муу байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн компьютэр график видео хийхэд ихэвчлэн IRIX өөр системийг ашигладаг.

- Вирусны хамгаалалт муутай заавал вирусны эсрэг програм суулгах хэрэгтэй байдаг.

Windows үйлдлийн систем дээр сүлжээний тохиргоо хийх

Шинээр сүлжээ зохион байгуулан үүсгэх 2 алхам байдаг.

1. Hardwere тохиргоо-техник хангамж

2. Softwere тохиргоо-програм хангамж

Сүлжээний програм хангамжийн тохиргоог дараах байдлаар хийнэ.

1. Компьютэрт нэр өгөх.

2. Группын нэр өгөх- work group

3.IP address өгөх

4. Sharing хийх

5. Test шалгах

1. компьютэрт нэр өгөхдөө my computer хулганы баруун товч дарж properties команд өгч компьютэр нээх хавтасанд нэрийг нь бичиж өгнө.

3. IP address тавиж өгөхдөө local area connection хулганы баруун товч дарж properties команд өгөөд нээгдэх цонхноос JCP/IP портголоо сонгоод мөн properties команд өгнө.

Интернэт тохиргоо хийх: энэ тохиргоог хийхийн тулд control panel дотроос network connection команд өгөх ба дараах цэс нээгдэнэ. Create a new connection интернэтийн dual up болон ADSL, DSL зэрэг модем ашиглан холбогдох тохиргоо хийхэд ашиглана.

4. Sharing хийх: диск болон хавсыг sharing хийхдээ тухайн объект дээр хулганы баруун товч дарж sharing and security команд өгч нээгдэх цонхны network sharing and security командыг өгнө.

5. Test шалгах дээрх бүх тохиргоо хийгдэж дууссаны дараа сүлжээ найдвартай сайн ажиллахыг шалгана. Taskbar дээр сүлжээний холбогдсон нь харагдах бөгөөд энд хурд нь гарна. Манайд одоогоор 100,0 mbps хурдтай сүлжээ хэрэглэж байна.

Windows үйлдлийн системийн үндсэн цэсний объект

- Desktop

- Taskbar

- Quick launch

- I con

Desktop: үндсэн дэлгэцийг хэлэх бөгөөд taskbar, start menu, үйлдлийн системийн үндсэн I con зэргээс бүрдэнэ. Desktop-ийн суурь зураг нь янз бүр байж болно. Олон өнгө орсон том зураг тавих нь санах ойд ачаалал их өгдөг тул компьютэрийн ажиллах хурд нь багасна.

Taskbar: Энэ нь desktop-ийн доод талд байрлах саарал шугамыг хэлэх ба дээр нь start товчлуур quick launch идэвхитэй програмын нэр идэвхитэй програмууд системийн цаг гэх мэт байрлана. Системийн идэвхитэй байгаа програмууд гэдэг нь компьютэрийг асаах цагаас эхлэн байнга ажиллаж байдаг програмууд юм. Жишээ нь: вирусны эсрэг хамгаалалтын програм системийн цаг үсгийн фонд солих програм сүлжээний холболт зэрэг байрлана.

Quick launch: Энэ нь taskbar дээр байрлах програмын лого дүрс бүхий I con юм. Энэ дүрс дээр дарахад програм ажиллаж эхэлнэ. I con: I con гэдэг нь файл програмын хялбар зураг юм. Файлын нэрийн хамт байх бөгөөд тухайн файлыг ямар төрлийн файл гэдгийг тодорхойлж өгнө. Desktop дээр байгаа файл фолдер нь C document and settings дотор байрладаг.

Desktop дээрх үндсэн I con

1. My computer

2. My document

3. My network place

4. Internet explorer

5. Recycle bin

6. Бусад програмын I con

My computer: Компьютер дотор агуулагдаж буй мэдээллийг харах ба файлыг зохион байгуулахад ашиглана. Тус компьютерийн хатуу диск системийн диск (floppy disk) уян диск компакт (CD disk) flash disk болон тэдгээр дээрх файл фолдерийг зохион байгуулахад хэрэглэнэ.

My document: таны боловсруулсан баримт бичиг файлууд энд багтана.

My network place: хэрэв таны компьютэр сүлжээнд холбогдсон буюу холбогдох боломжтой бол үүнийг ашиглаж харилцан мэдээлэлийг солилцох бүрэн боломжтой. Компьютэрийн сүлжээ гэдэг нь 2 буюу түүнээс дээш компьютэр холбогдож мэдээлэл солилцохыг хэлнэ. Сүлжээ нь эдийн засгийн болон my network place хэрэглэнэ.

Internet explorer: энэ нь интернэтийн вэб хуудастай харилцах буюу интернэт сүлжээнд холбогдох боломж олгоно. Өөрөөр хэлбэл вэб сайтыг хэрэглэгчид үзэх үүрэгтэй. Таны компьютэр интернэтэд холбогдсон бол internet explorer програм нь windows үйлдлийн систем үед автоматаар дагалдан суудаг.

Recycle bin: Устгагдсан файлийг түр зуур хадгалах сав бөгөөд энэхүү савнаас мэдээллийг устгавал дахин сэргээх боломжгүй байдаг. Хогийн саванд байгаа файлууд нь хард диск дээр байрлаж байдаг тул түүнийг сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Сайн цэвэрлэхийн тулд shift/delete товчны хослолыг зэрэг дарна.

Бусад програмын I con: компьютэрт суулгасан програмын I con буюу дүрст тэмдэг нь тухайн програмыг суулгах үед desktop буюу үндсэн дэлгэц дээр автоматаар үүсдэг.

Windows explorer програм

Windows explorer програм нь файл болон фолдер мөн дискний төхөөрөмжтэй ажиллахад зориулагдсан хэрэглээний програм юм. Өөрөөр хэлбэл файл болон фолдерийг зөөх хуулах устгах мөн дискний төхөөрөмждискний төхөөрөмжийг ажилд бэлтгэх гэх мэт зүйлүүдийг хийнэ. Компьютэрийн програм гэдэг зүйл бол хоорондоо уялдаа холбоо бүхий файлуудын цуглуулга тиймээс програм хангамжтай ажиллана гэдэг нь үнэн чанартаа файл фолдеруудтай ажиллаж байна гэсэн үг. Энэхүү програмтай ажиллаж сурах нь чухал юм. Энэ програм руу орохдоо Start-programs-windows explorer команд өгнө. Энэ програмын цонх нь 2 хэсгээс бүтнэ. Файл болон фолдерийн бүтэц нь мод хэлбэртэй байдаг.

Shortcut menu

Windows explorer програм дотор байрлаж байгаа фолдер дээр дарахад доорхи цэс гарч ирнэ.

- Explorer тухайн фолдерийг нээх

- Search хайлт хийх

- Scan with antivirus вирус шалгах

- Cut хайчилж завсрын санах ойд хийх

- Create shortcut хуулбар үүсгэх

- Rename нэрийг өөрчлөх

- Open тухайн фолдерийг нээх

- Sharing хуваалцан ашиглах

- Send to уян диск рүү илгээх

- Copy хуулж завсрын санах ойд хийх

- Delete устгах

- Properties төлвийн мэдээлэл авах

Нилээд өргөн хэрэглэгддэг shortcut товчлуурын үүрэг

- Ctrl + esc start цэсийг дэлгэх

- Alt + tab цонх хооронд шилжих

- Alt +f4 идэвхитэй цонхыг хаах

- Ctrl + C идэвхитэй өгөгдлийг хувилах

- Ctrl + X идэвхитэй өгөгдлийг зөөх

- Ctrl + V copy, cut командуудыг биелүүлнэ (paste)

- Ctrl + A бүгдийг тэмдэглэх (сонгох)

Windows vista үйлдлийн системийн талаарх ойлголт

- Windows vista

- Gatgets

- Start товчуур

- Windows vista үйлдлийн системийн үндсэн тохиргоо

- Control panel ба үйлдлийн системийн үндсэн тохиргоо

- Windows vista үйлдлийн систем хэрхэн компьютэрт суулгах вэ

Windows vista

XP-гээс ялгагдах гол өөрчлөлт нь дизайн өөрчлөгдөх бөгөөд ажиллах зарчим нь вэб технологитой болсон нь хэрэглэгчдэд хялбар болсон. Өөрөөр хэлбэл олон цонх нээгдэхгүй 1 цонх дээрээ өгөгдөл цонхны бүтэц нь солигдох харагдах хэлбэр өнгө дизайн сайтай гэсэн үг.

Windows vista үйлдлийн систем компьютэрт хэрхэн суулгах:

Уг системийг шинээр компьютэрт суулгахдаа install програмаас гадна boot disk ашиглана. Энэ үйлдлийн системийн хувьд install програмтайгаар нэг DVD бичигдсэн байдаг учир хэрэглэхэд хялбар. Үйлдлийн системийг суулгаад дараа нь техник хангамжийг таниулах үйл ажиллагаа эхэлдэг.

Windows vista үйлдлийн системийн windows explorer програм

Тус програмын цонхны бүтэц нь windows vista үйлдлийн систем бага зэрэг өөрчлөгдсөн ба 2 хэсэгтэй үндсэн цэс гэж байхгүй бөгөөд organize views зэрэг хялбар командын хэрэглүүртэй болсон. Шинээр фолдер үүсгэхдээ:

Organize-new folder команд өгнө.

- Organize/ rename файл болон фолдерийн нэрийг өөрчлөх

- Organize/ cut файл болон фолдерийг зөөх

- Organize/ copy файл болон фолдерийг хуулах

- Organize/ delete файл болон фолдерийг устгах

Мөн тус програм дээр фолдер дотор байгаа файлийн дотоод бүтцийг харахад views хэрэглүүрийг ашиглана. Ялангуяа зурган файл ба видео файлийг урьдчилан тойм хэлбэрээр харж болно. Мөн фолдер дотор ямар ямар файлууд байгааг дараах байдлаар тоймлон харуулна. Views командаас list команд сонгоход дээрх хэлбэрээр жагсааж харуулна гэх мэтээр ямар ч хэлбэрээр харж болно. Диск төхөөрөмж дээрх файл болон фолдер хайж олоход энэ командыг ашиглана. Олон төрлийн програм олон файл фолдертэй ажиллах явцад ямар нэг файл фолдерийг хялбар хайж олох шаардлага их гардаг. Үүний тулд тус програмын үндсэн цонхны дээрх хэсэгт байрлах search командыг ашиглана. Хайх файлынхаа нэрийг бичихэд автоматаар хайх үйлдэл хийгдэнэ. Advanced search команд өгч хайх үйлдлийг өөр бусад нэмэлт нөхцлийг тодорхойлж өгч болно. Үүнд:

Хайх файлын үүссэн цаг ямар төрлийн ямар байх зэргийг тодорхойлж өгч болно. Энэ програм дээр өмнө үзсэн үйлдэл хөнгөвчилсөн shortcut menu, shortcut товчлуур байдаг.

Windows XP үйлдлийн системийн тухай

Дагалдах програмууд:

Ш Дагалдах програмууд Start/programs/accessories дотор байрладаг.

Ш Communications/network connection сүлжээний тохиргоо

Ш Communications/remote desktop connection сүлжээгээр алсын зайнаас өөр компьютэр удирдах

Ш Entertainment/media player дуу видео файл тоглуулах

Ш Entertainment/sound recorder дууны файл үүсгэх бичих

Ш Entertainment/volume control дууны тохиргоо

Ш System tools/disk defragmenter дискний төхөөрөмж дээр байгаа файл ба фолдерийг эмхэлж цэгцлэх

Ш System tools/disk clean up төхөөрөмж дээр байгаа хэрэггүй зүйлийг устгах

Ш System tools/driver space дискний төхөөрөмж дээр байгаа мэдээллийг шахах. Ингэснээр дискний төхөөрөмжийн хэмжээ нэмэгдэж мэдээлэл бичих зай нэмэгдэнэ.

Ш System tools/scandisk дискний төхөөрөмжийн алдаа гэмтлийг шалгаж,засварлах

Ш Games- тоглоом

Ш Notepad-текстэн файл үүсгэх програм

Ш Calculator-тооны програм

Ш Wordpad-баримт бичиг боловсруулдаг бичил програм

Ш Paint-зураг зурах засварлахад зориулагдсан хэрэглээний програм

Windows XP үйлдлийн системийг компьютэрт хэрхэн суулгах

Аливаа програмыг компьютэрт суулгахдаа тус програмын install-ийг хэрэглэнэ. Install гэдэг нь тухайн програмыг бүрдүүлэгч файлуудыг нэгтгэн шахаж бага хэмжээтэй болгосон архив хэлбэрийн файлууд юм. Жишээ нь: XP үйлдлийн системийн install нь 1 sd буюу 650 mb орчим байхад компьютэрт суулгасны дараа 2gb орчим болж задарна. Install програм нь архив хэлбэрийн файлуудаас гадна set up exe application төрөлтэй файлуудаас бүрдэнэ. XP үйлдлийн системийг шинээр компьютэрт суулгахдаа install програмаас гадна boot disk буюу суурь системтэй диск ашиглана. Энэ диск нь FAT NTFS гэсэн 2 төрөл байх бөгөөд үйлдлийн систем тус бүр дээр бэлтгэнэ. Энэ дискийг ихэвчлэн уян диск дээр бэлтгээд улмаар CD-рүү хуулж болдог.

Windows XP үйлдлийн систем дээр hardwere төхөөрөмжүүдийг таниулах

Аливаа компьютэрт техник хангамж нь үйлдлийн системтэй зохицон ажилладаг. Техник хангамжийг дотор нь 2 ангилдаг.

1. Windows үйлдлийн систем дээр нэмэлт програмын шаардлагүй ажилладаг. Ийм техник хангамж нь CPU, Ram, floppy driver эдгээрийг windows үйлдлийн систем өөрөө автоматаар таньж ажиллуулна.

2. XP үйлдлийн систем дээр нэмэлт програмын тусламжтай ажилладаг. Нэмэлт карт нь: sound, modem, agp, lan mother board, printer, scanner, flash зэрэг төхөөрөмжүүд нь windows үйлдлийн системтэй харилцан ойлголцохдоо тусгай програм ашиглана. Энэ програм нь тухайн төхөөрөмжийг дагалдан ирэх бөгөөдд driver програм гэж нэрлэнэ. Windows үйлдлийн систем нь анх гарсан цагаасаа эхлэн шинэчлэгдэн сайжирсаар ирсэн бөгөөд ихэнх техник хангамжийг өөрөө таньж ажиллуулах чадвартай.

XP үйлдлийн систем дээр сүлжээний тохиргоо хийх

Компьютэрийн сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийд нь local global гэж ангилна. Дотоод сүлжээг local гэх ба энэ нь бага оврийн цөөхөн компьютэрийг хамарна. Байгууллага дотоод сүлжээг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлттэй. Жишээ нь: printer scanner зэргийг дундаа хэрэглэх нь аль 1 компьютэрт байгаа мэдээллийг маш шуурхай бусад нь хүлээн авч дамжуулдаг. Мөн интэрнэтэд холбогдсон компьютэр нь бусаддаа интернэтийг хуваалцах бусад компьютэрээ удирдах зэрэг боломжтой.

1-р алхам

Дотоод сүлжээ байгуулахын тулд компьютэрүүд бүгд сүлжээний карттай байхаас гадна сүлжээ хуваарлагч hub эсвэл switch зэрэг төхөөрөмж заавал байх ёстой.

2-р алхам

Техник холболтыг зөв гүйцэтгэсний дараа үйлдлийн систем дээрээ програмын тохиргоо хийж өгдөг. Дотоод сүлжээнд холбогдсон компьютэр бүр өөрийн гэсэн нэртэй байдаг. Уг нэрийг ашиглан бусад компьютэрээс түүнд хандаж болно. Ижил нэртэй 2 компьютэр байж болохгүй. Түүнээс гадна дотоод сүлжээнд domain буюу бүлэг гэсэн ойлголт байдаг. Хэрэв танай байгууллага дотроо 2 салбар хэсгээс тогтон үйл ажиллагаа явдаг бол үйл ажиллагаандаа 2 байгуулах салбар бүрт байгаа бүлэг дотроос олдоно. Тухайн сүлжээнд байгаа компьютэрүүд хоорондоо ойлголцох өөрсдийн функцүүдтэй байдаг. Windows үйлдлийн систем дээр өргөн хэрэглэгддэг 3 портголь байна. IPX/compatible protocol net beui TCP/ IP

Хэрэглэгч үүсгэх

Хэрэглэгч шинээр үүсгэх өөрчлөлт хийх устгахын тулд start/settings/control panel/user account команд өгнө. Нээгдэх цонхны disk task талбараас create a new account команд өгч шинэ хэрэглэгч үүсгэнэ. Үүсгэсэн хуучин хэрэглэгчийн нэр нууц үг таних тэмдэг лого ажиллах түвшин зэргийг өөрчлөх. Үүний тулд start/settings/control panel/user account команд өгч нээгдэх цонхноос өөрчлөлт хийх хэрэглэгчийг сонгоно.

Change my name – хэрэглэгчийн нэрийг солих Change my password – хэрэглэгчийн нууц үг солих

Change my picture – хэрэглэгчийн лого солих Remove my password – хэрэглэгчийн нууц үг устгах Change my account type – хэрэглэгчийн төрлийг солих Delete account – хэрэглэгч устгах

Компьютэр эзэмшигч бүрийг хэрэглэгч болгож тохиргоо хийж өгөх нь чухал. Гэхдээ хэрэглэгчийн түвшинг маш сайн тохируулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Admin буюу удирдах хэрэглэгч лимитэд буюу хязгаартай хэрэглэгч гэсэн түвшинтэй.

Сүлжээний тохиргоо хийх

Дотоод сүлжээний болон интернэтийн тохиргоог дараах 3 байдлаар ангилна.

1. 1 компьютэр интернэтэд холбогдох

2. Зөвхөн дотоод сүлжээний холболт

3. Дотоод сүлжээ бүтнээрээ интернэтэд холбогдох. Эдгээр тохиргоог хийхийн тулд control panel/network команд өгнө. Нээгдэх цонхон дээр connections greate a new connections дээр интернэтийн тохиргоо хийнэ.

Дэлгэц taskbar, start цэсний тохируулга

- Turn off computer

- Restart

- Stand by түр унтраана.

- Log off

- Run

- Help and support

- Search

- Settings

Turn off computer: компьютэрийг бүр мөсөн унтраана.

Restart: компьютэрийг унтраагаад дахин асаана.

Stand by: түр унтраана.

Log off: хэрэв таны компьютэр сүлжээнд холбогдох юмуу эсвэл олон хэрэглэгчтэй тохиолдолд өөр хэрэглэгч эрхээр windows үйлдлийн системийг эхлүүлэхэд хэрэглэнэ.

Run: таны хатуу диск болон бусад диск байгууламжууд зэрэг програмыг ажиллуулна

Help and support: windows xp үйлдлийн системийн загвар номыг ашиглах бол энэ командыг сонгоно. Энэ нь тухайн windows үйлдлийн системийн хэл дээр бичигдсэн байдаг.

Search: диск төхөөрөмж дээрх файл болон фолдер хайж олоход энэ командыг ашиглана. Хэрэв хайх файлынхаа нэрийг тодорхой мэдэхгүй бол од тэмдэгт ашиглана. Жишээ нь: нэр нь хамаагүй mp3 төрлийн дууны төрөл хайх бол * mp3 гэж хайна. Мөн А үсгээр эхэлсэн файл хайх бол а* гэж бичнэ.

Settings: энэ хэсэгт тухайн компьютэрийн системийн тохиргоо хийнэ. Системийн тохиргоо хийхдээ болгоомжтой байхгүй бол стандарт тохиргоо алдагдаж улмаар компьютэрийн систем эвдрэх аюултай.

Control panel

- Add new hardwere

- Add remove programs

- User account

- Mouse, keyboard, display

- Date and time

- System

- Desktop themes

- Screen saver

- Appearance

Add new hardwere: шинээр техник хангамж суулгах техник хангамжийн тохиргоо хийхэд хэрэглэнэ.

Add remove programs: шинээр програм суулгах хуучин програмыг устгахад хэрэглэнэ.

User account: хэрэглэгчийн тохиргоо шинээр хэрэглэгч үүсгэх хэрэглэгч устгах

Mouse, keyboard, display: хулгана гар дэлгэцийн тохиргоо

Date and time: системийн он сар цагийн тохиргоо

System: компьютэрийн үзүүлэлтүүдийг харах тохируулах

Appearance: windows үйлдлийн системийн цонхны харагдах хэмжээ үсгийн фонд хэлбэр зэргийг харуулах

Desktop themes: энэ нь цонхны суурь өнгө фонд дэлгэц амраах дэлгэцийн зураг хулганы заагчийн хэлбэр зэргийг автоматаар тохируулна.

Screen saver: энэ нь дэлгэц амраах тохиргоог сонгохын өмнө урьдчилан тестлэж харахдаа preview товч дарна. Харин тухайн дэлгэц амраах хэлбэрийг сонгох бол settings товч дарж өөрчилж болно. Жишээ нь өөрийн нэрээ бичих эргэлдэх хурд өнгө зэргийг өөрийн хүссэнээрээ өөрчилж болно. Хэдэн минутын дараанаас дэлгэц амарч өгөх хугацааг тохируулна. Мөн password protected талбарыг идэвхижүүлээд change товчлуурыг дарж дэлгэц амарч байх явцад хамгаалалт тавиж болно. Нууц үгээ мартах юм бол компьютэрээ унтраахаас өөр аргагүй. Password protected болиулснаар хамгаалалт хүчингүй болно.

Control panel ба үйлдлийн системийн үндсэн тохиргоо

- Add new hardwere шинээр техник хангамж суулгах техник хангамжийн тохиргоо хийхэд хэрэглэнэ.

- Add remove programs шинээр програм суулгах хуучин програмыг устгахад хэрэглэнэ.

- System компьютэрийн үзүүлэлтийг харах тохируулах

- Font гаднаас үсгийн фонд нэмэхэд хэрэглэнэ.

Settings

- Printers

- Network connection

- Font

- Taskbar

- Start

- Documents

- Programs

Printers: хэвлэх төхөөрөмжийн тохируулга хийж өгнө. Хэвлэх төхөөрөмжийг компьютэрт холбоод заавал таниулах тохиргоо хийнэ.

Network connection: тухайн компьютэрыг сүлжээний болон интэрнетийн холболт хийхэд хэрэглэнэ.

Font: тухайн компьютэрт байгаа shrift фонд шинээр нэмж хасахад хэрэглэнэ.

Taskbar: төлвийн мөрний харагдах хэлбэрийг тохируулна. Жишээ нь: цагийг taskbar дээр харагдах эс харагдах байдлаар тохируулж болно.

Start: start цэсний зохион байгуулалт. Жишээ нь: program групп дотор програмын нэрийг устгах нэрүүдийг эрэмбэлэх зэрэг тохиргоог хийнэ.

Documents: хамгийн сүүлд ажилласан 15 файлуудын жагсаалт

Programs: тухайн компьютэрт суулгасан програмуудын жагсаалт

Gatgets

Gatgets буюу online (internet) мэдээллийн хэсэг.

Gatgets нь windows vista үйлдлийн систем дээр цаг он сар цаг агаар зэрэг мэдээллийг автоматаар байнга харагдаж байхаар тохируулдаг.

Шинээр Gatgets нэмэхээр бол тус gatgets-ийн дээд талд байгаа + тэмдэг дээр дарна.

Харин хэлбэр дүрс өнгө дизайныг нь өөрчлөхөөр бол gatgets бүрийн options хэсэгт орж өөрчилнө.

Start товчлуур

Switch user- хэрэглэгч үүсгэх

Log off-хэрэглэгчийг хаах

Lock –хэрэглэгч компьютэрийг түр түгжих

Restart-компьютэрийг унтраагаад дахин асаах

Sleep-түр амраах хийж байгаа зүйл хэвээрээ байх

Hibermate-түр амраах

Shut down-компьютэрийг бүрэн унтраах

Цонхнууд

Windows үйлдлийн систем болон түүн дээр ажилладаг програмууд бүгд өөрийн гэсэн цонхой бөгөөд ерөнхийдөө ижил бүтэцтэй.

- Гарчгийн мөр

- Menu bar цэсийн мөр

- Tool bar хэрэгслийн мөр

- Status bar төлвийн мөр

- Scroll bar

Гарчгийн мөр: энэ мөр нь тухайн нээлттэй байгаа програмын нэр ажиллаж буй файлын нэр байрлана. Энэ мөрөн дээрээс хулганаар чирэх замаах цонхыг зөөдөг.

Menu ба цэс: тухайн програм дээр хийх үйлдлүүд ба командуудыг бүлэг болгон байгуулсан байдаг ба тэдгээрийг цэс буюу menu гэж нэрлэдэг. Жишээ нь help цэс нь тусламжтай холбоотой командууд байдаг. Edit Цэс нь засварлахтай холбоотой командууд байдаг.

Tool bar: хэрэглүүрийн мөр нь хамгийн өргөн хэрэглэгддэг командуудыг дүрс хэлбэрээр үзүүлсэн байдаг. Эдгээр товчнуудыг дарах замаар үйлдлийг гүйцэтгэх нь илүү хурдан байдаг.

Status bar: програмтай ажиллаж байх явцад хийж байгаа үйлдэл төлөв байдлыг харуулна. Жишээ нь хуудасны тоо аль хуудас дээр ажиллаж байгаа зэрэг

Scroll bar: цонхны дотор байгаа талбарыг гүйлгэх үүрэгтэй.

Margins

Paper

La


Page range

ALL

Current page

Компьютэрийн програмын цэвэрлэгээ

1. Temp файл устгах

2. Recent файл устгах

3. Recycle bin хогийн сав цэвэрлэх

4. Хатуу диск цэвэрлэх

5. Xэрэггүй програм бага суулгах

6. Xатуу дискийг шалгах цэгцлэх

7. Cистем taskbar цэгцлэх цэвэрлэх

Компьютэрийн програм ажиллах явцад системийн хатуу диск дээр олон төрлийн хаягдал файл их үүсдэг. Ялангуяа интернэт ашиглах үед...

1. Компьютэрийн програм ачааллаж файл нээх үед windows хавтасанд байрлах temp хавтасанд тухайн файл давхар үүсдэг. Үүнийг устгахдаа start/run команд өгөөд %temp% гэж ok дарна.

2. Файл нээх үзэх болгонд түүнийг хаана байрлах замыг агуулсан shortcut файлуудыг windows хавтасанд байрлах recent хавтасанд давхар үүсдэг. Үүнийг устгах хялбар арга нь start/run/recent/ok дарж устгана.

3. Shift + delete дарахад устана.

4. Windows үйлдлийн систем C болон бусад диск төхөөрөмжийн хаягдал файлыг цэвэрлэгч disk clean up дарна. C диск ороод хулганы баруун товч дарж properties дарна.

5. Start/ control panel/add remove programs командыг сонгож хэрэггүй програмыг сонгоод устгах програмаа сонгоод change, remove 2ын remove-г сонгож устгана.

6. Тухайн диск төхөөрөмжийг сонгоод хулганы баруун товч дарж properties команд өгнө. Нээгдэх цонхноос tools хавтас нээн check now команд өгнө. Бас start/programs/accessories/system tools/scandisk гэж шалгана. Хатуу диск дээр байрлах файлуудыг устгах зөөх хуулах зэргийг цэгцлэхдээ disk defragmenter командаар идэвхижүүлнэ. Шалгахдаа analyze командыг сонгоно.

7. Компьютэр асах үед шууд ачааллах програмууд нь санах ойг эзэлж санах ой хүрэлцэхгүй болгодог. Үүнийг цэгцлэхийн тулд start/run/mason fig команд өгч ок дарна.

Microsoft office word 2007

Microsoft office word 2007 цогц програм нь баримт бичих боловсруулах илтгэл тайлан тавих хэвлэлийн эх бэлтгэл өдрийн тэмдэглэл хөтлөх өгөгдлийн баазтай ажиллах гэх мэт цогц програмыг агуулсан. Microsoft office word 2007 баримт бичих боловсруулхад зориулагдсан. Энэ програм дээр боловсруулж байгаа ажлын файлыг document гэнэ. Ерөнхий ажиллах зарчим нь вэб технологитой болсон. Тус програм руу орохдоо start/programs/Microsoft office 2007. Microsoft office word 2007 нэг үндсэн цэстэй бөгөөд тус цэсэнд файлтай ажиллах үндсэн командуудыг агуулсан байдаг. Файлын нэр гэдэг нь тухайн хэрэглэгч боловсруулж байгаа баримтандаа нэр өгч диск дээр хадгалахыг хэлнэ. Үндсэн меню гэдэг нь тухайн програмтай ажиллахад зориулагдсан хавтас. Хэрэглүүр гэдэг нь тус програм дээр хийх үйлдэл командуудыг дэлгэц дээр ил байгуулсан дүрсүүд байдаг. Хуваарийн шугам гэдэг нь таны хийж байгаа зүйлийн хэмжээг зөв тодорхойлоход ашиглана. Жишээ нь: цаасны 4 талаас авах хэмжээ. Төлвийн мөр гэдэг нь тухайн програм байдлыг энэ мөрнөөс харж болно. Жишээ нь хэдэн хуудастай аль хуудас дээр ажиллаж байгаа гэх мэт...

Үндсэн цэсний командууд

- New шинэ файл нээх

- Open хуучин баримтаа нээх

- Save баримтаа хадгалах

- Print баримтаа хэвлэх

- Prepare баримтандаа нэмэлт мэдээлэл оруулах

- Send баримтаа и майл болгож илгээх

- Publish баримтаа бусад хэлбэрээ хадгалах

- Close баримтаа хаах

Шинээр баримт нээх

Шинээр файл нээхдээ үндсэн цэсний new команд өгнө.

Боловсуулсан файл хадгалах

Боловсруулсан файл санах ойд бичигдэх ба түүнийг диск төхөөрөмж дээр хадгалах шаардлагатай байдаг. Файлыг хадгалахдаа save команд өгч save in талбарт хадгалах замыг зааж өгнө. File name талбарт файлынхаа нэрийг бичих бөгөөд англи үсэг болон тоогоор өсвөл тохиромжтой.

Хадгалсан файлаа нээх

Тус прогром дээр хадгалсан файлаа нээж үзэх засварлах үргэлжлүүлэх боловсруулахдаа үндсэн цэсний open командыг өгнө Look in талбараас нээх файлыг аль дискнээс ямар хавтаснаас нээхийг зааж өгнө Жишээ нь Flash диск дээр байгаа файлыг нээх бол look in талбараас сонгоно File name талбарт файлыхаа нэрийг бичиж өгч болно Боловсруулсан файлуудыг өөр компьютэрт хуулах,зөөх,устгах зэргийг windows explorer програм дээр гүйцэтгэнэ Баримтаа эмх цэгцтэй нэр өгч хадгалах,төрөлжүүлэх, хавтас үүсгэж зөв зохион байгуулах хэрэгтэй.

Баримт хэвлэх

Боловсруулсан мэдээллээ хадгалахын тулд print команд өгнө мөн ctrl+p товч зэргийг ашиглана. Энэ цонхны printer талбарын талбарт принтэрийн нэрийг тохируулна. Properties товчийг дарж хэвлэх цаас хэвлэх нягт босоогоор болон хэвтээгээр зэргийг тохируулна. Page range- талбарын:

All-идэвхитэй байгаа файлын бүх хуудсыг хэвлэх

Current page-курсор байрлаж байгаа хуудсыг хэвлэх

Page-хэвлэх хуудасны дугаарыг зааж өгч хэвлэх

Select-зөвхөн тэмдэглэсэн хэсгийг хэвлэх

Copies-талбарын:

Numbering of copies-хэдэн хувь хэвлэхийг зааж өгнө.

Хэвлэхийн өмнө урьдчилан харах

Хэвлэхийн өмнө урьдчилан харах нь хэвлэгдсэн баримтыг ерөнхийд нь цаасны хаана нь ямар хэлбэртэй байгааг тоймлон харахад хэрэглэнэ. Урьдчилан харахын тулд үндсэн цэсний file/print preview команд өгөхөд дараах цонх нээгдэнэ. Боловсруулсан файл нь хэвлэх үед цаасан дээрээ багтахгүй буруу байрласан зэрэг тохиолдол гардаг. Тиймээс урьдчилан харж байгаад хуудасны тохиргоог дахин өөрчилнө.

Үндсэн цэсний командын хэрэглүүр

Quick print-баримтаа хэвлэх

Print preview-хэвлэхийн өмнө харах

Spelling and grammer- англи текстийн алдаа засах

Undo- хийсэн үйлдлийг буцаах

Redo- буцаасан үйлдэл сэргээх

Draw table-хүснэгт зурах хэрэглүүр

More commends-бусад командын хэрэглүүрийг дуудах

Show below the ribbon-хэрэглүүрийн байрлал солих

Minimize the ribbon-хэрэглүүрийг эвхэж багасгах

Microsoft word 2007 програм нь home, insert, page layout, references, mailings, review, view гэсэн 7 бүлэг хэрэглүүртэй.

1. Home бүлэг хэрэглүүр

Home бүлэг хэрэглүүр нь тус програмын хамгийн гол хэрэглүүр бөгөөд энэ бүлгийг хэрэглэснээр үсгийн фонд хэлбэр хэмжээ мөр хоорондын зай текст дугаарлах үг хайх засварлах гэх мэт үйлдлийг хийнэ.

2. Insert бүлэг хэрэглүүр

Insert бүлэг хэрэглүүр нь тус програм дээр зураг текст оруулах тусгай тэмдэгт математикийн томъёо бичих график байгуулах хүснэгт байгуулах хуудас дугаарлах хөл толгой мэдээлэл оруулах гээд их хэрэглэгдэнэ.

3. Page layout бүлэг хэрэглүүр

Page layout бүлэг хэрэглүүр нь хуудасны хэлбэр хэмжээ байрлал 4 талаас авах зай зэрэг тохиргоо мөн текстийн мөр хоорондын зай зэргийг тохируулна.

4. References бүлэг хэрэглүүр

References бүлэг хэрэглүүр нь тус програмын нэмэлт боломжуудын талаарх командыг агуулсан ба манайд одоогоор тийм өргөн хэрэглэгддэггүй.

5. Mailings бүлэг хэрэглүүр

Mailings бүлэг хэрэглүүр нь тус програмын нэмэлт боломж болох и-майл ашиглах талаарх командуудыг агуулсан байдаг.

6. Review бүлэг хэрэглүүр

Review бүлэг хэрэглүүр нь англи үгийн алдааг хайх засварлах мөн баримтанд хамгаалалт тавих, холбоос хийх зэрэг командуудыг агуулсан байдаг.

7. View бүлэг хэрэглүүр

View бүлэг хэрэглүүр нь хуудасны харагдах хэлбэр хуваарийн шугам хуудас харах баримтыг том жижиг хэлбэрээр харах мөн цонхны бүтцийг өөрчлөх зэргийг агуулсан байдаг.

Тексттэй ажиллах

Бичсэн текстээ зөөхдөө home бүлэг хэрэглүүрийн cut/paste команд сонгоно. Мөн ctrl+x ба ctrl+v гэсэн гарны товчийг ашиглана. Текстийг бүхэлд нь тэмдэглэхдээ ctrl+a товч дарна. Харин текстийг хэсэгчлэн тэмдэглэх бол хулганаар чирэх, shift товчыг сумнуудын хамт дарна. Хэрвээ засварлах гэж байгаа үг нь тухайн текстэд олон удаа орсон бөгөөд бүгдийг нь засварлах шаардлагатай бол replace all товч дарна. Find next товч нь өөр үг засварлах бол үед хэрэглэнэ. Тусгай тэмдэгт оруулах бол insert цэсний symbol командыг сонгоно. Special character талбараас ямар 1 тэмдэгтийг тэмдэгтийг гарын товчлуурын тусламжтайгаар баримтанд оруулж ирдэг. Мөр хоорондын зайг тохируулахдаа home цэсний paragraph команд өгөх ба гарч ирсэн цонхны line spacing талбараас мөр хоорондох зайг сонгоно. Үгийг хайж олоод засвар хийхдээ home цэсний replace команд өгнө. Нээгдэх цонхны find талбарт зөвхөн үгийг хайж олох ажиллагааг хийнэ. Харин replace хавтасны find what талбарт засварлах хэлбэрийг бичээд replace товч дарна.

Хуудас хүрээлэх

Page layout цэсний page borders команд өгнө. Нээгдэх цонхыг хуудас болон текст зэрэгт хэрэглэнэ.

None хуудас хүрээгүй

Box хайрцгаар хүрээлэх

Custom дүрсээр хүрээлэх

Color хүрээ шугамын өнгө

Shadow хайрцгийг сүүдэрлэх

3D хайрцгийг гурван хэмжээс болгох

Style хүрээ шугамын хэлбэр

Width хүрээ шугамын хэмжээ

Хуудсыг багана болгож хуваах

Хуудсыг багана болгож хуваахдаа Page layout цэсний columns команд өгнө. Энэ цонхны presets талбараас хэдэн багана болгох тохиргоо хийх ба эдгээрээс олон хуваах шаардлага гарвал number of columns талбарт багананы тоо width and spacing талбараас багана хоорондын зайг тохируулна.

Хуудасны суурь өнгө

Page layout цэсний page color команд өгнө. Fill effect командаар хуудасны суурь өнгийг уусгаж будаж болно. No color команд нь хуудасны суурь өнгийг арилгана.

Хуудасны тохиргоо хийх

Page layout цэсний page set up өгнө. Margins хавтаснаас хуудасны талаас авах хэмжээг тохируулна.

Top дээд зай

Bottom доод зай

Gutter үдэхэд зориулсан зай

Portrait цаас босоо байрлах

Landscape цаас хэвтээ байрлах

Left зүүн зай

Right баруун зай

Paper size цаасны стандарт хэмжээг сонгож тохируулна.

Хуудасны тохиргоог шууд хялбараар гүйцэтгэж болох ба page layout margins болон size командыг ашиглан дараах байдлаар тохиргоог хийж болно.

Хуудас дугаарлах

Insert цэсний page numbers команд өгнө. Хуудасны толгойд дугаарлахдаа top of page харин хөлд нь дугаарлах бол bottom of page команд өгнө. Format page numbers команд нь дугаарлах тэмдэгт хэлбэр хэмжээ гэх мэт тохиргоог хийнэ.

Зурган объект оруулах

Зурган объектийг тэмдэглэхийн тулд түүн дээр нэг удаа дарна. Улмаар зурган объектийг хүрээлэнд 8н цэг бий болох бөгөөд тэр цэгүүдийг ашиглан хэмжээг өөрчилж болно. Зурган объект оруулахдаа insert/illustrations хэсгийн clip art shares smart art chart командын хэрэглүүрийг ашиглан оруулж ирнэ. Гаднаас оруулах зургийн файл нь голдуу JPEG болон үндсэн стандарт төрлийн байх ёстой бөгөөд бусад элдэв төрлийн файлыг дуудан оруулах боломжгүй байдаг. Search in талбараас хаанаас хайхыг results should be талбараас ямар төрлийн файл хайхыг сонгоно. Тус бүлэг хэрэглүүр нь маш хялбар зургийг хэлбэршүүлж чадна.

Brightness зургийн гэрлийг ихэсгэх, багасгах

Contrast зургийн ялгааг өөрчлөх

Recolor ерөнхий өнгийг өөрчлөх

Compress picture хэмжээг шахах

Change picture өөр зургаар солих

Reset picture анхны байдалд сэрээх

Picture style бэлэн эффект ашиглан хэлбэршүүлэх

Arrange/position хуудас дээрх байрлалыг тохируулах

Arrange/text wrapping текстийн байрлалыг тохируулах

Size/crop зургийг таслах тайрах

Shapes

Энэ нь янз бүрийн шулуун шугам тэгш өнцөгт дүрс зурахад ашиглана.

Insert shapes нэмж өөр дүрс оруулах ба зурах

Shapes style хэлбэршүүлэх

Shapes fill дүрсийг дүүргэх өнгө

Shapes online дүрсийн хүрээний өнгө

Shadow effect дүрсийг сүүдэрлэх, сүүдрийн хэлбэр чиглэл

3D effect дүрсийг биет болгох

Smart art

Бүтцийн схем байгуулахад ашиглана. Insert smart art сонгоно. Ерөнхий хэлбэр нь дээрх байдлаар харагдана. Текст гэсэн хэрэгт хулганы заагчийг байрлуулна.

Математикийн томъёо бичих

Insert/ equation команд сонгоно. Шинээр математикийн томъёо бичихдээ insert/ new equation команд өгнө. Текст болон тоог гар дээрээс ердийн текст бичдэгтэй адилаар бичих ба хэрэглүүр нь хэрэглэж шаардлагатай томъёог бичдэг. Математикийн томъёог бичсэний дараа word програм руу буцахын тулд томъёог тойрсон цагаан цаас дээр дарна. Бичсэн томъёо нь тус програм дээр зурган объект хэлбэртэй болдог. Equation tools design шинээр томъёо бичих янз бүрээр хэлбэршүүлэх

Tools томъёо бичигдэх хэлбэр

Symbol томъёонд ашиглагдах тэмдэгт оруулах

Structure томъёоны төрөл сонгох ба төрөл доторх бүтцийг тохируулах

бичсэн томъёоны хэмжээг ихэсгэх багасгах бол ердийн текстийн үсгийн хэмжээ өөрчлөх хэрэглүүр ашиглана.

Текстийг чамин хэлбэрт оруулах

Баримтын нүүр гарчиг зэргийг өвөрмөц хэлбэртэй бичихийн тулд үүнийг ашиглана.

Insert - word art

Word art style- хэлбэрийг солих

Shares fill өнгө хэлбэр тохируулах

Text засварлах хасах үсэг үг хоорондын зай

Shapes outlineс хүрээний өнгө хэлбэр

Change shapes ерөнхий хэлбэр солих дүрсний болон бэлэн объект хэлбэршүүлэх

График байгуулах

Insert бүлэг хэрэглүүрийн chart командыг сонгоход дараах цонх нээгдэнэ. Эдийн засгийн болон статистик мэдээллийн өсөлт бууралт зэргийг энгийн хэрэглэгч дүгнэж харах хялбар ойлгох ашиглахад графикийг өргөн ашиглана.

Стандарт хүснэгт байгуулах

Insert цэсний table команд өгнө. Нээгдсэн цонхноос хулганы заагчийн тусламжтай мөр баганын тоог сонгоход стандарт нүдтэй хүснэгт үүснэ. Стандарт хүснэгт гэдэг нь мөр багана нүдний хэмжээ адил байхыг хэлнэ. Хүснэгтийн хэмжээг өөрчлөхдөө хүснэгтийг бий болгож байгаа хүрээ шугам дээрээс чирэх замаар гүйцэтгэнэ. Хүснэгт сонгоход гарч ирэх програмын цонхны дээд хэсэгт table tools design мөн layout гэсэн 2 бүлэг хэрэглүүр гарч ирэх ба түүнийг ашиглан хүснэгтийг бүрэн хэлбэршүүлж болно.

Table styles options хүснэгтийн ерөнхий хэлбэрийн тохиргоо

Table styles бэлэн хүснэгтийн загвар сонгох

Draw borders хүрээний хэмжээ, хэлбэр, өнгийг янз бүрийн хэлбэрээр зурах

Table хүснэгт тэмдэглэх төлөв байдлын тохиргоо хийх

Rows, columns мөр багана нэмэх устгах

Merge хүснэгтийн нүд нэгтгэх, хуваах

Cell size мөр багана нүдний хэмжээг өөрчлөх, ижил хэмжээтэй болгох

Alignment хүснэгтийн нүдэн доторх мэдээллийн байрлал бичих чиглэл тохируулах

Data өгөгдлийг эрэмбэлэх томъёо тооцоо хийх хүснэгт хэлбэршүүлэх бүх тохиргооны команд

Стандарт бус хүснэгт байгуулах

Янз бүрийн хэлбэртэй хүснэгт байгуулахын тулд table tools design/ draw table сонгоход хулганы заагч харандааны дүрс хэлбэртэй болно. Стандарт ба стандарт бус хүснэгтийн хүрээний хэлбэр өнгө хэмжээ зэргийг draw table хэрэглүүрийг ашиглан бүрэн өөрчилж чадна. Хүснэгтийн хүрээ хэлбэрийг өөрчлөхдөө хүрээний хэлбэрийг болон хэмжээ өнгө зэргийг сонгоод дараа нь хүснэгтийн хүрээ шугамыг даган зурах замаар өөрчилнө.

Үндсэн командын хэрэглүүрийг дэлгэц дээр гаргах

Командын хэрэглүүрийг дэлгэц дээр гаргаснаар тухайн командуудыг хурдан гүйцэтгэнэ. Word options команд өгч customize талбарыг ашиглана. Choose commands from өөрийн хүссэн командын хэрэглүүрийг сонгож add товч дарахад customize quick access toolbar хэсэгт нэмэгдэх ба устгахдаа remove дарна. Хэрэгтэй гэж үзсэн командын хэрэглүүрээ нэмж хасч дуусаад ok товч дарахад програмын үндсэн харилцах цонхны дээд хэсэгт командын хэрэглүүрүүд нэмэгдэнэ.

Баримтанд хамгаалалт тавих

Боловсруулсан файлаа хамгаалах улмаар баримт нээгдэхгүй засвар хийж чадахгүй болгох шаардлага гардаг. Хамгаалалт тавихдаа save гарах цонхны tools тохиргооны хэсгээс general options команд өгнө. Нээгдэх цонхны password to open хэлбэр нь баримтыг нээх ба өөрчлөлт хийхэд нууц үг шаардах сонголт юм. Баримт нээсний дараа save as команд өгч tools general options дотор хуучин үгээ арилгаж файлаа хадгалахад нь нууц үг хүчингүй болж устгагдана.

Word програмын бусад

Санамж 1: та текст бичиж байхдаа зайлшгүй шинэ мөрнөөс бичих шаардлага гарвал Enter товчийг ашиглах хэрэгтэй.

Санамж 2: word дээр текст зураг хүснэгт зурган объекттэй ажиллах үедээ хулганы баруун товч дарж shortcut menu ашиглан хялбар гүйцэтгэнэ.

Санамж 3: програм дээр хурдан ажиллаж сурах хүссэн командаа хялбар гүйцэтгэхийн тулд гарын товчыг ашиглаж сурах хэрэгтэй. Жишээ нь: copy - ctrl+c

Компьютэрийн сүлжээ

Энэ нь ямар нэг завсрын мэдээлэл тээгч ашиглахгүйгээр мэдээллийн солилцоог хангаж төхөөрөмжийг дундаа хэрэглэх боломж олгодог өөр хоорондоо холбогдсон компьютэрүүд юм. Сүлжээ нь мэдээллийг хурдан солилцох боломжийг хэрэглэгчдэд өгөхөөс гадна принтэр болон өөр бусад гадаад төхөөрөмжүүдийг ч хамтран ашиглах бас баримт бичиг зэргийг боловсруулах боломжтой. Компьютэрийн сүлжээг хамрах хүрээгээр нь 3 ангилна.

1. Локаль (lan- local area network)

2. Орон нутгийн (man- metropolition area network )

3. Глобал ( wan- wide area network )

Компьютэрийн дотоод сүлжээ

Ойрын зайд тухайлбал 1 байшингийн дотор байрлуулсан компьютэруудын холбосон сүлжээ юм.

Орон нутгийн компьютэрийн сүлжээ (MAN)

Хотын янз бүрийн хэсэгт орших хэрэглэгчид хамтран мэдээлэл ашиглах боломжийг локаль сүлжээгээр гүйцэтгэж чадахгүй. Нэг бүс нутгийн хүрээнд хотын, улсын, тивийн компьютэрийг нэгтгэхэд орон нутгийн сүлжээг зохион байгуулах хэрэгтэй.

Хамтарсан компьютэрийн сүлжээ

Хууль бус хандалтаас мэдээлэл хамгаалах сонирхолтой олон байгууллага цэргийн, банкны хамтарсан гэж нэрлэгдэх тусдаа сүлжээ байгуулдаг. Хамтарсан сүлжээ нь янз бүрийн улс орон хотуудад байрлах хэдэн мянган компьютэрийг нэгтгэж болно.

Гадаад сүлжээ

Алс зайд нэг хот улс орны хэмжээнд байгуулсан компьютэрүүдийг холбосон сүлжээ юм. Энд телефон шугам богино долгион хиймэл дагуулын тусламжтай мэдээлэл солилцоно.

Сүлжээний давуу тал

1. Мэдээллийг хамтран эзэмших

2. Төхөөрөмжийг дундаа ашиглах

1. Сүлжээнд холбогдсоноор өгөгдөл програмыг олон хүн дундаа хамтран ашиглаж болно. Сүлжээгээр электрон шуудан текст дуу дүрс бичлэг зэргийг дамжуулна.

2. Сүлжээний олон компьютэр нь принтэр скайнер зэрэг төхөөрөмжийг дундаа ашиглаж болно.

Дотоод сүлжээнд ашиглагдах гол технологиуд:

1. Ethernet

2. Token ring

3. ARCN

4. FDDI

1. Ethernet – сүлжээгээр мэдээлэл дамжуулах түгээмэл хямд арга, байгуулахад ч төвөгтэй бус Ethernet нь LAN буюу дотоод сүлжээний хувьд нилээд өргөн хэрэглэгддэг технологи. Ethernet сүлжээнд ихэвчлэн зэс утас (coaxial cable) эрчилсэн хос утас (twisted pair) кабелыг ашигладаг. нь дотроо хэд хэдэн төрөл байдгаасаа хамаарч сүлжээгээр секундэд мэдээлэл дамжуулах хурд нь янз бүр байна. Ethernet 10 base-ийн дамжуулах хурд 10 mb байна. Fast ethernet ба 10 base т систем нь 100mb хүртэл хурдаар gigabit ethernet нь 1000mb/c 1 GB хүртэл хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай.

2.Цагираган (token ring) сүлжээ дотоод сүлжээний ethernet технологийн дараачийнх болох token ring технологийг IBM корпораци 1970-аад онд бий болгосон. Энэ технологийн хурд нь 4-16 mbps байдаг.

3. ARCN (attached resourse computer network)

Arc net нь дотоод сүлжээний бусад технологиос хамгийн хуучин хялбар технологи. Өгөгдөл дамжуулах хурд нь 2,5 mbps байдаг. Энэ технологийн гол давуу тал нь 1 сүлжээнд бүх төрлийн кабель ашиглах боломжтой.

4. FDDI (fibre distributed digital interface)

Шилэн кабелиар холбогдсон Token ring бүтэцтэй сүлжээгээр тоон сигналын өгөгдлийг дамжуулах технологи. Үүнийг 200 км хүртэлх хүрээнд ашиглах боломжтой. FDDI сүлжээ нь ихэвчлэн 2 давхар цагираг бүхий token ring бүтэцтэй байдаг нь нэг сүлжээнд алдаа гарахад нөгөө нь нөхөж ажиллахаар зохицуулагдсан. Дан цагирагаас бүрдсэн сүлжээний өгөгдөл дамжуулах хурд нь 100mbps байдаг. Олон дотоод сүлжээг хооронд нь холбоход FDDI технологийг ашигладаг.

Сүлжээний топологи

Дотоод сүлжээнд компьютэрүүдийг холбох ерөнхий схемийг сүлжээнд топологи гэнэ. Сүлжээний топологи гэдэг нь янз бүр байна. Ethernet сүлжээ нь гол шугамт ба од хэлбэрийн топологитой байх нь олон. Эхний тохиолдолд бүх компьютэр ерөнхий кабельд гол шугамд холбогдоно. 2 дах тохиолдолд тусгай төв төхөөрөмж байдаг ба түүнээс компьютэр болгон руу цацрагууд очсон байдаг. Компьютэр бүр хабтайгаа кабелиар холбогдоно. Гол шугамт төрлийн зохион байгуулалт хялбархан бөгөөд хэмнэлттэй учир нь кабелийн гэмтэлд их мэдрэмжтэй. Хэрвээ кабель ядаж нэг газар гэмтвэл нийт сүлжээнд асуудал гарна. Гэмтсэн газрыг олж илэрүүлэх төвөгтэй. Иймээс од хэлбэр илүү найдвартай. Цагираг сүлжээнд мэдээлэл нь компьютэрүүдийн хооронд цагирагийн дагуу шилжих бөгөөд сүлжээний карт бүр түүнийг хүлээн аваад цааш дамжуулна.

Microsoft office excel 2007

Энэ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах. Санхүү бүртгэл тайлан баланс тооцоонд ашигладаг мөн мэдээллийн сан үүсгэж түүн дээр ажиллах боломжтой. Excel програмын ажлын файлыг book гэж нэрлэх ба xisx гэсэн өргөтгөлтэй хадгалагдана. Ажиллах зарчим нь вэб технологитой болсон. Ажлын файлыг ажлын хуудас гэнэ. Хэд хэдэн ажлын хуудас байж болно. /sheet/ нэг ажлын хуудас нь 4096 багана 1048576 мөр бүхий электрон хүснэгтээс тогтоно. Баганыг A,B,C гэх мэтээр харин мөрийг 1,2,3 гэх мэтээр дугаарлана. Ажлын хуудсыг бүрдүүлэгч хамгийн бага нэгж нь cell буюу нүд. Нүдийг түүний оршин байгаа багана, мөрийн дугаарыг ашиглан хаягладаг. Жишээ нь: 6-р мөр 8-р баганын огтлолцолд байрлаж байгаа нүдний хаяг нь B6 болно. Нүдний хаягийг томъёо бичихэд өргөн ашигладаг. Нүдний хаягийг ашиглах 3 янзын арга байдаг.

1. Харьцангуй хаяг: A9, S5, B25 энэ хаяг нь өөр байрлалд харьцангуй өөрчлөгдөж байдаг.

2. Үнэмлэхүй хаяг: $A$9, $S$5, $B$25 энэ хаяг нь өөр байрлалд үл өөрчлөгдөнө.

3. Нийлмэл хаяг: $A9, A$9, S$5, B$25 энэ хаяг нь дээрх хаягийг хослож хэрэглэсэн байна.

A$9 бичлэгийн хувьд баганын нэр өөрчлөгдөхгүй.

Нүдийг тэмдэглэх

Хулганы заагч байрлах нүдийг идэвхитэй нүд гэх ба тус нүдний хаяг нь багана мөрний дугаараар илэрхийлэгдэнэ. Идэвхитэй нүдэнд мэдээлэл шууд бичигдэнэ. Тэгш өнцөгт хэлбэрт орших нүднүүдийн олонлогийг муж гэнэ. Мужийг эхлэх нүдний хаяг төгсгөлийн нүдний хязгаар нь нэрлэж хаяглана. Жишээ нь: A3:F9, A5:A20, B5:H5 гэх мэт...

Нүдэн дэх мэдээллийг засварлах 3-н арга байдаг.

Засварлах нүдэн дээр 2 удаа товшилт хийнэ.

F2 товч дарна.

Formula bar дээр хулганаар дарах байдлаар нүдэнд курсор оруулж засварлана.

Нүд хооронд шилжих тохиолдолд сумтай товчлуур ба хулгана ашиглана. Нүдэн дэх мэдээллийг хуулахдаа тухайн нүдний баруун доод буланд курсорыг байрлуулахад хулганы заагч тод хар (+) тэмдэгтэй болно. Ердийн текст болон тоо нэг нүдэн дотор байхад тэр зүйл л хуулбарлагдана. 2 нүдэн дотор 2 өөр тоо бичээд тэр 2оо тэмдэглээд чирэхэд бичигдсэн 2 тооны ялгавараар цааш хуулбарлагдана. Олон өгөгдөлтэй хүснэгтийг дугаарлах эсвэл нэг мэдээлэл олон нүдэнд ижил байхад хуулах үйлдэл нэн тохиромжтой. Тооны хүрд тэгш сондгой дугаар гаргахад ашиглана. Хуулах үйлдлийг томъёо хялбар бодоход хэрэглэнэ.

Ажлын хуудастай ажиллах

Тус програм дээр шинэ баримт нээхэд анх ажлын хуудас автоматаар байх бөгөөд өөрийн хүссэнээрээ нэмж хасах нэрийг солих үйлдэл хийж болно. Ажлын хуудасны нэр дээр хулганы баруун товчийг дарахад цэс гарч ирнэ.

Insert- шинээр ажлын хуудас нэмж оруулах

Delete- идэвхитэй ажлын хуудсыг устгадаг.

Rename- нэрийг солих

Move or copy- зөөх хуулах

View code –visual basic програмын код бичих хэсэгт орох

Protect sheet – хамгаалалт хийх

Tab color – нэр суурь өнгө

Hide - нуух

Unhide- нуусан хуудсыг ил гаргах

Select all sheets- бүх хуудсыг идэвхижүүлэх

Ажлын хуудасны гол хэрэглээ нь аливаа тайлан тооцоог улирал жилээр тус тусад нь гаргаж түүнийгээ нэгтгэж ерөнхий тайлан хийх зэрэгт хэрэглэнэ.

Хүснэгт байгуулах

Тус програм нь маш том хэмжээний электрон хүснэгтээс ажлын хуудас нь тогтох бөгөөд түүнийг хэвлэх боломжтой. Хүснэгт нь ямарч хэлбэр дизайнтай байж болно. Тус програм дээр байгаа электрон хүснэгт нь хэвлэхэд гардаггүй. Тиймээс хэвлэхэд гарах ёстой шугам хүснэгтийн хүрээг тодруулан байгуулах ёстой. Үүний тулд электрон хүснэгтээс хүснэгт болгох буюу хүрээг тодруулах мужийг тэмдэглээд тоон бүлэг хэрэглүүрийн borders сонгож тодруулна. Хүрээг тодруулхаас гадна буцаагаад электрон хэлбэрт оруулах мөн хүрээний тодорхой нэг талыг нь тодруулах хүрээний өргөн нарийн хэлбэр өнгө зэргийг өөрчлөх боломжтой.

Багана мөрийн хэмжээг өөрчлөх ба бусад

Хүснэгтийн багана мөр нь ижил хэмжээтэй байдаггүй. Ялангуяа хүснэгтийн толгой хэсэг нь стандарт бус байх шаардлага гардаг. Үүний тулд 2 багана эсвэл 2 мөрийн дугаарын зааг дээр хулганы заагч байрлуулахад 2 тийш сумтай хэлбэр гарах бөгөөд тэр үед хулганаа чирэх замаар багана эсвэл мөрийн хоорондох зайг ихэсгэх багасгах үйлдэл хийнэ. Хүрээний хэмжээг өөрчлөх үед хулганы заагчийн дэргэд хэмжээ нь тоон утгаар илэрхийлэгдэж харагдана. Хүснэгтийн суурь өнгө хүснэгт дотор байгаа мэдээллийн хэлбэр хэмжээ байрлал зэргийг home/ font, alignment хялбар гүйцэтгэнэ. Хүснэгтийн суурь өнгийг fill color хэрэглүүр ашиглаж өөрчилнө. Alignment дотор байгаа командууд нүдэн дотор байгаа мэдээллийн байрлалыг тохируулахад хэрэглэнэ.

Нүд нэгтгэх

Хүснэгт стандарт бус 1 багана нь 2 багана болж хуваагдах эсвэл нэгтгэх шаардлага их гардаг. Нэгтгэхдээ нэгтгэх нүдээ тэмдэглээд home/alignment/merge cells

Number- тоон мэдээллийн форматыг сонгох 1 тоог он сар өдөр цаг кг гэх мэт

Alignment- нүдийг хэлбэршүүлэх нүдэнд бичсэн мэдээллийн мөр баганын байрлалууд

Horizontal – хэвтээ чиглэл

Left- нүдийг зүүн талд зэрэгцүүлэх

General- Урьдын байдал

Center- төвд бичих

Right – нүдийг баруун талд зэрэгцүүлэх

Fill-өргөнд тохируулан дүүргэх

Justify- 2 талд мэдээллийг тэгшлэх

Center across selection- хэдэн нүд дамжуулан голлуулах

Vertical- босоо чиглэл

Top- дээд хэсэг

Bottom- доод хэсэг

Text control:

Wrap text – өргөний хэмжээнээс үл хамааран мөрүүдэд хувааж бичих

Shrink to fit – өргөний хэмжээнээс үл хамааран жижгэрүүлэн багтаана

Orientation- хэвтээ босоо хэдэн градусын налуутай бичих

Merge cells- нүднүүдийг нэгтгэх

Font-шрифтийн төрөл хэлбэр хэмжээ өнгийг тохируулна.

Border- шугамын хэлбэр сонгох

Fill-суурь өнгийг сонгох

Томъёо бичих арга

Математикийн 4 үйлдлийг хийх боломжтойгоос гадна олон төрлийн функц ажиглаж тооцоо хийх. Тогтмол тоон дээр үйлдэл хийхдээ тоон товчлуурыг хэрэглэх ба үр дүнг гаргах нүдэнд курсор байрлах ёстой. Эхлээд тэнцүүгийн тэмдэг тавьж дараа нь бодох тоог үйлдлийн тэмдгийн хамт оруулаад enter дарна.

Томъёо бичихдээ:

Үр дүнг харах нүдэнд курсорыг тавих

Нүдний хаягийг зөв бичих

Томъёо бичсэн нүдэнд үсэг байхгүй байх

Функц ашиглах

Томъёо бичиж бодолт хийхэд зарим нэг бэлэн функцийг ашигладаг. Функцийн нэрийг шууд бичээд хэрэглэхээс гадна функцийг дундаж өөрийн ашиглах функцийг сонгож хэрэглэхийн тулд formulas/ insert function команд өгнө. Функцийн өгөгдөл нь нүдний хаяг байж болно. Үр дүнг гаргах нүдэнд хулганы заагч байрлуулж байх ёстой. Өргөн хэрэглэгддэг зарим нэг фүнкцүүд fact(хаяг)нд байгаа тооны пастериал. Fact (4) = 4x2x3x4

Log 10 хаяг 10 суурьтай лагерифм

Fact 10. (10) =1. Mod (хуваагддаг, хуваагч) үлдэгдэл олон mod (19, 6) =1

Sin (хаяг) синус функциин утга

Sin (1) =0

Coos (хаяг) косинус функциин утга

Cos (0) =1 Sqat (хаяг) квадрат язгуур гаргах

SQRT (36) =6

AVERAGE (муж)-иин өгөгдлиин дундаас AVERAGE (2H) = 6

Sum (муж)-ийн

SUM (2, 5, 6) =13

Exp (хаяг) E тоог X зэрэгт дэвшүүлэх

EXP (2) = 7, 38905

If Функцийн хэрэглээ

Математикийн функцүүдээс гадна логик статистик санхүүгийн гээд маш олон функц байдаг ба тэдгээрээс жишээ нь: if

Буюу логик функц

If (нөхцөл шалгах, үнэн бол худал бол) гэсэн хэлбэртэй. Энэ функцийг ямар нэг нөхцөл шалгаад үнэн бол үйлдэл хийнэ. Худал бол өөр нэг үйлдэл хийхэд зориулагдсан. If (A4>=60 тэнцсэн, тэнцээгүй A4 нүдэнд байгаа мэдээлэл нь 60аас их бусад нь тэнцүү бол тэнцсэн гэсэн үр дүн гарна. Харин тохиолдолд тэнцээгүй гэсэн үр дүн гарна. If (A8 > 80000, A8*20% A8+5000) энэ нь A8 нүдэнд байгаа мэдээлэл нь 80000аас их бол A8 эсрэг тохиолдолд А8 нүдний мэдээлэл дээр 5000 (+) үйлдэл хийнэ.

График байгуулах

Format selection – графикийг бүхэлд нь хэлбэршүүлэх

Insert – графикийн дотор зураг дүрс текст оруулах

Labels – графикийн тайлбар нэмэлт өгөгдлийг тохируулах

Axes – графикийн тэнхлэгийг хэлбэршүүлэх

Background – графикийн суурь өнгө загвар тохируулах

Analysis – өгөгдөлд дүгнэлт тавих

Бүрдүүлэгч элэмент дээр хулганы баруун товч дарж нээгдэх цонхноос Shortcut menu ашиглан тухайн элементтэй холбоотой бүх төрлийн командыг ашиглаж болно. Хэлбэршүүлэх үйлдлийг format цэснээс хийнэ. График бүрдүүлэгч багана сонгож хулганы баруун товч дарж format data series командыг өгнө. Нээгдэх цонх нь fill, border, color, border styles, shadow, 3D format гэсэн хэсгүүдтэй. Хэлбэршүүлэх format сонгоход тэнхлэгийн авах утга дээд доод хязгаар давтамж зэргийг өөрийн боломжит хэлбэрээр тохируулж болно.

Өгөгдлийг эрэмбэлэх шүүлт хийх

Тус программын нэг чухал зүйл бол өгөгдлийн бааз шинээр үүсэх тэдгээрийг боловсруулах. Ямар нэг мэдээлэл агуулсан асар том хүснэгт хийсэн гэж санахад тэдгээрээс мэдээлэл хялбар олох эрэмбэлэх зэрэг нь хөдөлмөр их хөнгөвчилдөг байна. Home sort and filter –sort A to Z өсөхөөр sort Z to A буурахаар эрэмбэлнэ. Давхар эрэмбэ үүсгэхээр бол Custom sort. Шүүлт хэрэглэхдээ home sort and filter-filter. Хүснэгтийн багана бүрийн толгой дараах өгөгдөл сонгох хэсэгтэй болно. Шүүлтийг давхар хэрэглэхийн тулд өөр баганын дээд толгой хэсгээс дахин сонголт хийнэ. Шүүлтгүй анхны хэлбэрт шилжүүлэхийн тулд clear filter команд сонгоно.

Page break preview – хуудас таслах

File page set up-хэвлэх үйлдэлийг тохируулах

File print preview-хэвлэх байдлыг харах

File print-жагсаалтыг хэвлэх

Санхүүгийн фүнкцүүд

Өнөөгийн үнэ цэнийг тооцох (pv)функц : банкны санал болгож байгаа зээлийн хүү, хугацаа болон өөрийн жил бүр төлж чадах мөнгөний хэмжээгээ мэдэж байгаа тохиолдолд хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг pv функцийг ашиглаж мэднэ.

PV (mate, periods, payment) үүнд: rate – тухайн зээлийн туршид мөрдөгдөх хүү, periods-зээлийн хугацаа, payment-нэг удаагийн төлбөрийн хэмжээ

Ирээдүйн үнэ цэнийг тооцох (fv) функц ; хөрөнгө оруулалтын хамгийн чухал утга нь ирээдүйн үнэ цэнэ юм. Ямар нэг хөрөнгө оруулалтын зорилго нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаагаар байршуулаад (өнөөгийн үнэ цэнэ) хугацааны эцэст илүү их мөнгөтэй болох (ирээдүйн үнэ цэнэ) явдал

Fv-rate, periods, payment үүнд rate тухайн хөрөнгө оруулалтын хугацааны туршид мөрдөгдөх тогтмол хүү

Periods-хөрөнгө оруулалтын хүү бодогдох хугацааны давтамж

Payment-хугацааны давтамжид нэмж байршуулах мөнгөний дүн.

Математик ба статистикийн функцууд

Excel программд математикийн, тригинометрийн ба статистикийн олон функцууд байдаг.

Round функц бутархай тооны утгыг нарийвчилж оронг дэвшүүлж боддог. Бутархай хэсгийн орны тоо тэгээс их байвал таслалын ард уг тоотой тэнцүү бутархайн орон дэвшигдэж үүснэ. Тэгтэй тэнцүү үед бутархай тоо бүхэл тоонд дэвшигдэнэ.

Бутархай хэсгийн орны тоо нь тэгээс бага байвал бутархай усдаж уг тоотой тэнцүү хэмжээний тэгээр төгссөн бүхэл тоо болж илэрхийлэдэнэ

Round, number, num, digits

Date and time функцууд

Date функц-он сар өдөр

Date-year, month, day

Weekday функц- долоо хоногийн ямар гариг гэдгийг тоогоор илэрхийлдэг. Жишээ нь Sunday-1, Monday-2, Saturday-7.

Weekday функцийг ашиглахаас гадна ddd, dddd гэсэн хэрэглэгчийн формат үүссэн гаригуудыг дүрсэлж болно

Weekday (date-value)

Time функц гэдэг нь цаг минут секунд гэсэн гурван тусдаа хувьсагч агуулсан хугацааны утгыг дүрслэнэ. Hour нь О-25, minute нь О-59, second нь О-59 гэсэн утгуудыг авна. Хугацааны хоёр утгын хооронд өнгөрсөн цаг хугацааг харуулахад энэ функцийг ашиглана

Time (hour, minute, second).

Текстэн функцууд

Текстэн функцууд өгөдлүүдийн тэмдэгтүүдийг тоолох, харьцуулах, хөрвүүлэх, хэвшүүлэх, салгаж тавих, нэгтгэх үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Searched функц; текстэн дундах тэмдэгтийн байрлалйг тоогоор илэрхийлж олно.

Search(fina; teht; liath- teht;start)

Len функц, текстэн утгыг тодорхойлоно. Өөр өөр хэлбэр тест дэх тэмдэгтүүд ба хоосон зайг тоолж гаргана. Ж нь : =(АВС) функцийн үр дүн 3 гэж гарна

Len (text)

Компьютэрийн вирус

Компьютэрээ вирусны эсрэг Norton antivirus Kaspersky 8 eset nod 32 зэрэг хамгаалалтын програм суулгах хэрэгтэй. Нэгийг нь л суулгах боломжтой. Давхар суух боломжгүй байдаг. Вирус нь байнга шинэчлэгдэж шинэ шинэ вирус гардаг. Интэрнэт ба сүлжээ нь олон компьютэрүүд холбогдож байгаа учир вирус тараах их боломжтой болдог. Сүлжээний вирусээс хамгаалах nealtsuite Norton antivirus зэрэг програмуудыг өөрийн компьютэртээ суулгаж хэрэглэх хэрэгтэй байдаг. Компьютэрт үйлдлийн системийг шинээр суулгасны дараа хамгийн түрүүнд вирусны эсрэг програм суулгах хэрэгтэй.

Вирусны халдварлах зам

1. Floppy, flash зэрэг дискүүдээр файл зөөхөд

2. Интэрнэт E-mail ашиглах

3. Сүлжээгээр мэдээ дамжуулахад халдварлана.

Norton antivirus

Norton antivirus програмыг анх symantic компани үйлдвэрлэсэн. Жил бүр нэмэлт өөрчлөлт хийж шинэчлэгдсэн. Суулгаж дуусаад интэрнэтээс заавал update буюу шинэчлэх хэрэгтэй. Учир нь таны суулгасан програм 2011 оны 12 сарын 2нд үйлдвэрлэгдсэн бол 12 сарын 2ноос өмнөх вирусуудыг эмчлэх, хайж олох, устгах чадвартай. Харин тухайн өдрөөс хойшхи шинэ вирусыг таньж чадахгүй. Update гэдэг нь програмыг шинэчлэн шинэ вирусыг таних чадвартай болж байгаа юм. Үүнийг ойр ойрхон шинэчлэх хэрэгтэй.

Norton antivirus update татах

Update хийхийн тулд интэрнэтэд холбогдсон компьютэр байх хэрэгтэй. Үүнийг хийх 2 алхам байдаг.

1-р алхам програм руу орж live update. Symantic компаниас гаргаж байгаа update болгоныг цаг алдалгүй шууд автоматаар хийнэ.

2-р алхам update хийхэд зориулагдсан website ажиглана. Интэрнэтэд холбоогүй компьютэрт тохиромжтой. Интэрнэтэдд холбогдсон компьютэрээс update хийх файлыг татаж авна. Тус файлаа Norton antivirus програм суулгасан компьютэрт суулгаж update хийнэ. Татаж авсан файлаа дахин ашиглах өөр компьютэрт суулгаж болно. www.symantic.com гэсэн албан ёсны бүх төрлийн update файл татдаг website байдаг. Тус website руу орж download хэсгээс virus definitions сонголт хийнэ. Улмаар Norton antivirus програмын бүх хувилбаруудыг update файлаас татах боломжтой. Татсан файлаа Norton antivirus програм суусан компьютэр дээр шууд ажиллуулна. Энэ файлыг 14 хоногт нэг удаа татаж ажиллуулах хэрэгтэй. Тус файлыг зөөвөрлөх өөр компьютэр дээр ажиллуулах бүрэн боломжтой.

Kaspersky antivirus

Интэрнэтэд холбогдсон компьютэр бол өөрөө автоматаар Update хийдэг. Интэрнэтэд холбогдоогүй бол өөр тохиргоо хийнэ. www.kaspersky.com хаягнаас update бүхий файлыг татаж авна.

Update файл нь 3 янз байдаг.

1. Cumul – өнөөдрийг хүртэл бүтэн update файл

2. Weekly – өнгөрсөн долоо хоногийн update файл

3. Daily – сүүлийн өдрийн update файл

Баримт бичиг үйлдэх арга

2014 оны 03-р сарын 29 Нийтэлсэн badmaa

Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хєтєлж явуулах, нягтлан боловсруулах, тєлєвлєх vйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хєтєлж явуулахын тулд тvvнд тавигдах шаардлагууд байдаг.
Vvнд:
1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
2. Баримт бичгийн бvрдэл
3. Бvрдлvvдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, тvvнд тавигдах
шаардлага
4. Албан бичгийн найруулагын vvрэг зэргийг анхаарах

1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт

Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм хэмжээ, дvрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бvхий байгууллага баталдаг. Стандарт нь баримт бичгийн хувьд удирдлагын vйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бvртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж тєрєлжvvлэх, хэрэг болгон бvрдvvлж байх тухай шаардлагыг хангасан байх ёстой. Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мєрдvvлэх явдал нь хэд хэдэн хvчин зvйлvvдийн шаардлагаас бий болдог.
Vvнд:
- Баримт бичгийг хуулийн хvчинтэй байлгах
- Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мєрдvvлэх
- Баримт бичгvvдийг эмх цэгцтэй байлгах
- Тодорхой нэг системд хамаарах баримт бичгvvдийг нэгдсэн нэг загварт оруулах
- Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зєв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бvрдvvлэх
- Удирдлага, албан байгууллага, хувь хvмvvсийн хоорондын vйл ажиллагааг хєнгєн шуурхай гvйцэтгэж явуулах
- Баримт бичгийг хуурамчаар vйлдэж, ашиглахаас сэргийлэх
- Албан бичиг, баримтыг зохиож, хєтлєх бvх нийтийн соёлыг хэвшvvлэх зэрэг болно.

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван vндсэн бvтэцтэй.
1. Баримт бичгийн нэр тєрєл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бvрдлvvд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бvрлvvдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002

Баримт бичгийн стандарт, түүний бүтэц, агуулга, ач холбогдол

Баримт бичгийг албан хэрэг хөтлөлтийн явцад зөв зохиож бүрдүүлэх, тэдгээрийн хуулийн хүчинтэй байдлыг хангах, мэдээлэл солилцох ажлыг шуурхай зохион байгуулахын тулд баримт бичигт байх бүрдлүүд, түүний агуулга хэлбэрийг нэгдсэн нэг хэв загварт оруулах шаардлага тавигддаг. Дээрх зорилтыг шийдвэрлэх үндсэн арга зам нь баримт бичгийн стандарт гаргаж, улсын хэмжээнд нэгдсэн журмаар мөрдүүлэх явдал юм. Баримт бичгийг стандартчлах нь түүнийг нэгдсэн хэв загварт оруулах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь баталгаажуулж байгаа хэлбэр юм.

Баримт бичгийн стандарт гэдэг нь: баримт бичгийн бүрдлүүд болон хэвлэмэл хуудсанд тавигдах нэгдмэл шаардлагыг тогтоож, улмаар улсын хэмжээнд нэг мөр журамлан явуулах зорилгоор гаргасан эрх зүй техникийн шинжтэй баримт бичгийг хэлнэ.

Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандартыг 1989 онд анх удаа боловсруулж 1990 оны 1 сарын 1-ээс эхлэн улс даяар мөрдүүлжээ. 1996 онд дээрх стандартыг шинэчлэн боловсруулсан ба 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Стандартчлал, хэмжил зүйн Үндэсний төвийн зөвлөлийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17-р тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Үндэсний архивын газраас хариуцан боловсруулсан баримт бичгийн цуврал стандартуудыг шинэчлэн баталж, 2002 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нийтээр дагаж мөрдүүлэхээр заасан юм. Энэ стандарт нь удирдлагын үйл ажиллагааг мөрдүүлэх явцад үүсч хөтлөгдөх захирамжлалын, зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны шинжтэй баримт бичгийг хамаарна. Стандартад тусгагдсан нэг шинэлэг Үзэл санаа бол удирдлагын үйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийг мэдээлэл – тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлага юм.

Баримт бичгийн шинэ стандартын үндсэн зорилго нь албан баримт бичиг зохиож бүрдүүлэх, хэвлэмэл хуудас хэрэглэх талаар улсын хэмжээнд нэгдсэн журам тогтоож мөрдүүлэх явдал юм. Баримт бичгийн шинэ стандартыг мөрдүүлэх нь баримт бичиг зохион үйлдэх, бүрдүүлэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шуурхай, цэгцтэй болгох, баримт бичгийн хуулийн хүчинтэй байдлыг хангах, мэдээлэл – лавлагааны ажлыг боловсронгуй болгох зэрэг олон талын ач холбогдолтой. Баримт бичгийн цуврал стандартыг шинэчилж байгаа нь төрийн албан хэрэг хөтлөлтиллйг боловсронгуй болгох талаар өнөөгийн шатанд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний нэг хэсэг юм. Стандартыг боловсруулахдаа албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн шаардлагыг тусгахыг эрмэлзсэн юм.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 01.140.20.

Баримт бичиг.

2-р хэсэг. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавих шаардлага

Documentation.

Part 2. Completions and requirements of managerial records

MNS 5141 : 2002

MNS 6.01.2 : 2000-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний төвийн Зөвлөлийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2002 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө..

МNS 5140 : 2002, Баримт бичиг. 1-р хэсэг: Баримт бичгийн нэр, төрөл,

тодорхойлопт;

МNS 5142 : 2002, Баримт бичиг. 3-р хэсэг: Баримт бичгийн хэвлэмэл хуудас,

тэдгээрийн эх загварт тавих шаардлага;

ISO 5127 : 2001 (Е)-Мэдээлэл ба баримт бичиг. Нэр томъёо;

ISО 8439 : 1990. Хэвлэмэл хуудас. Тэдгээрт тавих шаардлага;

MNS 1-2 : 2000. Монгол улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандарт боловсруулах арга зүй;

MNS 1-3 : 2000. Монгол улсын стандартчиллын тогтолцоо. 3-р хэсэг: Стандартын бүтэц, бичлэг;

4. Нэр томъёо, тодорхойлолт

Энэ стандартад МNS 5140 : 2002 стандартад заасан нэр томъёо, тодорхойлолтыг хэрэглэсэн.

1. Хэвлэмэл хуудсанд төрийн сүлд, соёмбыг дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан сүлдний тэг харьцаа, соёмбоны нэгж хэмжээсийг чанд баримтална.Төрийн сүлд, соёмбо дүрсэлсэн хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдэг дүрслэхгүй.

2. Зохион байгуулалт-захирамжлал, мэдээлэл-лавлагааны баримт бичгийг МNS 1103-89 стандартын дагуу АЗ (297x420 мм), А4 (210x297 мм), А5 (148x210 мм) стандартын хэмжээтэй бичгийн цаасан (цаашид “хуудас” гэх) дээр үйлдэнэ.

3. Баримт бичигт сайн чанарын цагаан өнгийн, 80-90 г/м2 нягтшилтай бичгийн цаас хэрэглэх бөгөөд тухайн үеийн хэвлэлийн технологид гарах өөрчлөлт үүнд хамаарахгүй.

4. Төрийн сүлд, соёмбо дүрсэлсэн хэвлэмэл хуудсыг зөвхөн хэвлэлийн аргаар бэлтгэнэ.

5. Захирамжлалын болон удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн бүрдлүүдийг хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар хэвлэнэ.

6. Байгууллага, түүний зохион байгуулалтын нэгж , албан тушаалтны албан бичгийн хэвлэмэл хуудсанд бүрдлүүдийг хажуугийн байрлалаар хэвлэнэ.

7. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсыг төрийн захиргааны байгууллагын тогтоол, тушаал, захирамжид хэрэглэнэ.

8. Удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсыг улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан шаардлага, мэдэгдэх хуудас, шүүх, прокурорын байгууллагын шийдвэр зэрэг баримт бичигт хэрэглэнэ.

9. Албан бичгийн хэвлэмэл хуудас нь байгууллагын, албан тушаалтны гэсэн нэр төрөлтэй байна.

10. Байгууллагын хэвлэмэл хуудсыг байгууллага, зохион байгуулалтын нэгжийн албан бичигт хэрэглэнэ.

11. Албан тушаалтны албан бичгийн хэвлэмэл хуудсыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны албан бичигт хэрэглэнэ.

12. Удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь үндсэн 01, 04, 07, 08, 09 дүгээр бүрдлүүдийг агуулна.

13. Төрийн байгууллагын онцлогоос хамаарч, удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь зөвхөн 01, 03, 09 дүгээр бүрдлүүдтэй байна.

14. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудас нь 01, 03, 04, 07, 08, 09 дүгээр бүрдлүүдийг агуулна.

15. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 14 дүгээр бүрдлийн байрлалын хязгаарын тэмдгийг хэвлэлийн аргаар тавина.

16. Албан бичгийн хэвлэмэл хуудас нь 01, 02, 03, 05, 06, 07, 08, 09, 10 дугаар бүрдлүүдийг агуулна.

17. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд 07, 08, 10, 12, 14 дүгээр бүрдлүүдийн байрлалын хязгаарын тэмдгийг хэвлэлийн аргаар тавина.

18. Гадаад албан бичгийн хэвлэмэл хуудсанд 03 дугаар бүрдлийг англи хэл дээр эсвэл шаардлагатай тохиолдолд НҮБ-ын албан ёсны аль нэг хэл дээр бичих бөгөөд 05, 09 дүгээр бүрдлийг латин үсгээр галиглаж бичнэ.

19. Захирамжлалын, албан бичгийн болон удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01 дүгээр бүрдлийг 03, 04 дүгээр бүрдлүүдийн дээд талд голлуулан байрлуулна.

20. Аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь албан бичгийн хэвлэмэл хуудсанд 02 дугаар бүрдлийг 03 дугаар бүрдэлтэй зэрзгцээ буюу дээд талд нь байрлуулж болно. Гадаадын хөрөнгө оруулалттай буюу гадаадын байгууллагатай өргөн харилцаатай аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь хэвлэмэл хуудсан дахь “байгууллагын нэр” бүрдлийг 2 хэл дээр хэвлүүлж болно.

21. Хэвлэмэл хуудсанд байгууллага, хуулийн этгээд нь өөрийн нэрийн дээд талд харьяалах дээд байгууллагын нэрийг бичих бөгөөд "харьяа" гэсэн үг хэрэглэхгүй.

22. Аж ахуйн нэпж хуулийн этгээд нь өөрийн дүрэмд хэвлэмэл хуудас хэрэглэх, түүнд бэлгэдэлийн болон барааны тэмдгээ байрлуулах асуудлыг тодорхой тусгасан байна.

23. Баримт бичгийн бүрдлүүдийг хуудсанд байрлуулахдаа олон улсын стандартын дагуу бичгийн машины нэг үсгийн тэмдэгтийг 2.54мм, мөр хоорондын зайг 1-ээр авахад 4.25мм байхаар тооцно.

Хэвлэмэл хуудсанд бүрдлүүдийг компьютерийн тусламжтай байрлуулахдаа компьютерийн үсгийн тэмдэгт нь бичгийн машины үсгийн тэмдэгтээс зөрж байх тохиолдолд бүрдлүүд, тэдгээрийн хоорондын зайг мм-ээр нарийвчлан хэмжиж тохируулна.

Цаасны захын зай

Бүрдлийг байрлуулах талбайн захын шугам,

/мм-ээр/

АЗ

А4

А5

Дээд захаас

20+5

20+5

20+5

Доод захаас

15+5

15+5

15+5

Зүүн захаас

30

30

30

Баруун захаас

15+5

15+5

15+5

Дээд захаас

20+5

20+5

20+5

Доод захаас

15+5

15+5

15+5

Зүүн захаас

15+5

15+5

15+5

Баруун захаас

30

30

30

6.3. Баримт бичгийг зохион үйлдэхэд бичвэр боловсруулах Word программын 6.0-гаас дээш хувилбарыг ашиглан Аrial mon 10, 11, 12, Times New Roman 11, 12, 14, Courier Mon 11, 12, 14, Times Mon 11, 12, 14-тын хэмжээтэй үсэг хэрэглэнэ.

6.4. Баримт бичгийн бичвэрийг А4 хэвлэмэл хуудсанд бичихдээ мөр хоорондын зайг 1.5-аар, А5 хэвлэмэл хуудсанд зайг 1-ээр авч бичнэ.

6.5. Баримт бичгийн бүрдэл хэд хэдэн мөрөнд бичигдэх тохиолдолд мөр хоорондын зайг 1-ээр авна.

6.6. “Харилцагч байгууллагын нэр, хаяг”, “Баталсан тэмдэглэл”, “Хавсралтын тухай тэмдэглэл”, “Зөвшөөрсөн тэмдэглэл” бүрдлүүдийн мөр хоорондын зайг 1-2-оор авч байрлуулна.

6.7. Байгууллагын хаягийг хэвлэмэл хуудсанд 5 хүртэлх мөрөнд, мөр хоорондын зайг 1-ээр авч хэвлэнэ.

6.8. “Гарын үсэг” бүрдлийг бичвэрээс мөр хоорондын зайг 3-5-аар авч байрлуулна.

6.9. Хоёр ба түүнээс дээш хуудастай баримт бичгийг хоёрдугаар хуудаснаас эхлэн араб тоогоор дугаарлана. Дугаарыг хуудасны дээд захад голлуулан байрлуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

2014 оны 03-р сарын 29 Нийтэлсэн badmaa

Агуулга

v Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэн бэ?

v Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай ойлголт

v Монгол улсын хагжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

v Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламж болон засгийн газраас явуулж буй үйл ажиллагаанууд

v Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр гэж юу вэ?

v Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломжийн талаарх мэдээлэл, судалгаа

v Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх статистик тоо баримтыг график, хүснэгтээр илэрхийлсэн байдал

Оршил

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогын улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн тодорхойлолт. Хэдий тодорхойлолт нь энэ боловч яг үнэндээ тэдэнд бусад эгэл жирийн хүмүүстэй адил мөр зэрэгцэн алхаж, нийгмийн бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцох гэсэн хүсэл байдаг нь мэдээж. Гэтэл Монгол улсын хувьд энэ боломж даанч хязгаарлагдмал. Энгийн жишээ дурьдахад л Улаанбаатар хотод хараагүй иргэд гудамжаар амар тайван алхах ямар ч баталгаа алга. Сүүлийн үед олон улсын стандартын дагуу тэдэнд зориулсан тусгай замыг барих болсон ч энэ нь бас л чанарын шаардлага хангахгүй байна гэх мэт маш олон асуудал дагуулж байгаа. Энэ бол наад захын асуудал. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цаана дан ганц харааны бэрхшээлтэй иргэд биш маш олон төрлийн өвчинтэй олон мянган хүмүүсийн амь амьдрал, эрх ашиг яригдана. Миний бодлоор манай улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад энэ тал дээр арай л бага анхаарал хандуулж байна уу даа гэж бодогддог. Хуулиндаа хэдий тэднийг нийгмийн бүхий л арга хэмжээнд алагчлалгүй оролцох эрхтэй гэж заасан байдаг ч бодит байдал дээр тийм байж чаддаггүй. Тэгэхээр цаасан дээр бичсэн зүйлсээ бодит болгох нь хамгийн чухал.

Ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох боломж ямар байгаа талаар болон тэдний эрх хаана зөрчигдөж байгаа талаар, мөн тэд ямар зүйл дээр давуу эрх эдлэх ёстой гэх мэт зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэсэн бие даалтын ажлаа танилцуулъя.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэн бэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогын улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг хэлнэ.

Манай улсын нийт хүн амын 2.8 хувь буюу 120 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 55.2 хувь нь эрэгтэйчүүд, 44.8 хувь нь эмэгтэйчүүд, 35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгаан буюу ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд байдаг байна. Хөдөлмөрийн насны 42645 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Тэгвэл үүнээс нийслэл хотод маань 77404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн албан ёсны тоо баримт байдаг байна. Үүнийг өвчиний шалтгаан тус бүрээр нь ангилан доорх графикаар харуулав. Энэхүү графикаас харахад нийслэлд амьдардаг нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань бараг ихэнх хувь нь тулгуур эрхтний бэрхшээлтэй байгаа нь харагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголт

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж хууль тогтоомжоор баталгаажигдсан тусгай эрх байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Харин эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх арга зам нь ялгаатай бөгөөд тусгай орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн шаардлагатай.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд байнга хамрагдаж чаддаггүй ямар ямар төрлийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй вэ?

ь Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах

ь Нийгмийн халамжийн тэтгэвэр авах

ь Нөхцөлт мөнгөн тэтгэмж авах

ь Тусламж, хөнгөлөлт эдлэх

ь Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах

ь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах

ь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдах

ь Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах

ь Боловсрол, соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар тохиолдолд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүсэх вэ?

¾ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй байх

¾ Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон байх

¾ 16 ба түүнээс дээш насанд хүрсэн байх

Иргэн дээр дурьдсан болзлыг зэрэг хангасан нөхцөлд нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэдэн жил шимтгэл төлж ажилласан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?

Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн байх

Эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 6 жилд нь шимтгэл төлсөн байх

Дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь баталгааждаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс ямар ямар тусламж, хөнгөлөлт үзүүлдэг вэ?

· Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох

· 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох

· Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох

· 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох

· Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тусгай сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх

· Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох

· Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх

· Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх

· Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох

· Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх

· Бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих

шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох

· Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох

· Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг ч энэ нь иргэдэд төдийлөн 100% хүрч чаддаггүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэх, амьдралын итгэл үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдийг олж илрүүлэн нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчлах, танин мэдүүлэх зорилгоор өрхөөр явж иргэн бүртэй биечлэн уулзаж, санал асуулгаар хэрэгцээний судалгаа гарган, иргэн бүрийг анкетжуулан дүүргийн хэмжээний мэдээллийн санг шинэчилж бүрдүүлэх зэрэг маш олон арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай байгаа юм. Учир нь эдгээр ажлуудыг цогц байдлаар нь хийж гүйцэтгэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрахаас гадна цаашлаад нийгмийн оролцоо сайжирснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар ч зүйлд санаа зоволгүй амар тайван амьдрах орчин бүрдэнэ гэсэн үг.

Доорх хүснэгтээр Монгол улсын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь ямар төрлийн өвчнөөс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болсон, мөн хэдээс хэдэн насны хүмүүс голчлон энэ төрлийн өвчнөөр өвчлөх магадлал их байгаа зэрэг мэдээллүүдийг дэлгэрэнгүйгээр нь харуулахыг зорилоо. Үүнээс харахад 36-60 насныхан бусад хүмүүсээс илүү энэ төрлийн өвчнөөр өвчилсөн байгаа нь харагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр

Хүүхэд

Залуус

Насанд хүрэгчид

Хөгшчүүд

Нийт (хүйсээр)

Бүгд

0-5 нас

6-15 нас

16-35 нас

36-60 нас

60-аас дээш

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Хараа

127

154

615

642

1727

1753

3256

2731

2044

2281

7769

7563

15331

Сонсгол, хэл яриа

183

189

753

721

2103

1986

2940

2988

1593

1690

7572

7574

15146

Хөдөлгөөн

371

401

902

941

2799

2249

4791

3544

1586

1840

10449

8975

19434

Унадаг татдаг

139

158

456

598

1437

1376

1675

1331

261

265

3969

3738

9697

Сэтгэцийн өвчин

47

61

277

329

1883

1633

2213

2105

573

613

4991

4740

15734

Оюун ухаан

185

152

687

761

2145

2129

1891

1934

345

335

5153

5341

13574

Хавсарсан бусад

277

284

631

757

3663

3362

8271

7983

2119

1883

14963

14478

29341

Нийт

1329

1409

4321

4759

15758

14488

25038

22617

8531

8905

54967

52178

118257

Үүнээс шинээр илэрсэн ХБХ

115

144

228

232

492

465

814

601

315

401

1969

1843

3813

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зорилгоор засгийн газраас дараах арга хэмжээнүүдийг авч байна. Үүнд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 216 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр баталсан билээ. Италийн Засгийн газрын бус АИФО байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд тулгуурлан сэргээх засах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах үйл ажиллагаа нь зөвхөн аль нэг салбарын бус, харин олон салбарыг хамарсан цогц ажиллагаа мөн. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг зөвхөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулан хэрэгжүүлэх нь хэтэрхий өрөөсгөл зүйл юм. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог жигд, хүртээмжтэй болгох, бүх салбарын хамтын ажиллагаа, оролцоог хангасан эрх зүйн үндэслэл бүхий үндэсний хэмжээний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлвэл илүү үр дүнд хүрнэ гэж би бодож байна.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Оролцоог бодит болгоё” аян

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яамнаас жил бүр уламжлал болгон “Оролцоог бодит болгоё” сарын аяныг зохион байгуулдаг билээ. Энэхүү аян нь хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зарласан хөгжлийн бэрхшээлтэй иргэний бизнес төслийн 2013 оны шалгаруулалтанд  21 аймаг, 9 дүүрэгт нийт 1256 төсөл шалгаруулж 1.668.600.000 төгрөгний санхүүжилт олгон, 2688 ажлын байр бий болсоноос 1456 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон тоо баримт байна.

Доорх графикаас харахад Монгол улсын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэн хагас нь л өөрсдийгөө дайчлан ямар нэг ажил хийх сонирхолтой байдаг нь харагдаж байна. Гэтэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллах нөхцөл боломж, эрхийг нь улсаас тусгайлан олгосон байдаг байна.

 Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2012 оны 5 сарын 29-ны өдөр баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 33 төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгжид 759395.000 мянган төгрөгний санхүүгийн дэмжлэгийг 2 үе шаттай олгоод байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Төв, Архангай аймгуудад хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд авч буй тайлан мэдээгээр 133 иргэн ажлын байртай болсоноос 114 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байртай болсон байна. Нийт 2.427.995.000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээнд хамрагдах сонирхол, бэлэнчлэх сэтгэлгээ их байгаагаас тэдэнд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан хөгжүүлж амьдрах идэвх, чармайлт хангалтгүй байна.  
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хязгаарлагдмал чадавхи боломжийг ойлгож хүндэтгэх, онцлог хэрэгцээнд нь тулгуурласан үйлчилгээг сайжруулах замаар тэднийг дэмжин хөгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх шаардлагатай байна. Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх замаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаагаараа нийгмийн хамгаалал, аж байдалд нь түлхүү анхаарсан өмнөх хөтөлбөрөөс ялгаатай.

Дүгнэлт

Дээрх мэдээллүүдийг дүгнэж хэлэхэд Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, мөн тэдний нийгэмд эзэлж буй байр суурь хангалттай түвшинд биш байгаа нь харагдаж байна. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээнүүд ихээр зохиогдож, энэ төрлийн байгууллагууд ч өмнөхөөсөө нэмэгдэж байгаа нь сайшаалтай зүйл хэдий ч үүнийгээ дагаад сөрөг хандлагууд ч мөн ажиглагдах болсон. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж ашгийн төлөө байгууллага байгуулан ажилладаг газрууд олноор бий болсон байх жишээтэй. Энэ бол буруу зүйл. Нөгөө талаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох эрүүл хүмүүсийн дунд байлгаж, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зориулалтын сургууль цэцэрлэгт нь явуулахаас илүү энгийн сургууль, цэцэрлэгт хамрагдуулж, аль болох нийгмийн бүхий л үйл ажиллагаанд жирийн хүүхдүүдийн адил оролцуулж байх нь тухайн хүүхдийг өөртөө итгэх итгэлтэй болгох, цаашлаад нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай бие хүн болон төлөвшихөд нь маш том түлхэц болж өгнө гэж би боддог. Энэ нь нэг талаараа бага зэргийн сөрөг зүйлсийг дагуулах хандлагатай ч энэ нэг их удаан үргэлжилдэггүй гэдгийг эцэг эхчүүд маань ойлгох нь чухал. Гэтэл ихэнх эцэг эхчүүд бага зэргийн хүндрэлээс болоод хүүхдийнхээ бүхэл бүтэн ирээдүйг ч сүйрүүлэх зүйл хийж байгаагаа ойлгодоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд өөрсөдтэйгээ нэгэн ижил хүүхдүүдтэй хамт суралцаж, тоглож наадаж өсөх нь илүү амар хялбар байдаг учраас тэр. Дээр дурьдсанчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахын тулд дан ганц төр засаг гэлтгүй хувь хүн бүр сэтгэл гарган оролцох хэрэгтэй.

Ашигласан материал

§ www.1212.mn

§ Монгол улсын статистикийн эмхэтгэл 2012

§ www.nso.mn

§ Монгол улсын хөдөлмөрийн төв биржийн цахим лавлах

§ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр

тайлан бичих заавар

2013 оны 12-р сарын 20 Нийтэлсэн badmaa
Танилцах дадлагын тайлан хамгаалах тухай

Танилцах дадлагын тайлан хамгаалах тухай

1. Дадлагын ажлын тайлан нь тухайн оюутны дадлагын ажлын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг үнэлэх гол баримт болно.

2. Тайлангийн бүрэлдэхүүн

2.1 Тайлан нь дараах бүтэцтэй байх бөгөөд ажлын онцлогоос хамааран уг бүтцийг өөрчилж болно.

- Тайлангийн нүүр хуудас

- Агуулгын жагсаалт

- Ажлын төлөвлөгөө

- Байгууллагын танилцуулга

- Судалсан болсон гүйцэтгэсэн үндсэн ажлууд

- Дүгнэлт

- Байгууллагын тодорхойлолт

- Хавсралт

2.2 Тайлангийн нүүр хуудас. Нүүр хуудсан нь дадлагын ажлын бүтэн нэр, дадлага хийсэн байгууллагын болон удирдагчийн нэр ба гарын үсэг, оюутны нэр ба гарын үсэг, тайланг хүлээлгэн өгсөн огноо зэрэг мэдээллийг оруулна.

2.3 Тайлангийн агуулгын жагсаалт (гарчиг). Үндсэн хэсгүүдийн гарчгуудаас гадна

дэд гарчгуудыг оруулах шаардлагатай.

2.4 Ажлын ерөнхий ба дэлгэрэнгүй төлөвлөгөө. Ажлын ерөнхий төлөвлөгөө нь гүйцэтгэх ажлын ерөнхий агуулага байна. Энэ төлөвлөгөөг дадлага хийхээс өмнө боловсруулж тэнхимээр батлуулсан байна. Ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө нь ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр оюутны гүйцэтгэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөө байна. Уг төлөвлөгөөг оюутан нь удирдагчийн хамтаар дадлагын ажил эхлэхэд гаргана. Гүйцэтгэх ажлуудын жагсаалтыг хугацааны хамтаар оруулж, гүйцэтгэлийг удирдагчаар баталгаажуулсан байх шаардлагатай.

2.5 Дадлагын ажлын хураангуй. Энэ нь тухайн ажлын талаар бүрэн мэдээлэл өгч чадахуйц агуулга бүхий байвал зохино. Үүнд, дадлага хийсэн байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл, хугацаа, дадлагын ажлын зорилго, шийдвэрлэх асуудлууд, ашигласан аргачлал, технологи зэргийг оруулах шаардлагатай.

2.6 Судалсан болсон гүйцэтгэсэн үндсэн ажлууд Дадлагын ажлын хүрээнд тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байдал, уг зорилгоор хийсэн ажлууд, холбогдох шинжилгээ, зохиомж, асуудлыг шийдвэрлэх боломжууд, сонгосон арга технологи, асуудлыг шийдвэрлэхэд гарсан бэрхшээл зэргийг оруулна.


2.7 Дүгнэлт. Дадлагын ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, саналаа оруулна.

2.8 Дадлагын ажлын тодорхойлолт. Дадлагын ажил хийсэн байгууллага, удирдагчаас оюутны дадлагын ажлын үр дүнг тодорхойлсон тодорхойлолт байх бөгөөд гарын үсэг, тамгаар баталгаажуулагдсан байх шаардлагатай. Тодорхойлолт нь оюутны ажлын үнэлгээний нэг хэсэг учраас 1-2 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй, товч бөгөөд тодорхой, утга агуулга сайтай, тодорхой үнэлгээтэй байвал зохино.

2.9 Ашигласан материал. Гадаад ба эх хэл дээрх ном, гарын авлага, сайтуудын жагсаалт байна.

2.10 Хавсралт. Програмын код, график, тооцоо, хүснэгт, дадлагын гурвалсан гэрээ

зэргээс бүрдэнэ.

3. Тайлангийн загвар

3.1 Тайлан нь 20-иос доошгүй хуудастай байна.

3.2 А4 хэмжээтэй цаасан дээр үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1,5, зүүнээс 2, баруун, дээд, доод талаас 1,5 см зай авна

3.3 Тайланг үдэж хавтасласан байна.

3.4 Хуудсыг дугаарласан байна.

3.5 Хүснэгт, зураг диаграм нь нэр, дугаартай байна.

Тайлангийн хамгаалалт

Танилцуулга

Танилцуулгыг боловсруулахдаа илтгэл танилцуулга боловсруулдаг Microsoft PowerPoint зэрэг багц програмуудыг ашиглана. Танилцуулга боловсруулахдаа дараах зүйлд анхаарвал зохино. Үүнд:

- Цагийг хэмнэх үүднээс бэлэн загварыг шууд ашиглах

- Текст болон график дүрслэлийг хослуулан ашиглах

- Өгөгдлийг оновчтой дүрслэхийн үүднээс төрөл бүрийн хэлбэрүүдийг ашиглах

- Агуулгыг ойлгомжтой гаргахын үүднээс нэг слайд дээр 5-аас илүүгүй

асуудлыг оруулахаас зайлсхийх

- Агуулгандаа тохируулан өнгийг зохицуулан хэрэглэх

- Агуулга дахь онцлог зүйлийг тодотгож өгөх

- Мультимедиа хэрэгслэлүүдийг ашиглах

Хамгаалалт

Дадлагын ажлын хамгаалалт дээр оюутан 5 минутын танилцуулга хийж тайлагнана. Танилцуулга хийхээсээ өмнө нэг хуудсанд 4-8 слайд багтахаар хэвлэж, хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд тараана. Тайланг танилцуулахдаа дараах зүйлсийг баримталбал зохино. Үүнд:

- Тод бөгөөд сонсогдохуйцаар ярих

- Цээжлэлгүй, юм харж уншилгүйгээр энгийн байдлаар ярих

- Итгэлтэй, тодорхой ярих

- Ойлгомжтой ярих

- Сайн бэлтгэлтэй байх

- Хугацаандаа багтаан танилцуулах

Програм хангамжийн танилцуулга

Оюутан нь дадлагын ажлын хүрээнд програм хангамж боловсруулсан тохиолдолд програм хангамжийг компьютерт урьдчилан суулгаж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх шаардлагатай. Ажлын тайлангийн төгсгөлд програм хангамжаа 3-5 минутанд

танилцуулна


Тайланг дүгнэх

Комиссын гишүүд тайланг дүгнэхдээ дараах үзүүлэлтүүдийг голлон үзнэ.

- Тайланг бичсэн, танилцуулгыг бэлтгэсэн байдал

- Дадлагаар эзэмшсэн мэдлэг, чадвар ба танилцуулгыг хийсэн байдал

- Дадлагаар хийсэн ажлын онолын түвшин, практик ач холбогдол

- Байгууллага ба удирдагчаас өгсөн үнэлэлт

Комиссын гишүүдийн үнэлгээнүүдийн дундаж нь дадлагын ерөнхий оноо болно.

Дараах тохиолдолд оюутны дадлагын ажлыг хангалтгүй гэж тооцно. Үүнд:

- Дадлага хийгээгүй

- Хүндэтгэх бус шалтгаанаар хамгаалалтанд ороогүй.

- Тайланг хугацаандаа өгөөгүй.

- Ерөнхий оноо 60-аас бага

Жич: Хангалтгүй үнэлэлт авсан оюутан танилцах дадлагыг дараачийн хичээлийн жилд дахин хийнэ.

Тэтгэлэг

2013 оны 12-р сарын 17 Нийтэлсэн badmaa

Гарчиг: Европын холбооны санхүүжилттэй ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөр 2 дахь жилдээ зарлагдлаа

ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл явагдана.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

· Сүүлийн 5 жилд 12-оос дээш сарын хугацаанд Европын орнуудад ажиллаж, суралцаагүй байх. (3-р зорилтот бүлгийн хүмүүст хамаарахгүй)

· Erasmus Mundus Action 2 (EMA2) хөтөлбөр болон Erasmus Mundus External Cooperation Window (EMECW)-ний тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргаж байгаагүй байх

· Зорилтот бүлэг болон солилцооны хөтөлбөрийн шаардлагыг хангасан байх

· Хүлээн авагч их сургуулийн шаардлага хангах хэлний мэдлэгтэй байх

Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь ERASMUS MUNDUS-ын түнш их сургуулиуд бөгөөд зорилтот бүлэг 1-д хамрагддаг.

Тэтгэлгийн төрөл

Хамрагдах хүний тоо

Бакалаврын солилцоо TG1*

8

Бакалаврын солилцоо TG3*

7

Магистрийн солилцоо TG1

4

Магистр TG1

1

МагистрTG2*

1

Магистр TG3

3

Докторын солилцоо TG1

8

Докторын дараах TG1

5

Ажилтан TG1

10

Нийт

47

Target group (TG)-ийн ангилал

Target Group 1* (Зорилтот бүлэг 1)

Target Group 2* (Зорилтот бүлэг 2)

Target Group 3* (Зорилтот бүлэг 3)

GATE-ийн түнш Азийн их сургуулийн оюутан, багш

· Бакалаврын солилцоо

· Магистрийн солилцоо

· Магистр

· Докторын солилцоо

· Доктор

· Докторын дараах сургалт

· Ажилтнууд

GATE-ийн түнш их сургууль байдаг Азийн улсуудын их сургуулийн оюутан.

· Магистр

· Доктор

Хөгжиж буй, хүнд нөхцөл байдалд байгаа Азийн түнш улсууд.

Дүрвэгсдийн статустай

Арьсны өнгө, гарал угсаа, шашин шүтлэг, улс төр, үзэл бодлоор гадуурхагдсан

· Бакалаврын солилцоо

· Магистрийн сургалт

· Докторын сургалт

Энэ хөтөлбөрийг танилцуулах семинарыг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсээс зохион байгуулах ба сонирхсон хүмүүс ирж зөвлөгөө болон сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.

Семинарын товыг МУИС-ийн вэб сайтаар ойрын хугацаанд зарлах болно.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Cyber гэмт хэрэг

2013 оны 12-р сарын 03 Нийтэлсэн badmaa
Хакеруудын дайралт сvvлийн vед ихээр идэнхжиж байна. Тэдний хувьд энгийн айл гэр, албан байгууллагын компьютерт халдах юу ч биш. Тэрч байтугай хамгийн чанга хамгаалалттай гэгдэх Америкийн Пентагонын компьютерт хvртэл аль хэдийнэ халдаад амжчихсан. Азаар уг халдлага Батлан хамгаалах яамны vйл ажиллагаанд ноцтой єєрчлєлт оруулаагvй гэнэ. Хакерууд интернэттэй бараг нас чацуу юм. Интернэтийн сулжээг ашиглан хэнийх ч бай хамаагvй компьютерт нь чєлєєтэй нэвтэрдэг тэдний авьяасыг заримдаа vнэлмээр ч юм шиг.

Анхандаа авьяасыг нь vнэлэх байтугай ихээр vзэн яддаг байлаа. Харин улс тєрчид тэднийг тагнуулын болон хорлон сvйтгэх vйл ажиллагаанд ашиглаж болохыг ойлгосноор, авьяас чадварыг нь vнэлэх болжээ. Одоо хакерын "хєгжлєєрєє" дэлхий дээр Орос, Америк, Хятад, Герман улс тэргvvлж байна. Терд зvтгэдэг чадварлаг хакеруудыг "тєрийн хакер" гэж нэрлэх нь ч бий.

Єнгєрєгч хавар Орос, Эстонийн харилцаа муудахад Оросын талаас хакерын дайралт ихэссэн. Дашрамд дурьдахад, бусдын компьютер руу, дан ганц хакерууд дайраад байдаггvй гэнэ. Vнэндээ хакераас гадна кракер хэмээх илvv аюултай этгээдvvд ч бас дайралт хийдэг ажээ. Тэд хакеруудыг бодвол хорлон сvйтгэх ажиллагаа илvv явуулдаг. Тэд ямар ч утга учиргvйгээр бусдын компьютерийг эвддэг бєгєєд vvнийхээ тєлєє мєнгє нэхдэггvй. Зvгээр л vvнээсээ таашаал авдаг, гаж донтнууд юм. Кракерууд зєвхєн бие биедээ сайрхахын тулд л ихэвчлэн ийм vйлдэл хийхээс цаашгvй.

Харин хакерууд бол мєнгє нэхнэ. Гэхдээ шууд биш. Хэрэв мєнгєє нэхвэл шууд л баригдчихна шvv дээ. Харин vvний оронд тэд арай ухаалаг аргаар мєнгє олдог. Гаргасан вирусны эсрэг вакцин буюу антивирусыг давхар хийж томоохон компаниудад зардаг. Магадгvй зарим нэг антивирусны компани єєрсдєє шинэ тєрлийн вирус гаргадаггvй гэх газаргvй юм. Тэд шинэ вирусээр бусдыг "хордуулсны" дараа эмийг нь зардаг ч байж мэднэ.

Нэг ёсондоо тэд зах зээлийн эрэлт нийлvvлэлтийн хуулийг ашиглан ашиг олдог гэсэн vг. Зохиомлоор эрэлтийг бий болгон, дараа нь нийлvvлэлтээ vvсгэх нь тэдний бизнесийн бичигдээгvй дvрэм болжээ.
Мэдээж хэн"ч "Бид саяхан шинэ тєрлийн вирус гаргасан. Vvгээрээ бид танай компьютерийг бохирдуулна. Харин дараа нь та нар биднээс уг вирусны ерєндгийг худалдаж аваарай" гэж хэлэхгvй нь ойлгомжтой. Энэ бол нэгэнт илэрхий болсон бичигдээгvй хууль. Vvний хамгийн тод жишээ бол интернэтэд хаяадаа тэсрэлт хийсэн хvчтэй вирусууд гардагч, эцсийн эцэст тэд бvгд л устдаг.

Яахав сайн санаат программистууд ерєндгийг гаргаж авахаар хичээдэг ч гэсэн тэр болгон амжилттай болох нь юу л бол.
Тиймээс ерєндєг гаргаж авч чадахгvй бол цаг алдалгvй бусад компаниас єрсєн хакеруудтай наймаа хийх нь ашигтай. Хэрэв интернэт огт вирусгvй байсансан бол антивирусны компанийн бизнес бvрэн унах байсан. Бараг тиим компани байхын ч хэрэггvй биз.

Тэгэхлээр ийм vйлчилгээ явуулдаг компанийн орлогын амин сvнс нь вирус гэдэг тодорхой болж байгаа биз. Харамсалтай нь хуулиар тэднийг ийм гэмт хэрэг хийдгийг нотлох ямар ч арга байхгvй. Ер нь хуульд ихэвчлэн садар самуун, хvчирхийллээс гадна долоон тєрлийн гэмт хэргийг л буруутгасан заалт байдаг байна. Эдгээр долоон заалтад:

1. Бусдын вэб сайтыг эвдэх, єєрчлєх.
2. "Картинг" буюу банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд єєрчлєх. Мєн хуурамч код тааруулан хууль бус гvйлгээ хийх.
3. Тодорхой vнээр vнэлэгдсэн программ хангамжийн бvтээгдэхvvнийгvнэгvй ашиглах зорилгоор хамгаалалтын систем эвдэх, цааш тvгээх. Ийм vйлдлийг "Крекинг" гэж нэрлэдэг.
4. Бусдын захиаг єєрчлєх.
5. Дайралт. Бусдын компьютер эвдэх буюу ажиллагаагvй болгох. Vvнийг хакерууд "Нюкинг" гэж нэрлэдэг байна.
6. Бусдын е-майл хаяг руу хэрэггvй захиа олноор явуулах буюу "Спаминг".
7. Бусдын захиаг унших зэрэг ордог байна. Гэвч гэмт хэрэгтэн тэр болгон баригддаггvйгээрээ кибер гэмт хэрэг онцлог ажээ.

2004 онд Британийн хакерууд хэвлэлийн компанийг нэгэн сонирхолтой аргаар сvрдvvлжээ. Хэрэв тэдэнд их хэмжээний мєнгє єгєхгvй бол компанийн нэр дээр, хvvхдэд зориулсан порно сайт гаргах ёстой байж. Гэвч тэдний оролдлого бvтэлгvйтэн баригджээ. Харин банктай холбоотой гэмт хэрэг 2007 онд эрс нэмэгдэн дан Америкт л гэхэд 45.7 сая кредит картны мэдээлэл хулгайлагдсан байна. Ялангуяа сvлжээгээр дамжуулан худаддаа хийх тулд бусдын кредит картны дутаарыг хулгайлан ашиглах нь ихэссэн ажээ.

Аbobe photoshop програмын тухай

2013 оны 06-р сарын 22 Нийтэлсэн badmaa

Adobe Photoshop програм нь зургийн файлтай ажилладаг програм юм. Энэхүү програм нь фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурхад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашигладаг. Сонин сэтгүүл хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно.

 Дэлгэрэнгүй»

3dmax програмын тухай

2013 оны 06-р сарын 22 Нийтэлсэн badmaa
Уг програм нь 3н хэмжээст гадаргуутай ажилдаг програм юм. Анхны хувилбар нь
зохиогдсоноос хойш одоо 3Ds max 10 хувилбар нь худалдаанд гараад байна.
Энэхүү програмыг реклам, клип, кино зэрэг маш өргөнөөр ашигладаг ба манай студиудын
өргөн ашигладаг програм болж чадсан.
 Дэлгэрэнгүй»

Facebook болон twitter-ийн ялгаа

2013 оны 06-р сарын 22 Нийтэлсэн badmaa

Face book-ийн хэрэглээ

Face book бол анд нөхөдтэй болж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой харилцааны энгийн хэрэгсэл юм. Face book хэрэглэгчдийн тоогоор АНУ тэргүүлдэг бөгөөд хамгийн сүүлд Вэтикон хот ордог. Харин манай улс дэлхийн 213 орны 118д нь багтдаг болно.  Дэлгэрэнгүй»

Темперамент тодорхойлох тест

2013 оны 06-р сарын 22 Нийтэлсэн badmaa
Та өөрийнхөө темпераментийг мэдэхийг хүсвэл дараах тестийг ажилаарай. Нэгдүгээр тестийн асуултуул сангвиник темпераментад, хоёрдугаар тест холерик темпераментад, гуравдугаар тест флегматик болон меланхолик темпераментад тус тус зориулсан болно.  Дэлгэрэнгүй»
 
// ENTER TEXT BELOW. CAN *NOT* INCLUDE NORMAL HTML CODE. var text='GROW.BLOG.GOGO.MN САЙТАД ТАВТАЙ МОРИЛНО УУ !'; var delay=40; // SPEED OF TRAIL var Xoff=0; // PIXEL COUNT FROM THE LEFT OF THE CURSOR (- VALUES GO TO LEFT) var Yoff=-30; // PIXEL COUNT FROM THE TOP OF THE CURSOR (- VALUES GO UP) var txtw=14; // AMOUNT OF PIXEL SPACE EACH CHARACTER OCCUPIES var beghtml=' '; // OPTIONAL HTML CODE THAT EFFECTS WHOLE TEXT STRING SUCH AS FONT COLOR, SIZE, ETC. var endhtml=' '; // END HTML CODE. MOSTLY USED IF ABOVE SETTING IS USED. //********** NO NEED TO EDIT BELOW HERE ********** ns4 = (navigator.appName.indexOf("Netscape")>=0 && document.layers)? true : false; ie4 = (document.all && !document.getElementById)? true : false; ie5 = (document.all && document.getElementById)? true : false; ns6 = (document.getElementById && navigator.appName.indexOf("Netscape")>=0 )? true: false; var txtA=new Array(); text=text.split(''); var x1=0; var y1=-1000; var t=''; for(i=1;i <=text.length;i++){ t+=(ns4)? ' ' : '
' : '
'; } document.write(t); function moveid(id,x,y){ if(ns4)id.moveTo(x,y); else{ id.style.left=x+'px'; id.style.top=y+'px'; }} function animate(evt){ x1=Xoff+((ie4||ie5)?event.clientX+document.body.scrollLeft:evt.pageX); y1=Yoff+((ie4||ie5)?event.clientY+document.body.scrollTop:evt.pageY); } function getidleft(id){ if(ns4)return id.left; else return parseInt(id.style.left); } function getidtop(id){ if(ns4)return id.top; else return parseInt(id.style.top); } function getwindowwidth(){ if(ie4||ie5)return document.body.clientWidth+document.body.scrollLeft; else return window.innerWidth+pageXOffset; } function movetxts(){ for(i=text.length;i>1;i=i-1){ if(getidleft(txtA[i-1])+txtw*2>=getwindowwidth()){ moveid(txtA[i-1],0,-1000); moveid(txtA[i],0,-1000); }else moveid(txtA[i], getidleft(txtA[i-1])+txtw, getidtop(txtA[i-1])); } moveid(txtA[1],x1,y1); } window.onload=function(){ for(i=1;i <=text.length;i++)txtA[i]=(ns4)?document.layers['txt'+i]:(ie4)?document.all['txt'+i]:document.getElementById('txt'+i); if(ns4)document.captureEvents(Event.MOUSEMOVE); document.onmousemove=animate; setInterval('movetxts()',delay); } БИДНИЙХ.КОМ УРСДАГ ЗАР